"AI": Тэрбумаар үнэлэгдэх борлуулалт

"AI": Тэрбумаар үнэлэгдэх борлуулалт

"AI": Тэрбумаар үнэлэгдэх борлуулалт

Жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүл үеэр дэлхийн олон оронд "Black Friday" хямдрал болдог. Монгол Улсад ч мөн адил худалдааны бизнес эрхлэгч болон худалдан авагч нар тус хямдралыг андашгүй болсон билээ. Тэгвэл "NEWS" агентлагийн "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буланд "Black Friday"-ийн үеэр олон улсын борлуулалтын хэмжээ хэр их байсан талаар онцолж байна.


Ерөнхийдөө, олон улсад хямдралын үеэр "AI"-ийн тусламжтайгаар борлуулалт нэмэгдсэн байгаа нь энэ жилийн "Black Friday"-ийн үеэр ажиглагдсан. АНУ-д л гэхэд хэрэглэгч, худалдан авагч нар "AI" ашигладаг худалдааны платформоос хямдралтаа бүтээгдэхүүний мэдээлэл хамгийн их авсан болохыг жижиглэн худалдааны үйл явцыг хянадаг "Adobe Analytics" мэдээлэв. Мөн цаг үе өөрчлөгдөж, худалдан авагч нар хөл хөдөлгөөн ихтэй дэлгүүр явахаас илүү цахим худалдан авалт хийхийг илүүд үздэг болсон гэж мэдээлж байна. Энэ нь хямдрал зарласан дэлгүүр хоорондыг харьцуулж, "AI" чатбот зэргийн тусламжтайгаар илүү хямд бүтээгдэхүүн худалдан авах сонирхол нэмэгдсэн болохыг харуулжээ. Хэдийгээр АНУ-д ажилгүйдлийн түвшин өнгөрсөн дөрвөн жилтэй харьцуулахад хамгийн дээд түвшиндээ хүрч, хэрэглэгчдийн итгэл сүүлийн долоон сарын турш буурч байгаа ч  цахим худалдан авалт нэмэгдэж, дээд амжилт тогтоогоод байна.
Тухайлбал, "Black Friday"-ийн үеэр тус улсад "AI" ашигласан худалдан авалтын хэмжээ 11.8 тэрбум ам.долларт хүрсэн нь 2024 онтой харьцуулахад 9.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
"Adobe Analytics"-ийн дэлгэрэнгүй мэдээлэлд, АНУ-д энэ жилийн "Black Friday"-ийн үеэр цахим худалдааны эрэлт 10.4 хувиар өссөн бол дэлгүүрийн борлуулалт дөнгөж 1.7 хувиар өссөн байна. Мөн хэрэглэгч нар цахим худалдаа хийхдээ "AI" ашиглаж байсан нь өмнөх оныхоос  805 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ нь "Walmart"-ын "Sparky", "Amazon"-ы "Rufus" зэрэг шинэ AI чатботын нөлөө. "Adobe Analytics"-ийн хэлж буйгаар, хэрэглэгч нар "AI" хэрэгсэл ашиглах дуртай байдаг. Учир нь "AI" нь худалдан авах зүйлээ хурдан олоход тусалж, бэлэг сонгох үйл явцыг хялбаршуулдаг гэжээ. Тус улсын "Black Friday"-ийн үеэр хамгийн эрэлттэй байсан бараанд "LEGO" тоглоом, "Pokémon" карт, "Nintendo Switch", "PlayStation 5", "Apple AirPods" болон "KitchenAid" зуурагч машин байсан.
"AI" ОЛОН УЛСЫН БОРЛУУЛАЛТЫГ ХЯЛБАРЧИЛЖ БАЙНА
Худалдааны программ хангамжийг санал болгодог "Salesforce"-ийн мэдээлснээр,  АНУ-ын хэрэглэгчид "Black Friday"-ийн үеэр нийт 18 тэрбум ам.долларыг цахим худалдан авалтад зарцуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс гурван хувиар өссөн үзүүлэлт юм. Ялангуяа тансаг зэрэглэлийн хувцас, дагалдах хэрэгсэл хамгийн их борлуулалттай байсан гэв.
Харин бусад улсад "AI" ашигласан худалдан авалтын хэмжээ 14.2 тэрбум ам.долларт хүрсэн.
Гэхдээ санхүүгийн хямралаас болж хүмүүс өмнөх жилтэй харьцуулахад цөөн тооны бүтээгдэхүүн худалдан авсан аж. Хямдралын түвшин 2024 онтой ойролцоо байсан ч инфляц, тариф зэрэг шалтгаанаар борлуулагч нар илүү их хөнгөлөлт үзүүлэхэд хэцүү болгосон байна. Эдийн засгийн шинжээчид хэлэхдээ, барааны өртөг өссөн учраас "Black Friday" хямдралын жинхэнэ үнэ цэнэ эрс буурсан. "Salesforce"-ийн мэдээлэлд, энэ жил захиалгын тоо нэг хувиар буурсан бол дундаж борлуулалтын үнэ долоон хувиар өссөн байжээ. Мөн нэг худалдан авалтад ордог барааны тоо хоёр хувиар буурсан байна.  Мэдээж хэрэг, үнэ өсөж, борлуулалтын хэмжээ буурсан нь хоёр том шалтгаантай. Заавал биш ангиллын буюу "discretionary" барааны тариф нэмэгдсэн нь дунджаас бага орлоготой хэрэглэгчдэд дарамт үүсгэж байна. Үүнээс гадна өндөр орлоготой хэрэглэгч нар илүү их мөнгө зарцуулж байгаадаа сэтгэл дундуур байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-02 59.153.115.124

Хятадын барааг л Монголд зардаг шүү дээ, тэгэж байж монгол худалдагч нар ашиг олдог. Худалдагч нар ичих нүүргүй Хятадуудыг хужаагаар нэрлэж, өөрсдийнхөө мангар, ядуу, заваан төрхөө умартдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж