"Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой талаар 3 банкнаас санал ирсэн"

Live"Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой талаар 3 банкнаас санал ирсэн"

"Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой талаар 3 банкнаас санал ирсэн"

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанкны ерөнхийлөгчид хандсан асуулгын хариуг өнөөдөр /2025.12.02/ Өргөдлийн байнгын хороо хэлэлцэнэ.


16 : 16
2025-12-2

Тэтгэвэр тогтоолтыг шинжлэн судлах ажлын хэсэг байгуулав

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.02/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас Тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанкны ерөнхийлөгчид хандсан асуулгын хариуг хэлэлцэж, тус байнгын хороонд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлт шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээлэл сонсон ажлын хэсэг байгууллаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Гэр бүл, Нийгмийн хамгааллын яам, Монголбанканд УИХ-аас чиглэл болгосон зээлийн хүүг багасгах, хугацааг уртасгах, тэтгэврийн зээлийн хэмжээнд хязгаар тавихгүй байх зэрэг хэд хэдэн чиглэлтэй холбогдуулан таван зүйл бүхий асуулга тавьсан. Монголбанк тэтгэврийн зээлийг хязгаарлалтгүй олговол зээлийн чанарт нөлөөлж, инфляци үүснэ, тодорхой судалгаа хийж байгаа гэсэн хариу ирүүлсэн байна. Харин байнгын хорооны хуралдаанд Монголбанк арилжааны есөн банктай жил бүр гэрээ хийж, хамтран ажилладаг боловч арилжааны банкны үйл ажиллагаанд огт оролцдоггүй. Одоогоор банкууд өөрийн гэрээний нөхцлийн дагуу хүүг тогтоогоод зээл олгож байгаа. Монголбанкнаас арилжааны банкуудад тавьсан өр орлогын хэмжээ, зээлийн хугацаа зэрэг бүх хязгаарлалтуудыг цуцалсан хэмээн Монголбанкны дэд ерөнхийлөгч тайлбарлав. Харин арилжааны банкууд бусад хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эргүүлээд зээлдүүлдэг тул эх үүсвэрийг шийдэж, Монголбанк эрсдлийн хэмжээ, заавал байлгах нөөцийг багасгаж өгвөл тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.

Ахмадууд анх тэтгэвэр тогтоолгохдоо цалин түүнтэй адилтгах орлого, түүний өнөөгийн үнэ цэнэ, шинэчлэн тогтоох итгэлцүүр, тэтгэмжийн хэмжээ багассан гэдэг гомдлоор нэр бүхий 21 иргэнээс өргөдөл гомдол ирүүлсэн байна. Иймд Өргөдлийн байнгын хорооноос дээрх асуудлыг шинжлэн судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзэн Байнгын хорооны тогтоолын төслийг батлав.

 

14 : 25
2025-12-2

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцно

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн С.Замира:

-Монголбанк толгойгоо ажиллуулах хэрэгтэй байна. Бид мэдэхгүй, арилжааны банк мэднэ гээд суухын оронд бодлого гаргаж, ирэх жилүүдэд бид ч гэсэн тэтгэвэрт гарахыг бодох хэрэгтэй. Олон ахмадуудаа гуйлга гуйж байгаа мэтээр харж болохгүй. Нийгмийн даатгалын газраас өгсөн мэдээллээр, тэтгэврээс гарсан үлдэгдэл мөнгийг арилжааны банкуудад байршуулж, хүүг нь өсгөж байна. Гэтэл ингэснээр банкууд давхар давхар ашиг олж, эргээд ахмадууд хүүгийн нэмэгдлээ бүрэн хүртэж чадахгүй нөхцөл үүсдэг.

Энэ асуудал нь зөвхөн 36 сараар тэтгэвэртээ зээл авах хүсэлтэй ахмадуудынх биш, бүх ахмад настанд хамаатай. Тиймээс бодлого, зохицуулалтыг сайжруулж, зөвхөн тэтгэврийн зээл биш бусад зээл авах боломжийг ч олгох хэрэгтэй. Жишээлбэл, тэтгэвэртэй хүн байр авахыг хүсэж байхад одоо зарим банк зээл олгодоггүй нөхцөл байдал байгаа нь зохистой биш юм. Иймд бодлого, зохицуулалтаар ахмад настнуудын санхүүгийн боломжийг нэмэгдүүлж, банкуудын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

-Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван та хоёр үзүүртэй санал хэлж байна. Гишүүд эсрэг санал хэлэхэд “Би тантай санал нэг байна” гэж хэлж байгаа ч бид уг нь Монголбанкнаас ирүүлсэн саналын эсрэг байр суурьтай байгаа юм.

Хэрвээ санал нэг байгаа бол бүгдээрээ нийлээд өөрчилцгөөе. Харин өөрчилж чадахгүй бол та нар албан тушаалаа эзлэх шаардлагатай юу? Жижүүрийн үгтэй байсаар байж болохгүй шүү.

Бид Монголбанкны албан тушаалтнууд шиг тэтгэвэрийн ахмадууд валютын ханшны зөрүүн дээр ажилладаггүй гэдгийг анхаараарай.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

-Монголбанк хэдэн мянган ажилтантай хэрнээ наад захын судалгаагаа хийж чадахгүй байна. Иргэдэд хүртээмжтэй бодлого, шийдвэр гаргасан уу? Хэрвээ та нар шийдэхгүй бол энэ асуудлыг хэн шийдэх юм бэ. Жоохон сэтгэлтэй байгаарай.

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг:

-Иргэдийн чухал асуудлуудыг хэлэлцэж байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох заалттай шүү гэдгийг сануулъя. 

 

13 : 38
2025-12-2

Монголбанк: Банкуудын эх үүсвэрийг дэмжиж өгвөл хүүг бодитоор бууруулах боломжтой

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван:

-Төв банк тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар тогтмол судалгаа хийдэг. Тухайлбал, тэтгэвэр авагчид авсан зээлээ юунд зарцуулдаг, энэ нь тухайн ахмадын эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг вэ гэдгийг судалж явдаг.

Энэ судалгаагаа Засгийн газартай хамтраад, одоо нөхцөл байдалд хамгийн боломжит шийдэл юу байна вэ гэдэгт чиглүүлдэг. Манай хийсэн тооцоо, дүгнэлтээр харахад хамгийн үр дүнтэй арга нь арилжааны банкуудын эх үүсвэрийг дэмжиж өгвөл тэтгэврийн зээлийн хүүг бодитоор бууруулах боломжтой гэж гарсан.

10 : 22
2025-12-2

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан эхэллээ

Screenshot 2025-12-02 133809
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанкны ерөнхийлөгчид хандсан асуулгын хариуг өнөөдөр /2025.12.02/ Өргөдлийн байнгын хороо хэлэлцэнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас "Тэтгэврийн зээлийн талаар" Монголбанкны Ерөнхийлөгчид хандаж тавьсан асуултад "Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хүрээнд дараах асуултыг танд тавьж байна. Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд ахмадуудын зүгээс ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн мөн арилжааны банкууд тэтгэврийн зээлийн хүүг нэмэгдүүлж, зээл олгох хугацааг 6, 12, 18 сарын хугацаатайгаар хязгаарлалт тогтоон олгож байгаа нь ахмад настнуудад хүндрэл үүсгэж байгаатай холбогдуулан дараах асуултыг тавьж байна.
  • Тэтгэврийн зээлийн хүүг нэмсэн үндэслэл, шалтгаан;
  • Тэтгэврийн зээлийн хугацааг хязгаарлах шийдвэрийг анх гаргасан шалтгаан, үндэслэл, 36 сараар олгох боломжийн талаар;
  • Монголбанкнаас тэтгэврийн зээлийн эрсдэлээр жигнэсэн активын хувь хэмжээг 150 хувь буюу хамгийн өндөр эрсдэлтэй гэж тооцох болсон шалтгаан, үндэслэл, ердийн зээлтэй адилтган тооцох эсхүл бууруулах боломжийн талаар;
  • Арилжааны банкуудад зээл олгоход шаардагдах эх үүсвэрийг хүүгүй, эсвэл бага хүүтэй олгох, мөн заавал байлгах нөөцийн тооцооллоос хасах замаар зээлийн хүүг бууруулах, хугацааг нэмэх боломжтой эсэх талаар;
  • Ахмадуудад олгох бусад зээлийн бүтээгдэхүүнийг (орон сууцны, төслийн, эмчилгээ, сувилгаа, эрүүл мэндийн үйлчилгээний зориулалттай зээл, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих гэх мэт) бий болгох талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар.
Асуултын хариуг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан хугацаанд бичгээр ирүүлнэ үү" гэжээ. Түүнчлэн Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар,
  • Иргэдээс ирүүлсэн өргөдлийн талаар /Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэнээс ирүүлсэн өргөдлийн тухай/
  • Өргөдлийн байнгын хороонд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээлэл сонсох аж.

Ахмадын тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан асуулгын хариуг Өргөдлийн байнгын хороо хэлэлцэж эхэллээ. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: 

-Ахмадуудын тэтгэврийн зээлтэй холбоотой асуудал бараг жил тойрлоо. 2024 оны энэ үеэр бид Засгийн газар, ГБХЗХЯ, Монголбанк руу тодорхой санал хүргүүлсэнтэй холбоотойгоор тэтгэврийн зээлийг олгохдоо өр орлогын харьцааг амьжиргааны доод түвшинтэй уяж тогтоох, мөн зээлийн хэмжээнд хязгаар тавих чиглэл өгснөөс болоод арилжааны банкууд хугацааг нь багасгах, дээд хэмжээг нь бууруулах зохицуулалтууд хийсэн.

Үүний үр дагаварт оны эхнээс 6000 гаруй ахмад гомдол гаргасан. Тийм учраас Өргөдлийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо хамтраад Монголбанк, салбарын яаманд ‘Өмнөх шийдвэрээсээ буцаж, тэтгэврийн зээлийг хуучин журмаар олгох, мөн хүүг бууруулах боломжийг судал’ гэсэн санал хүргүүлсэн.

Наадмын өмнө Засгийн газар асуудалд анхаарал хандуулж, тодорхой шийдвэрүүд гаргасан. Гэхдээ энэ нь дан ганц зээлээр хязгаарлагдсангүй. Тэтгэврийн доод хэмжээг нэмэх зэрэг олон асуудал зэрэгцэн гарч ирсэн. Ахмадын холбоо хүртэл иргэдтэйгээ нийлээд суулт зарлах хэмжээнд хүрч, бүх зуны турш тэмцсэн шүү дээ.

Бид асуудал шийдэгдсэн гэж ойлгосон. Гэтэл арилжааны банкуудад бодит байдал дээр асуудал хэвээр байна. Одоогийн байдлаар тэтгэврийн зээлийг 36 сараар олгож байгаа банк алга. Дээд тал нь 24 сар. Ахмадууд үүнд маш их бухимдаж байна. Тиймээс би дахин ажлын хэсэг байгуулж, олон талын уулзалтууд хийлээ.

Арилжааны банкуудын зүгээс "Засгийн газар, Монголбанк тодорхой шийдвэр гаргавал бид хүүг бууруулах боломжтой" гэсэн хариуг гурван банк бичгээр өгсөн. Банкны холбоотой хүртэл би уулзсан. Тэдний хэлж буйгаар ахмадын тэтгэврийн зээл маш өндөр эрсдэлтэй буюу 50 хувийн эрсдэлтэй гэж үнэлэгддэг учраас хүү өндөр байна гэж байна. Гэхдээ би асууж байгаа. ахмадын тэтгэврийн зээлийн 97 хувь нь хугацаандаа төлөгддөг, маш сайн чанартай зээлд ордог. Тэгэхээр яагаад ингэж өндөр эрсдэлтэй гэж тогтоосон юм бэ?

Хоёрдугаарт тэтгэврийн зээлийн хүүг заавал байлгах нөөцийн хэмжээнд нь зохицуулалт хийгээд банкуудад зээл олгох эх үүсвэр дээр нь орон зай гаргаж өгөх юм бол тэтгэврийн хүүг бууруулах болон хугацааг нь нэмэгдүүлэх боломж байж болох юм гэдгийг арилжааны банкууд ирүүлсэн. Үүний дагуу би асуулт тавьсан гэлээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-02 66.181.184.135

Ахмадууд та нарын бодсон шиг тэнэг хүмүүс биш. Хэдэн сараар яаж зээл авахаа мэднэ. Бололцоотой байсан бол зээл авахыг хүсэхгүй. Тэр тусмаа шулаач банкинд сая саяар хүү төлөхийг үнэхээр хүсэхгүй шдээ. Хэрэгцээ гарсан болоод зээл ярьж байгаа. Өвчтэй эмчилгээний мөнгөгүйгээсээ болоод үхэх болж байгаа ахмадууд яагаад тэтгэврээ зээлээд эмчилгээндээ хэрэглэж болдоггүй юм. Махны үнэ ханш хямд байгаа дээр цагаан сарын мах сүүгээ авмаар байна. Энэ мэтчилэн олон шалтгаанаар ахмадууд зээл хүсэж байна. Боло

Avatar

Нэргүй 2025-12-02 124.158.123.242

Манай банкууд ингээд л олонд нэрээ алдаж, гадаадын банк орж ирэх "эрэлт"-ийг өөрснөө үүсгээд байгаа юм…Жааханм алсын хараатай баймаар даа. мөнгөнд уяатай хүмүүс…

Avatar

Нэргүй 2025-12-02 66.181.187.230

Монголын Төр, Засаг нь нийгмийн сэтгэл зүйг ажиллах хөдөлмөрлөхөд бус тэтгэвэр халамжруу чангаагаад алий нь алдуулж бна доо !!!
Эх орондоо Аж үйлдвэрийн хувьсгал хийж хөгжиж дэвжи хэд анхаарах бус өндөр настны тэтгэвэр халамж зээлэнд нь илүүтэй анхаарч, сонгуулиар саналыг нь худалдаж ава х л бодлоготой байгаа нь мөн чиг харамсалтай бна даа !!!
Тэгэхэд Японы Засгийн Газрын Ерөнхий сайд нь ард түмэ ндээ хандан "ажил ажил, ажил ажил" гэж уриалан дуудаж
байна. Өдөр, шөнө шиг ялгаатай юмаа !!!

Avatar

Иргэн 2025-12-02 202.9.40.203

Тэтгэврийн зээлээс хүү төлүүлж байна гэдэг ЛУЙВАР!!! Яахаараа иргэн олон жил ажиллахдаа хадгалсан мөнгөнөөсөө хүү төлөх ёстой юм бэ???

Avatar

Зочин 2025-12-02 202.179.25.78

Зөв дөө, тэтгэвэр тогтоолтыг сайтар судлах хэрэгтэй байх. Зөв оновчтой байсан бол тэтгэврийн доод, дээд хэмжээ ийм их зөрүүтэй байх уу? Хууль, журмуудыг нь боловсронгуй болговол үйл ажиллагаа нь зөв болох

Avatar

Зочин 2025-12-02 103.212.119.251

Хүүхдүүд нь ахмадуудын тэтгэврийг зээл хэлбэрээр авахуулаад зарим нь аав, ээжийгээ харахгүй хөсөр орхиж байгаа нь үнэнд ойрхон шүү. Тэтгэврийг зээлээр өгөх биш тэтгэврийг нь нэмэгдүүлэх нь зөв байх шүү

Avatar

Нэргүй 2025-12-02 103.212.117.226

зээлиин хүүг бууруулах нь зөв. тэтгэвэр нэмэхээр барааны үнэ дагаад нэмэгддэг. ямарч ашиггүй

Avatar

Дорж 2025-12-02 178.91.103.253

Би тэтгэвэрийн мөнгөө залуу наснаас хадгалуулчихаад, тэтгэвэрт гарсны дараа банкнаас авахдаа яагаад би банкинд хүү төлөх вэ?
Зарина, банк надад хадгаламжмйн хүү төлөхёстой биш үү?

Avatar

чагнаа 2025-12-02 124.158.123.242

Энэ санаа уг нь зөв. Олон жил хүүгүй хадгалуулсан мөнгийг банкууд дураараа ашигласаар байгаа хэрэг…

Avatar

Нэргүй 2025-12-02 202.126.89.118

Мнголыг хулгайлсн х***а манжуу 35 жилийн хугацаанд нам төр эзлж хулгай шаахаач гадна 35 жилийн хугацаанд х***а манж лаларуудыг ухж гаргхад өдр бүргмт хэргүүд үйлдж шаасн хүн алдж хүчн шааж хүн амны гэмт хэрг дарж. Хулгайн хүнд гэмт хэргийг дарж өдрбүр тоо томшгүйгэмт хэрг шааж байгөа ухж гаргх хэрэгтэй х***а манжуудыг шхтл нь яллх хэргтэй муу бааснууд. Яаасн их мнголыг эзлчээд мнгол хүнтэй тэрслж мнгол толгойдишаах гэж яддгийн.

Avatar

Дамба 2025-12-02 202.126.88.144

МҮЭ ээс УИХ д жагсаалтаар орж ирсэн хүн иргэдийнхээ талөө дуугарлаа юу

Avatar

Иргэн 2025-12-02 66.181.181.163

Төр банкуудын эх үүсвэрийг нэмэгдүүлэх үүрэг хүлээх ямар ч үндэслэл байхгүй, ямар нэг зорилтот санхүүжилт биш, зүгээр л хэрэглээний зээл, эрсдлийн түвшин нь ч өндөр биш.

Avatar

Хэнтий Бор-Өндөр . Өндөр настан Л.Батмөнх 2025-12-02 103.212.116.196

Тэтгэвэрийн зээл олгодог жишиг нь зөвхөн банкинд ашигтай шүү дээ. НДС-аас урьдчилгаа олгох нөхцлийг судлах нь чухал. Ёр нь зээлийн хүүг бууруулъя гэвэл хадгаламжийн хүүг шатлалтайгаар бууруулбал ямар бол. ж нь: 100 саяас дээших хапгаламжийн хүүг "0" рүү ойртуудах. Байгууллагын хадгаламжийн хүүг "тэглэх". Өндөр хадгаламжтай этгээдийн хүүгээс авах татварыг 40- өөс дээш хувь болгох гэх мэт арга авмаар санагддаг юм аа.

Avatar

Нэргүй 2025-12-02 66.181.184.111

Тэтгэврийн зээл бууруулж өрөнд оруулах бус тэтгэвэрээ бодитойгоор нэм

Avatar

Нэргүй 2025-12-02 124.158.123.242

Банк ашиг алдах тул тэдний гар хөлүүд тийм ажил хийхгүй шүү дээ

Avatar

Нэргүй 2025-12-02 59.153.115.134

Улс төсвөөсөө, нийгмийн даатгалын сангаас тэтгэврийн банкуудад байршуулж үйлчилгээний зардлыг төлдөг. Арилжааны банкууд тэтгэврийг өөрсдөөсөө гаргаж байгаа юм шиг хандаж тэтгэврийн зээлийн хүүг өндөр тогтоож замаас нь ашиг олж байгаа нь ямарч үндэслэлгүй. Мөнгө хүүлж байхад Монгол банк хариуцлага хүлээлэгддэггүй. Лхагвасүрэн гэж арилжааны банкуудын атганд орж хөрөнгөө нэгтгэсэн залины хүүдий зайлж байгаа нь сайн. Дараагийн ерөнхийлөгч хатуу хариуцлагатай байх хэрэгтэй

Avatar

Зочин 2025-12-02 45.117.35.21

Зээлийн хүүг багасгах нь зөв шүү

Avatar

өвөө нь 2025-12-02 202.70.34.115

Зээл ярих биш тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай түүний эх үүсвэрийг шийдэх тухай яриач МАН малнуудаа

Avatar

Нэргүй 2025-12-02 66.181.187.230

Тэтгэвэр, зээл ярих бус ажиллах хөдөлмөлөхийг чриач ээ, МАН-ын малнууд аа !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж