“Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

“Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

“Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон дагалдан яваа албаны төлөөлөгчид “Эх орны хүндэтгэлийн цогцолбор”-т зочилж, “Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Ром хотын төв, Венецийн талбайд байрлах цогцолборыг олон жилийн дайн, тэмцлийн дараа буюу 1861 онд тархай бутархай вант улсуудыг нэгтгэж, орчин үеийн Италийн үндсийг тавихад голлох үүрэг гүйцэтгэсэн Хоёрдугаар Витторио Эммануэлэ хааны дурсгалд зориулан байгуулсан түүхтэй.

Витторио Эммануэлэ хааныг Италийн ард түмэн “Улс төрийн нэгдлийн эцэг” хэмээн үздэг байна.

1885 оноос 50 гаруй жилийн турш барьж бүтээсэн цагаан гантиг чулуун цогцолбор өдгөө түүх, архитектурын төдийгүй үндэсний бахархал, эв нэгдлийн илэрхийлэл болжээ.

“Нэр нь үл мэдэгдэх бунхан” нь Италийн ард түмний тусгаар тогтнол, итгэл үнэмшил, эх оронч үзлийн бэлгэ тэмдэг бөгөөд үүрд мөнхийг бэлгэдсэн мөнхийн гал асаалттай байдаг.

Үндэсний томоохон баяр, төрийн ёслолын үеэр төр, засгийнх нь тэргүүн болон тус улсад айлчилж буй гадаадын улс орны тэргүүн нар цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-01 171.25.193.39

Хэрмэл цагаач бадар барихгүй юугаа хийгээд яваад байна аа

Avatar

Нэргүй 2025-12-01 103.229.123.231

Орос Харьковын Волчанск хотыг эзэлжээ. Жил гаруй байлдаж байж эзэлсэн гэнэ.

Avatar

Нэргүй 2025-12-01 202.9.40.8

Хирэн хэсж мнголын мнголын урьд явж мнголын нэриыш тэнмлчн болгхоо болчх.

Avatar

Нэргүй 2025-12-01 62.93.179.99

Hurelsuh chi pdzdaa Shagnaliin albanii ajiltand eldev daramt, shahaltaa Mungunzezegt uzuulehe bolichihl doo, muu l****n yaltan shorongiin ireeduin hadaas

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж