Томуугийн хүндрэлээс хамаарч түргэний машины тоог 50 хувиар нэмжээ

Томуугийн хүндрэлээс хамаарч түргэний машины тоог 50 хувиар нэмжээ

Томуугийн хүндрэлээс хамаарч түргэний машины тоог 50 хувиар нэмжээ

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар танилцууллаа.


Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин өндөр эрсдэлтэй түвшинд байна. Тиймээс анхан шатны эрүүл мэндийн байгууллага болон хүүхдийн кабинетыг уртасгасан цагаар буюу ажлын өдөр 20:00 цаг хүртэл, амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллуулж байна. ЭМЯ-ны харьяа найман эмнэлэгт хүүхдийн ор нэмэлтээр дэлгэсэн. Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн нэг өдөрт гарах түргэний машины тоог ачааллаас хамаарч 50 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Мөн тус төвд хүүхдийн дуудлага авах, зөвлөгөө өгөх чиглэлээр 24 цагаар найман шугам ажиллуулж байна.

Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний үндсэн 877 орыг үе шаттайгаар нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар нийт 1280 ор дэлгэсэн. НЭМГ-аас 190 ор нэмэлтээр дэлгэхэд бэлэн болсон, 490 ор ажиллуулах хүний нөөц, ор, тоног төхөөрөмжийн бэлтгэл хангаж байна.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хуучин байрны их засвар дуусаж, 40 ор дэлгэн хүүхдүүдийг нэмж авч тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Өрхийн эрүүл мэндийн төвөөс гэрийн эргэлтийг эрчимжүүлж байна. Ялангуяа томуу, томуу төст өвчин тусаад эмнэлгээс гарсан, сургууль дээр үзүүлсэн, эмнэлгийн хүлээн авахаар болон түргэн тусламжийн дуудлагаар үзүүлсэн иргэдэд гэрийн эргэлтээр очиж тусламж үйлчилгээ үзүүлж байна” гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж