Нийслэлийн төсөв, төрийн байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг цомхон болгож, давхардсан чиг үүргийг цэгцлэх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд өнгөрсөн онд нийслэлийн Улсын бүртгэлийн газар болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг Засгийн газрын шийдвэрээр татан буулгасан бөгөөд эдгээр байгууллага татан буугдсанаар үйл ажиллагааны доголдол гараагүй, дүүргүүд үйлчилгээнийхээ тасралтгүй байдлыг ханган ажиллаж байгаа гэж хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрбээр, нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр ирэх онд чиг үүргийн давхардалтай хоёр байгууллагыг дахин татан буулгахаар төлөвлөж буйгаа хэлэв. Тодруулбал, нийслэлийн Эрүүл мэндийн газар болон Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгах ажлыг эхлүүлэхээр болжээ.
Хотын даргын хэлснээр, эрүүл мэндийн салбарт үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг өөрсдийгөө санхүүжүүлэх чадамжтай, чанараар өрсөлддөг тогтолцоо руу шилжүүлэх шаардлагатай болсон. Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийг цөөн тоогоор нь нэгтгэж, төсөв, хүний нөөц, техник тоног төхөөрөмжийн хувьд илүү чадварлаг болгохоор зорьж байна. Ингэснээр иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэж үзэж байгаа юм.
Мөн нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгаж, хүн амын төвлөрөл ихтэй бүсүүдэд автобусны зогсоол, үйлчилгээний төв барьж, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт болон түрээсийн орлогоор санхүүждэг зарчимд шилжихээр төлөвлөжээ.
Хуулийн этгээдийг татан буулгахдаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу дараах дарааллаар ажилладаг. Үүнд:
- Татан буулгасан тухайгаа улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэх
- Татан буулгахтай холбоотой баримт бичгийг бүрдүүлэх
- Татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэх
- Улсын бүртгэлээс хасуулах
Ийнхүү нийслэл төрийн байгууллагын бүтцийг үе шаттай цомхон болгож, төсвийн зарцуулалтыг оновчтой болгох өөрчлөлтүүд ирэх онд ч үргэлжлэхээр байна.
3,548.92





















































Нэргүй 2025-12-02 103.145.234.22
ДАВХАРДСАН БАЙГУЛАГАУУД ЗӨВХ ХОРООН ДЭЭР ДАВХАРДСАН ОЛОН БАЙЦААГЧ БАЙГАА БАС ЦОМХОТГО!!!!
Нэргүй 2025-12-02 66.181.177.29
Буулгаад л дараа Хятадууд аваад.Хятад компаниуддаа буулга
Нэргүй 2025-12-02 103.168.34.59
Зөв. Улс төрч биш инженерүүдээ цуглуулаад эрчим хүч, шинэ техник технологи, судалгаа хөгжүүлэлтээ интитуци болгоод байгуулна уу
Нэргүй 2025-12-02 103.229.122.110
эргүү амьтан юм даа.
Зочин 2025-12-02 160.238.37.71
Хэсгийн ахлагч гэж хэрэггүй орон тоогоо байхгүй болго. Өрхийн эрүүл мэндийн төвүүд хэрэгтэй. Иргэдэд хамгийн ойр үйлчилдэг. Битгий хүртээмжгүй болгочиохоорой
Нэргүй 2025-12-02 66.181.187.230
Хэсгийн ахлагч нар гэдэг манай намын юугаар ч сольш гүй "АЛТАН РЫЦАРЬ"-ууд байхгүй юү !!! Тэд нар л МАН-ыг сонгуульд ялуулдаг шүү, тэнэг минь, тэгж хоолноосоо сал аад яах вэ,хө !!!
Зочин 2025-12-02 66.181.177.130
зөв өө дүүргүүдтэй давхардсан ийм байгууллага уудыг татан буулгаж зоригтой алхам хийжээ
Иргэн 2025-12-02 103.212.116.242
дараагийн дарга нь буцаагаад байранд нь оруулна ингэж тоглосоор 35 жил болсон
Нэргүй 2025-12-02 202.9.41.50
Өрхийн эмнэлгээс ээ өмнө Хороодоо цомхотгож 5 хороог нэгтгэж ,Хэсгийн ахлагч нараа цомхотго, хов ярьсан авгай нар сул цалин аваад сууж байна
Нэргүй 2025-12-02 203.98.77.101
НЭМГ гэж ямар ч эрх мэдэлгүй, завсрын цаас цуглуулдаг төдий л байгууллага, сүүлийн үеийн дарга нар нь авилгын асуудалд холцогдоод дээрээс нь хүмүүсийг дураараа халж солиод чадварлаг хүмүүс гараад одоо юугаа ч мэдэхгүй хүмүүс нь үлдсэн.
Нэргүй 2025-12-02 66.181.190.174
яг зөв. татан буулга
Зочин 2025-12-02 119.247.163.178
Нийслэлийн соёлын газраа татан буулгая. Соёлын яам, ЗГ-ын дэргэдэх соёлын газар гэсэн давхардсан үүрэгтэй 2 төрийн байгууллага байхад нийсэлэд пахиад соёлын гакар байх нь утгагү байна.
зочин 2025-12-02 59.153.114.170
БРАВО НЯМБААТАРАА. ТӨРИЙН АЛБА ЦОМХОН, ЧАДВАРЛАГ, МЭРГЭШСЭН БАЙХ ЁСТОЙ.
ДЭМЖИЖ БАЙНА.