Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийдэг боллоо

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийдэг боллоо

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийдэг боллоо
Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийдэг боллоо.  Уг үйлчилгээг цахимжуулснаар E-Mongolia системээр дамжуулан 5–10 минутын дотор хүсэлтээ илгээж, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг тоон гарын үсгээ ашиглан авах бүрэн боломжтой болжээ.
Түүнчлэн тээврийн хэрэгслийн улсын дугаараа захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжсан талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Өмнө нь иргэд тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн болон эзэмшигчийн нэр өөрчлөх үйлчилгээг авахын тулд худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулж, Авто тээврийн үндэсний төвийн салбар дээр биечлэн хандах шаардлагатай байсан. Улаанбаатар хотод энэ үйлчилгээг 32 салбараар дамжуулан жилд дунджаар 318,103 иргэн авч, өдөрт 1257 иргэнд 63 албан хаагч үйлчилгээ үзүүлдэг байв. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимжуулснаар төрийн үйлчилгээ илүү ил тод, хүртээмжтэй, шуурхай болж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж байна. Мөн тээврийн хэрэгслийн бүртгэл, өмчлөлтэй холбоотой маргааныг бууруулах чухал алхам юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эоднээ 2025-12-02 103.212.119.90

Сайн бодож чадсан юм боловуу даа. Луйвар их гарах вий

Avatar

Нэргүй 2025-12-02 59.153.113.105

Авилгачид ашгүй нэг ч гэсэн сайн зүйл хийсэн байна… хэрэгжихийг нь харъя

Avatar

Нэргүй 2025-12-02 202.9.40.8

Анх бол хужаагаас хмгаалх гэж нам төр бгуулсийн тэгсн хужааманжууд хулгайлж эзлээд урвуулаад ашгацн. Хужааманж зэвсг хэргсл болцн.

Avatar

Нэргүй 2025-12-02 202.9.40.8

Манж х***а систмиыг устга мнгол хүн гараал манж х***а сисмтэй харьцдг болцнманж х***а төр үюманж х***а систм манж х***а ү/х манж х***а төртэй заавл харьцдг аймр гажиг систмийг устгх ёстой мнголд нам төр гэсн нэртэй манж х***а нам төр байх шаардггүй мнгодд нам төр бх шаардлагаггүй хужааманжууд урвуулахд шаачг урвуулахд ашглчн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж