"Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна"

"Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна"

"Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна"
Ерөнхий сайд Г.Занданшатар Даваа гарагт (2025.12.01) цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус компани төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 59%, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55%-ийг дангаар хангаж байна. Гэсэн хэдий ч өр төлбөр нь 78,4 тэрбум төгрөгт хүрсэн талаар компанийн удирдлагууд танилцуулав.
Хөгжлийн банкнаас авсан зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөх санхүүгийн чадваргүй болсон учраас улсын төсвөөс зээлийг төлж барагдуулах хүсэлтийг компанийн зүгээс тавилаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвөөс зээлийг төлөх боломжгүйг хэлээд компанийн үргүй зардлыг бууруулах замаар үр ашгаа нэмэгдүүлж ажиллахыг санууллаа.
Г.Занданшатар: Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй. Засаглалаа сайжруулж, хяналтаа чангатга. Алдагдлаа нөхөхийн тулд зөвхөн хэрэглэгчдэд ачаа үүрүүлэхийг урьтал болгох биш зардлаа хэмнэх тооцооллыг хийж, хэрэгжүүл. Үрэлгэн байдлаа цэгцлэхгүй байгаа учраас нийгмийн уур амьсгал үнэ нэмэхийг хүлээж авахгүй байгаа юм.
“ДЦС-4” өнөөдрийн байдлаар эрчим хүчний нүүрсний 19 хоногийн нөөц бүрдүүлжээ. Өвлийн ид оргил ачааллын үед бэлэн байдлаа дээшлүүлэхийн тулд уг нөөцийг 30 хоног болгож нэмэгдүүлж, нүүрсний чанарт тавих хяналтаа сайжруулахыг Ерөнхий сайд даалгав.
“Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах хүрээнд хийсэн шалгалтаар “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-д хэд хэдэн зөрчил илэрсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-02 122.201.23.83

Бүх юмны үнэ хэд дахин нэмэгдээд байхад ЦЭХ ДЭХ хүчний үнэ хэдэн жилийн өмнөх хэмжээнд

Avatar

Нэргүй 2025-12-02 122.201.23.83

Халтар төгрөгний ханшийг албаар унагсаг МАН ын авилгачид засаг барьсаар

Avatar

Нэргүй 2025-12-02 188.162.254.19

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!

Avatar

р 2025-12-02 203.23.49.199

Алдагдлаа нөхөхийн тулд зөвхөн хэрэглэгчдэд ачаа үүрүүлэхийг урьтал болгох биш зардлаа хэмнэх тооцооллыг хийж, хэрэгжүүл. Үрэлгэн байдлаа цэгцлэхгүй байгаа учраас нийгмийн уур амьсгал үнэ нэмэхийг хүлээж авахгүй байгаа юм.

Avatar

Ц 2025-12-02 103.57.93.101

энэ Ч.өөрөөсөө төлөөч…хамаг хюм хулгайлж хармаалсан бж….

Avatar

Зочин 2025-12-02 64.119.29.46

За ер нь захиралуудыг 4 жил ажиллуулаад сольдог байх хэрэгтэй шүү дээ

Avatar

Нэргүй 2025-12-02 66.181.177.17

Наад хэд чинь ямархуу өндөр цалин, хангамжтай байна? Хэрээс хэтэрч, даварсан юмнуудыг луйварчин Чройжилсүрэнтэй нь зайлуулаач!

Avatar

Нэргүй 2025-12-02 202.126.90.53

Ашиг сонирхлын зөрчилтэй САЙД нарын асуудлыг шийдвэрлэнэ гэсэн .Чойжилсүрэн хувьдаа цахилгаан станц барьж байгаа хүнээр ЭХ-ий сайд хийлгэнэ…төмөр замтай хүнээр ЗТХ-ий сайд хийлгэнэ. Занданшатар гуай давраад байгаарай. Наад хоёроо зайлуулахгүй бол чамайг гудамжинд гаргана шүү

Avatar

Нэргүй 2025-12-02 103.57.94.166

Чойжилсүрэнг зайлуулаачээ Зандан бро

Avatar

Нэргүй 2025-12-02 202.55.188.120

2дахин нэмчээд өрнөөс гардаггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж