Японы поп дуучин Аюүми Хамасакигийн Шанхай дахь төлөвлөгөөт тоглолт Токио, Бээжингийн хурцадмал харилцаанаас болж цуцлагдсан билээ. Тоглолт өнгөрсөн Бямба гаригт /2025.11.29/ болох байсан ч зохион байгуулагчид Баасан гаригийн үдээс хойш цуцлах тухай мэдэгдлийг хийжээ. Цуцалж буй шалтгаанаа зохион байгуулагчид давагдашгүй хүчин зүйл гэж тайлбарласан байна.
Тоглолт гэнэт цуцлагдсан ч гэлээ 47 настай ж-поп од Шанхайд нэг ч үзэгчгүй цэнгэлдэх хүрээлэнд "I Am Ayu" тоглолтоо төлөвлөсөн ёсоор бүрэн хэмжээгээр нь хийлээ.
Аюүми Хамасаки тоглолт нь цуцлагдах тухай мэдэгдлийг Баасан гаригт л хүлээж авсан аж. Энэ тухайгаар тэрбээр англи, япон хэлээр цахим сүлжээндээ бичихдээ "Өмнөх тоглолтууд дээр бид өдөр шөнөгүй 200 хүнтэй баг ажилласан. Шанхайн тоглолтын тайзыг засч бэлдэхэд таван өдөр зарцуулсан. Гэвч өнөө өглөө багийн гишүүд тоглолт цуцлагдах тухай мэдэгдлийг хүлээн авлаа. Хамаг чадлаа дайчлан ажилласан 100 хятад ажилтан болон бусад 100 ажилтан, энэ тоглолтыг зорьж тэнгис далай гатлан Японоос ирсэн бүжигчид, уран бүтээлчдийн өмнөөс би гүнээ харамсаж байна. Хамгийн гол нь Хятад, Япон болон бусад орноос цугларсан шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж, уучлалт гуйх боломжгүйгээр тоглолт цуцлагдаж байгаад итгэж чадахгүй нь. Намайг үнэхээр уучлаарай" гэсэн юм.
Энэ асуудлыг Японы ерөнхий сайд Санаэ Такаичигийн мэдэгдэлтэй холбоотой гэж үзэж буй. Гэсэн ч Аюүми Хамасаки өөрийн сайн мэдэхгүй зүйлийн талаар ярихыг хүсэхгүй байгаагаа хэлсэн юм.
Аюүми Хамасаки нэг ч үзэгчгүй ч гэлээ тоглолтоо бүрэн эхээр нь толилуулсан гэдгээ цахим хуудсандаа бичиж, зурагнуудаа оруулжээ. Шанхай хотын оршин суугчид цэнгэлдэхийн гадаа түүний дуулах чимээ сонсогдож байгаа тухай хуваалцсан байна.
"14 мянган хоосон суудал. Гэсэн ч би дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шүтэн бишрэгчдийнхээ хайрыг маш их мэдэрлээ. Энэ бол миний хувьд хамгийн мартагдашгүй тоглолтуудын нэг байлаа" гэж Хамасаки хэлжээ.
Түүний аялан тоглолтын дараагийн хуваарь 2026 оны нэгдүгээр сарын 10-нд Макаод байна. Тус тоглолтын тасалбарыг хэдийнэ худалдан авсан байгаа үзэгчид болж өнгөрсөн явдлын дараа тоглолт нь болох эсэхэд санаа зовниж байна.
3,548.92






















































Нэргүй 7 цагийн өмнө 66.181.161.81
Аль 2000-аад гарч ирж байсан домогт дуучин
Нэргүй 7 цагийн өмнө 45.50.66.204
японы тал дэлхийлэг шинз санаа агууллагатай тул дзлхий даяар дэмжиж байна орон нутгийн чанартай бодол санаа хоцрогджээ
Нэргүй 2025-12-02 66.181.187.230
Манай Херо Өвөрмонголын Ордост яалаа ?! Юун тоглох моглох….. 5 сая $ шаагаад л…. гуяа алгадаад л…….!!!
Нэргүй 2025-12-02 103.57.93.144
Үүнийг л ёс зүй гэх байх даа. Япон чанар
Нэргүй 2025-12-02 202.9.41.66
Мэргэжлийн байж чаджээ.
зочин 2025-12-02 59.153.114.170
Зөө зө ийм юм болсон юм уу. Зугаатай юмаа
Нэргүй 2025-12-02 188.162.254.19
дээдэх нь ямар байна доодох нь яг адилхан гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!
Нэргүй 2025-12-02 66.181.177.17
Улс төр орохоор л спорт, урлаг сэвтэж, өрөвдөлтэй байдалд ордог нь хууль.
Зочин 2025-12-02 66.181.188.85
мундаг хүн ганц хүнгүй цэнгэлдэхэд тоглолтоо бүтэн хийжээ. энэ бол ялалт. харин манай Сараа европд 20 хүний өмнө дуулахгүй гэж томроод ялагдсан
иргэн 2025-12-02 59.153.84.210
япончуудын хандлага шал өөр шүү
Нэргүй 2025-12-02 202.131.240.147
тэгээд youtube дээр бичлэгээ тавих хэрэгтэй, үзэж чадаагүй хүмүүс зориулаад гээд
Нэргүй 2025-12-02 66.181.161.128
Хятадууд хэтэрхий бүдүүлэг л дээ. Өрсөлдөгч эсвэл дайсагнагч талаа хүндлэхийг огт мэдэхгүй үндэстэн бол Нангиад. Харин өсөрхөг, хорломтгой, гомдомтгой чанараараа Англичууд 1 номер. Тооцоотой, мартадгүй, алт ба цусанд шуналтай үндэстэн бол Еврейчүүд. Аа харин эмо, уярамтгай, хайлан, омой, хэрүүлч, хөөрүү, аймхай, зугтамхай, зальтай үндэстэн бол Монголчууд.
Нэргүй 2025-12-02 103.57.93.144
Харин Монгоочуул хэрүүлч хөөрүү зантай
Нэргүй 2025-12-02 66.181.187.230
ЕС асан Бямбасүрэн гуай нэг удаа ярьсан даа ."Япончууд биднийг өөрийгээ таниагүй ард түмэн гэдэг" гэж. Өндөр соёлтой, боловсон ард түмэн болохоороо их л зөөлөн эел дэг хэлжээ, яг утгы нь шууд илэрхийлбэл "хирээ мэдэхгүй, шал эрваа юмнууд" л гэсэн үг шүү дээ !
Тэр нь ч тэгээд яг үнэн юм !!!
Бадарч тахар 2025-12-02 66.181.184.18
Ганц ч үзэгёгүйгээр би концёртоо хийх юмсан ! Тийм их аз завшаан олддог болоосой !