Хүүхдэд үүрүүлсэн Монгол төрийн бодлогогүй шийдвэр

Хүүхдэд үүрүүлсэн Монгол төрийн бодлогогүй шийдвэр

Хүүхдэд үүрүүлсэн Монгол төрийн бодлогогүй шийдвэр

Хүйтний ам наашилж өвлийн эхэн сар гарсан энэ үед ханиад томуу нэмэгдэж, эмнэлэг хүрэлцэхгүй байгаа учир нийслэлийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдыг өчигдрөөс /2025.12.1/цахимаар хичээллүүлж эхлэв. Уг шийдвэрийг өнгөрсөн Баасан гаригт олон нийтэд танилцуулсан. Үндсэндээ эцэг, эх асран хамгаалагч, багш нарын саналыг авахгүйгээр Засгийн газар шийдчихсэн гэсэн үг. Гэтэл дээрх шийдвэр олон хүнд, асар их асуудлыг дагуулж байгаа юм.

Нэгдүгээрт, ээж, аав нь ажилдаа, ах эгч нь сургуульдаа явчихаар бага ангийн дүүг нь, хүүхдийг нь хэн харах вэ?

Хоёрдугаарт, айл бүхэн, хүүхэд бүр цахим хичээлд хамрагдах ухаалаг гар утас, интернэтээр хангагдсан байгаа юу?

Гуравдугаарт, цахимаар хичээллэхэд ялангуяа бага ангийн сурагчдад заавар зөвлөгөө, тусламж шаарддаг. Үүнийг хэн хийлгэх вэ, эцэг эх хоёрынх нь нэг нь ажлаасаа чөлөө авч хариуцах уу. Гээд маш олон асуудал тулгарч байгаа юм.

Нөгөө талд, хүүхдийн хичээлийн хоцрогдлыг хэзээ, хэрхэн арилгах вэ. Өнгөрсөн аравдугаар сард багш нар цалингаа нэмэхийг шаардаж, ажил хаялт зарлаж бараг 20-иод хоног, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа тасалдсан.

Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр “Хүүхэд нэг өдөр хичээллэхгүй байснаар цаашид боловсролын үр дүнд маш сөргөөр нөлөөлнө"  гэж мэдэгдэж байсан удаатай. Covid-19 цар тахлын үед мөн хүүхдүүд маш их сурлагын хоцрогдолд орсон. Тухайн үед нэгдүгээр ангид элсэж байсан хүүхдүүд өнөөдөр унших, бичих чадвар муу байгаа гэхэд хилсдэхгүй.

Монгол хүүхдүүдийн мэдлэг үеийнхнээсээ буюу 38 улсын яг ижил насны хүүхдүүдээс 2-5 жилийн хоцрогдолтой гэсэн судалгаа бий.

Тодруулж хэлбэл, математикийн мэдлэгээр 2 жил, унших ур чадвараар 5 жилийн хоцрогдолтой байна гэсэн PISA үнэлгээний үр дүн 2022 онд гарсан.

Гэтэл танхимын хичээлээ хааж, цахимд шилжүүлэх нь шийдэл мөн үү.

Судалгаа тооцоолол багатай шийдвэрээс болж, хүүхэд багачууд цоожтой хаалганы цаана үлдэж үр дүн багатай боловсрол эзэмших л сонголттой тулгарч байна.

Угтаа, 1-5 дугаар анги гэдэг бол бүхий л хичээлийн суурь тавигдаж байдаг маш чухал үе. Эндээс хүүхэд дунд, ахлах анги, цаашлаад их, дээд сургуульд суралцах үндэс суурь нь бэлтгэгддэг чухал үе гэж хэлж болно. Харамсалтай нь, Засгийн газар сошиалд хөтлөгдөн шийдвэр гаргадаг нь эргээд сурлагын хоцрогдлоос эхлээд олон сөрөг үр дагавар дагуулсаар байна. Гэвч засах бус гал унтраах хэлбэрээр аргалж ирэв.

Монголд зөвхөн энэ жил анх удаа өвөл болоод ханиад, томуу дэгдээгүй. Анх удаа эмнэлэг ачааллаа дийлэхээ больж, коридорт хүүхэд хүлээн авахаас аргагүйд хүрсэн  юм биш. Жил, жилийн өвөл ийм дүр зурагтай угтаж, үдсээр хэчнээн ч олон хавартай золгов. Угтаа энэ асуудлыг эртнээс тооцоолж, ул суурьтай шийдэл эрэлхийлж, ажилласан бол өнөөдөр хүүхдүүд гэртээ цахим хичээлд шилжиж, сурлагын хоцрогдолд орохгүй байх боломж байсан.

Ханиад томууны гол шалтгааны нэг нь агаарын бохирдол. Эмнэлэг хүрэлцээгүй байгаа нь бас л эрх баригчдын буруу.

Сүүлийн 20 гаруй жил агаарын бохирдлыг бууруулах нэрээр зуух, яндан, түлшээр дамжуулж татвар төлөгчдийн мөнгийг хэдэн их наядаар нь "цацлаа".  Асуудлыг шийдэх бус аргалах, далимдуулж мөнгө "тонших" гэсэн арга барилаар ажилласны уршгаар Улаанбаатар хот өнөөдөр дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэлээр бичигдэх болов. Үйлдвэр гэх юмгүй улсад агаарын бохирдлыг шийдэхэд уг нь тийм түвэгтэй биш. Харамсалтай нь, судалгаа тооцооллыг хийдэггүй, муйхар аргаар утааг бууруулна гэж сэтэртэй болгон нь ярьж, сүрийг үзүүлснээс өөр шийдсэн зүйл алга. Харин ч сайжруулсан түлшинд нь иргэд хордож, амиа алдсан иргэдийн тоо өнөөдөр 700 хол давсан. Жил бүр галлагааны улирал ирэхэд хэд маань угаартах бол гэдэг айдас дунд зургаан жилийг ардаа үдлээ.

Агаарын бохирдлыг бууруулах үр дүнтэй аргыг олж чадсан бол ханиад томуу дэгдэхэд хичээлээ цахимд шилжүүлж, хүүхдүүдээ хохироохгүй л байх боломж бүрэн байв.

Угтаа, байгалийн давагдашгүй хүчин зүйл, хүн амыг хамарсан цар тахал тохиолдсон үед зайнаас ажиллах, зайнаас хичээллэх шийдвэрийг улс орнууд гаргадаг.

Харамсалтай нь, Монголд томуу дэгдээд, эмнэлэг ачааллаа дийлэхээ болиод ирэхээр л хичээлийг цахимд шилжүүлчихдэг. Цахим хичээл тэр дундаа бага ангийнханд үр дүн муутай гэдэгтэй ихэнх эцэг, эхчүүд санал нийлнэ. Учир нь, тэдний анхаарлаа төвлөрүүлэх хугацаа маш богино. Тийм учраас энэ мэт төлөвлөлтгүй, гэнэтийн шийдвэр хүүхэд сурч мэдэх идэвхгүй болох, цаашлаад хичээлдээ дургүй болох үндэс суурийг бий болгох эрсдэлтэй. Тооцоо судалгаагүй гэнэтийн шийдвэрийн золиос нь хүүхэд, багачууд болсоор удлаа. Хэдий болтол цахим хичээл нэрийн дор хүүхдийн сурах эрхэнд халдсаар байх вэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-02 45.117.35.9

х***а саадыг явуулж урд зүгт нь хүргэж өг

Avatar

yag l unendee 2025-12-02 66.181.180.103

Ер нь сурах хүнд цаг зав,насны хязгаар байхгүй. Тухайн хүүхдийн хичээл зүтгэлээс хамаарах асуудал. Сурах дургүй бол яаж ч шахаад нэмэргүй. Ёстой л дургүй ламд дарж байгаад сахил хүртээх гэгч шиг юм болдог.

Avatar

Нэргүй 2025-12-02 66.181.180.103

Сэтгүүлч нэртэй хутган үймүүлэгчид заримдаа арай хэтэрч байх юм. Хэн залуу бүсгүй микрофон барьчихаад хүүхдүүдийн өм 2-хон сонголтой туллаа. Сурах уу? эрүүл мэндээ бодох уу гэж байх жишээтэй. Мэдээж тэнэг л биш бол эрүүл мэндээ бодно. Эрүүл баймол бусад болно. Сурах асуудалд багш нар чиглүүлж л байгаа ш дээ .багшийн заасныг хүүхэд бүрт автомат юм шиг хүлээж авдаг бол суралгын хоцрогдол гэж байхгүй байх.Харамсалтай нь эзэн хичээл зая хичээнэ гэгчээр тухайн хүүхдээс их зүйл шалтгаална.

Avatar

бодит баримт 2025-12-02 66.181.180.103

архидаад,шоудаад явахдаа цаг зав гаргадаг биздээ. Тэгвэл одоо хүүхдээ хүмүүжүүлэх суралгад нь анхаарах бага цаг гаргаа.. Ядаж л хичээлий хийж байна уу? Утсаа маажаад сууна уу гээд харчихаж болхо биздээ.Эх.эцгийхээ үүрийг биелүүлчихээ

Avatar

yag l unendee. нэхэх эрх зүйн үндэстэй 2025-12-02 66.181.180.103

Хичээлийг хоцроон байж олон улсын жишигт нийцсэн цалин нэхсэн багш нараас одоо эх эцгүүд сургалтын чанарыг шаардах ёстой. Эрх байхад үүрэг байдаг юм. Нэн ялангуяй залуу багш нараас хатуу нэхэх эрхтэй.

Avatar

яг зөв 2025-12-02 66.181.180.103

Сургууль бол хүүхэд саатуулдаг газар биш ээ. Эх эцэг нь хүүхдүүдээ цаг завгаргаж эрүүл саруул байлгах,суралга хүмүүжилд анхаарахгүй юм бол хэн гэж? Ингэж анхаарахгүй байсан юм бол яаж гэж төрүүлсэн болж байна аа.Дэлхий даяр тархаж байгаа халдварт ханиадыг ххохирол багатай даван туулах нь улс бүрийн төрийн бодлогоо чиглүүлж байнаа. Ямар арга хэмжээ авах нь тухайн улсын хөгжил,эдийн засагийн хүч чадалаас хамаарах асуудал. Ахуйн бүх асуудлаа төрд даатгадаг тийм улс байхгүй . Т

Avatar

Нэргүй 2025-12-02 103.229.122.179

нам дагасан хулгайч луйварчид юун бодлого

Avatar

Нэргүй 2025-12-02 103.168.34.18

Боловсролын сайдын маш хорлонтой шийдвэр.
Ирээдүй рүүгээ их буугаар буудахтай дүйцэх тэнэг шийдвэр. Энэ маанаг сайданцараа татаж авах болоогүй л юм байх даа. МАН-н үүдний хатавчны албан тушаал горьсон гөлөгнүүд!!!

Avatar

Нэргүй 2025-12-02 203.91.115.53

хотод ингэж их бөөгнөрөхөөр өөр аргагүй болдог байхаа. хөдөө бол зүгээр л байгаа шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-12-02 188.162.254.19

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-12-02 66.181.177.17

Эцэг, эхэд нь цалинтай чөлөө олго!

Avatar

з 2025-12-02 202.126.89.213

СОШИАЛЫН ХЭДЭН ТЭНЭГ АВГАЙ НАР САНААЧИЛСАН ЦАХИМ СУРГАЛТ. ҮҮНИЙГ НЬ БАГШ НАР ШҮҮРЧ АВСАН. ЭНЭ БОЛ ЦААНАА БАГШ НАР АЖИЛ ХИЙХГҮЙ БАЙХ АРГА БАЙХ. ЗҮГЭЭР СУУЖ ЦАЛИН АВАХ НЬ Л ДЭЭ ШАЛГААД УЧРЫГ НЬ ОЛОХ РЭРЭГТЭЙ.

Avatar

з 2025-12-02 202.126.89.213

ЭНЭ БАГШ НАР СЭТГЭЛ НЬ ЗОВОХГҮЙ БАЙНА УУ ЦАЛИН НЭМЛЭЭ ОДОО АЖЛАА ХИЙГЭЭЧ ХӨӨРХИЙ БАГАЧУУДЫГ ХӨСӨР ХАЯЛАА ДАА

Avatar

Нэргүй 2025-12-02 66.181.185.190

mask zuugeed shiideh yumig tsahim bolgood say bhan hicheel orohgui nuli hotsrogdol bhad tsahim bolgood arau denduu ene jil iim haniadtai bgan bish shu de

Avatar

Зочин 2025-12-02 202.179.18.186

Сангийн сайд Монгол банкны ерөнхийлөгч нар алсын хараатай ухаалаг хүмүүс баймаар байна. Олоо энэ Жавхлангаас юуч гарахгүй өөрөө баяжаа л хэрэг алга.

Avatar

Нэргүй 2025-12-02 103.57.95.49

Чадваргүй туршлагагүй сэтгэлгүй зөвхөн өөрсдийн амьдралаа мянган хувь дээшлүүлдэг түшээдээс юу ч горьдох вэ дээ

Avatar

И 2025-12-02 103.212.117.21

Төрийн хулгайчууд сургууль цэцэрлэгийг болохоор барихгүй элдэв нэртэй төв, оффисын барилгыг том томоор нь, хэрэгцээнээсээ ихээр барина. Сургужль, цэцэглэг нэг маягийн зургаар, тогтсон ойролцоо үнээр баригддаг болохоор хулгайлах мөнгө нь бага учраас, 2рт зөвхөн Боловсролын сайдын төсөвт хамаардагт байгаа юм. УБ д төрийн байгууллагын оффисууд нь хангалттай болчихсон , одоо Хүннү, Хархоринд баахан барилга барина. Тарийнхэн зам, барилгаас гол хулгайгаа хийдэг !!!

Avatar

Нэргүй 2025-12-02 202.9.40.8

Манжллт бгаа цагт манж хужаагужд намтөр эзлчн нэж бодж бвал холоо эндүрвээ.

Avatar

Нэргүй 2025-12-02 202.9.40.8

Үхсн ацны чин иргд-сээс байх юм бхгүй х***а манжууд худлаа шаажманжл гэж шаагаад т/а гэж уих зг гэж ихэнхнь х***а манжууд үүрлж оргнжэзлж шаацн хулгай шааж х***а манжууд бас иргд т/а гэж худлаа шааж урвуулж ашглж манжлж ш*** гэцн атгаг гажиг санаархл шааж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж