Б.Мөнхтамир: Бүлэглэл шахаж шаардсанаас би ажлаа өгөх гээгүй

Б.Мөнхтамир: Бүлэглэл шахаж шаардсанаас би ажлаа өгөх гээгүй

Б.Мөнхтамир: Бүлэглэл шахаж шаардсанаас би ажлаа өгөх гээгүй

МИАТ ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамир цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.12.01/дараах асуултад хариулт өглөө.


-МИАТ компанийн захирлаас таныг чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргаад байна. Алдагдалд оруулсан үндэслэлээр?

-Санхүүгийн хувьд түвэгтэй асуудлууд байна, үгүйсгэхгүй. Гэхдээ ямар шалтгаан байна вэ гэвэл өнгөрсөн хугацаанд ОХУ-аас авсан шатахууны үнэ 800 ам.доллар байсан бол өнөө жил 1300 ам.доллар болсон.  Мэдээж энэнтэй холбоотойгоор зардлууд өсч таарна. Орон тоог нэмсэн асуудал яригдаж байна. 2021 оноос хойш МИАТ компани 5 онгоцтой үйл ажиллагаа эрхэлж байсан бол өнөөдөр 10 онгоц болж нэмэгдсэн. Орон тоо батлагдсан тооноос хэтэрсэн асуудал байхгүй. Энэн дээр хариуцлага тооцох асуудал яригдсан.

Хариуцлага тооцох байдал нь ТУЗ-ийн бүрэн эрхийн асуудал. ТУЗ тайлбар авч магадгүй байх.

Үүнээс үл хамаараад сүүлийн сар гаруйн хугацаанд өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөөлөгдөх хүсэлт гаргасан. Үүнтэй холбоотойгоор эргэж мушгиад байх шиг байна. МИАТ компанийн захирлыг шахаад баахан бүлэглэл ажлыг нь авах гээд байна гэсэн юм яриад байна, тийм зүйл байхгүй. Олон нийтийн сүлжээн дээр олон юм яригдлаа.  Энэ хүмүүсийг зүгээр ажлаа хийгээд явж байхад нь буруутгаад байж болохгүй. С.Бямбацогт сайдыг 2022-2024 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхад нь бид хоёр МИАТ компани дээр хамтарч өөрчлөлт хийж байсан. Үүнд, хаа байсан З.Мэндсайхан гишүүнийг оролцуулаад яриад байна. Бидний хувьд нэг нутаг. Гайгүй харилцаатай, гэхдээ бүлэглэл шахаж шаардсанаас би ажлаа өгөх болсон юм биш. Би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа.

МИАТ компанийн хувьд 2020-2021 оны хугацаанд томоохон өөрчлөлт гарлаа.

МИАТ компани жилдээ 2500 орчим нислэг хийдэг байсан бол 4500 орчим нислэг хийдэг болсон. Зорчигчийн тоо 700 мянга байсан бол 1.2 сая болсон, жилдээ. 500 тэрбум орчим төгрөгийн орлого олдог байсан бол нэг их наяд төгрөгийн орлого олдог болсон.

МИАТ компани цаашдаа агаарын тээврийн зах зээлийн нийт 50 хувийг эзэлж байгаа компани. Агаарын тээврийн зах зээл цаашдаа өргөжих нь маш чухал байгаа. Ингэхийн тулд  зайлшгүй транзит тээврийг хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа. Covid-19 цар тахлаас өмнө буюу 2019 оноос өмнө жилдээ 3800 орчим зорчигчийг транзитаар тээвэрлэж байсан бол цаашдаа 50 мянга орчим зорчигчийг тээвэрлэх юм. Энэ нь агаарын тээвэрийн зах зээлийг тэлэх боломж. Монгол Улс 3.5 сая хүн амтай, үүний 63 хувь буюу 2.2 сая зорчигчийг 2024 онд тээвэрлэсэн. Үндсэндээ агаарын тээврийн зах зээл ханасан, таазандаа тулчихаад байгаа. Энийг цаашдаа яаж хөгжүүлэх вэ бодлогын түвшинд транзит зорчигчийн урсгалыг  нэмэгдүүлэх.

-МИАТ компани 5 тэрбум гаруй төгөгийн алдагдалд орсон, он гарахад 10 тэрбумд хүрнэ гэж байгаа. Үүнтэй та санал нийлж байгаа юм уу. Өөрийн хүсэлтээр МИАТ компанийн захирлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа гэдэг нь ямар учиртай юм?

-Бодлогын түвшинд  өөр ажил эрхлэх асуудал байна. Энэ компанийн гүйцэтгэх захирлаар 4 жил гаруйн хугацаанд ажиллалаа. 1993 оноос хойш МИАТ компани хувьцаат компани болсноос хойш хамгийн удаан хугацаанд ажилласан гүйцэтгэх захирал би болчихоод байна. Тийм учраас би өөр ажил руу явах.

Цаашдаа аж ахуйн ажил биш бодлогын түвшинд  ажил эрхэлье гэж байгаа юм.

Жилийн эцсийн дүн гараагүй байна. Есдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл олон үйл ажиллагаа хийгдэж байна. Транзит зорчигч хийгдэж байна, МИАТ компанийн нойтон түрээсийн онгоц гадагшаа гарч үйлчилгээнд явах гэж байна. Энэн дээр хамгийн чухал зүйл нь 2011 оноос хойш хөдлөөгүй байсан МИАТ компанийн тарифыг 2022 онд 10-41 хүртэл хувиар хямдруулсан. Зардлууд дагаад нэмэгдсэн ч өсгөөгүй. Энийг ард түмэн ойлгох хэрэгтэй. Орон нутгийн нислэгийг 2023 оны долдугаар сарын 1-нээс сэргээсэн. Орон нутгийн нислэг бол хөгжүүлэх зорилготойгоор явах нь ойлгомжтой. Шинээр нислэгийн чиглэл нээнэ гэдэг авиа компанийн хувьд бойжуулахад 2-3 жил заавал шаарддаг.   Өнөөдөр энэ гараад байгаа алдагдал ирээдүйн том тэлэлтийн эхлэл. Цаашдаа МИАТ компани алзахгүй. Би хэн нэгэнд дарамтлуулаад ажил өгч байгаа юм байхгүй.

Цаашдаа бодлогын түвшинд ажил эрхэлье улс төрийн ажлаа хийе гэдэг л бодолтой байна.

-МИАТ компанийн захирлаар ажиллах хугацаанд таны хувьд хийхээр зорьсон ажлуудаасаа чадаагүй зүйл бий юу?

-Миний үндсэн мэргэжил бол IT чиглэлийнх. Ажил авсан даруйдаа би нэлээд олон зорилт тавьж байсан. Нэг ажлыг хийж чадаагүй. Олон улсын хөрөнгийн бирж дээр МИАТ компанийг нээлттэй хувьцаат кзомпани болгоё. Ингэж байж МИАТ компанийн засаглал сайжрах юм байна гэдэг дээр 100 хувь санал нэг байгаа.

Яагаад хийж чадаагүй вэ гэхээр Монгол Улсын төрийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль гэж байдаг. Энэ хуулийн хүрээнд тухайн компанийн үндсэн үйл ажиллагаа санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын нэр хүнд бүхий төрийн аудитын байгууллагын тайланг олон улсын хөрөнгийн бирж шаарддаг. Энэ тайланг хийлгэх гэхээр хууль зөрчөөд шууд нэг компанийг сонгоод явж чадахгүй байсан. Хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлж байгаа Засгийн газар, УИХ -аас үндсэн чиглэл гаргаад МИАТ компанийг олон улсад нээлттэй хувьцаат компани болгоно гэдэг шийдвэр гарах юм бол нэр хүнд бүхий аудитын байгууллагатай гэрээ хийгээд өнгөрсөн жилүүдийн, ирэх жилийн санхүүгийн тайлангаа гаргасан цагт гадны олон улсын хөрөнгө оруулагч нар тэр тайланд тулгуурлаж итгэж хөрөнгө оруулах боломжтой болох юм.

Дараагийн гүйцэтгэх захирлаар хэн очихыг би мэдэхгүй байна. Олон нийтийн сүлжээнд сонгон шалгаруулалт хийх ёстой гэдэг мэдээлэл явж байна билээ. Миний хувьд сонгон шалгаруулалтаар ороогүй. Тухайн үед ярилцлага хийхэд нь төслүүдээ танилцуулаад МИАТ компанийн захирлаар томилогдож байсан. 2021 оны есдүүгээр сард МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон.  Энэ ажлыг хийж гүйцээхийн тулд МИАТ компанийн захирлаар санхүүгийн мэргэжилтэй хүн томилогдвол зүгээр болов уу гэсэн бодол байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-12-01 66.181.187.156

албан тушаалын наймаа явагдаад байгаа бололтой юм уу даа гайгүй албан тушаал амалсан бололтой юм Оронд нь очих нь нөгөөл бүлэглэлийн нөхдөөс нөлөөтэй нэгэн байгаа биз дээ уруудуулах биш өөд нь татах нэгэн байгаасай даа

Avatar

Зочин 2025-12-01 202.179.18.193

Шаана биз. Занданшатар ажлаа өг гэж шахаад хэрвээ өгвөл цаашид дэмжинэ, үгүй бол бүрмөсөн зайлаарай гэж хэлсэн нь тэнэг хүнд ч ойлгомжтой шүү дээ.

Avatar

Зочин 2025-12-01 194.230.161.82

Монголд намын үзэмжээр шийддэг тогтолцоо амь бөхтэй их удаан жил оршиж бна
Үүнийг халж , устгахгүйгээр монгол улс хэзээ ч урагшилж хөгжихгүй

Avatar

зочин 2025-12-01 202.131.227.179

МИАТ-ын дарга санхүүгийн мэдлэгтэй, хууль эрх зүйн мэдлэгтэй, нисэхийн шинжлэх ухаан судалсан , англи хэл сайтай ёс зүйтэй эх оронч хүн томилоосой.

Avatar

Нэргүй 2025-12-01 202.126.89.54

Тохироотой юм байна шдээ жүжигчид

Avatar

Бохир бизнис 2025-12-01 202.70.43.34

ТӨХК-иуд ба Гадаад, Дотоодын Хөрөнгө оруулалттай томоохон мега нэртэй төслүүд цөм мафижсан бүлэглэлүүдийн гарт орсон бохир бизнис.

Avatar

Нэргүй 2025-12-01 59.153.113.105

ТӨРД ШИГДСЭН АВИЛГАЧДЫН ДАРААГИЙН ЭЭЛЖИЙН ТАВИУЛУУД ХООЛОНДОО ОРОХ НЬ ДЭЭ

Avatar

Зочин 2025-12-01 106.186.208.29

Үг үсгийн алдаа ямар их юм бэ.

Avatar

Зочин 2025-12-01 162.229.191.188

Ажлаа сайн хийсэн муу хийсэн нь хамаагүй намын үзэмж,хувь хүний хандлагаар ажлаас халдаг байдал Монгол улсад мөн ч олон жил оршиж ирлээ. Ийм байдлаар улс орон хөгжихгүй ээ. Шударга бус явдал л гаарна. Eр нь Монгол улсад шударга ёсыг тогтоохгүйгээр юу ч хийгээд нэмэргүй, юу ч урагшлахгүй.

Avatar

Нэргүй 2025-12-01 103.145.234.83

MIAT-г хувьчил.Тэгвэл хэрүүл алга болно

Avatar

Би 2025-12-01 31.173.82.35

Тухайн үед ярилцлага хийхэд нь төслүүдээ танилцуулаад МИАТ компанийн захирлаар томилогдож байсан. ЧИ НАДАД НЭГ ДАРГА БОЛДОГ ТОСОЛ, ЯРИЛЦЛАГАД БЭЛДЭЭД ОГООЧ…

Avatar

Иргэн 2025-12-01 66.181.183.210

МАН -АН мафиуудаа МИАТ компани чинь их эмзэг нарийн салбар шүү!!! Нисэхийн нарийн мэргэжлийн хүмүүсээ гадагш нь алдаж эхэлвэл сүйрэн шүү, одоо нислэгийн удирдлагын төв хүний нөөцийн ямар хүнд нөхдөл орвол!!! Нисгэгч бэлдэнэ гэдэг МАН цүнх баригч бэлдэхээс өөр шүү мафиуудаа болгоомжтой оролдоорой!!

Avatar

Enkhbayar 2025-12-01 202.9.46.234

Ug n ene zaluu MIAT arai deer bolgoson shu de MiaT uilchilgee saijrisan bi jild 10 china ruu yvdagiin suuld Air china songohoo boliod MIAT songoj bsan yumsan hairan l baina

Avatar

B.ZORIGT 2025-12-01 72.85.22.46

MENHTAMIREEREE SANAACHILJ, HAMT OLON NI DEMJIJ AJLAA EERCHILJ BAINA. DEMJIJ SAISHAAH ZVIL BAILGI DEE. tvvnees bish sots, kap geed l mas hyargaad baidag yum bish ee.

Avatar

Нэргүй 2025-12-01 66.181.187.230

Шахаанд ороод халаглаж байж бас нэрэлхээд худлаа ш** ноо, ер нь ч Женкогийн муу гөлөгийг хөөх нь зөв л дөө !
Харваас тэнэг царайтай, жинхэнэ б**с долоодог эр дээ !

Avatar

Нэргүй 2025-12-01 103.57.93.144

МИАТ ыг хувьчлах цаг нь болсоон. Үгүй бол нэг мэдэхэд Оросууд бас хахиж хавчаад эхэлнэ. Тэгэхээр эртхэн хувьчлаад сэтгэлээсээ үйлчилдэг дэлхийд өрсөлдөх чадвартай болгох хэрэгтэй. Төрийн өмч гэж хэзээч байхгүй байгаа ч үгүй

Avatar

ТӨрийн савар ба Завсарын Үе 2025-12-01 202.126.88.139

Бүх ТӨХК-иудаа ХУВЬЧИЛААД Эзэнтэй болгоод ҮНЭ ЧӨЛӨӨЛМӨӨР бнаө….ТӨР өөрөб бүхнээс САВРАА ТАТ!!!!! Төрийн савар Төрийн буруу бодлого Буруу Үзэл байгаа цагт Улс орны Нийгэм Эдийн Зөсагт өөрчлөлт гарахгүй. Дээр нь Социөлизмаас алхаж орж ирсэн ЗАВСРЫН ҮЕИЙХЭН -100% дуусахаас нааш ахиц гарахгүй

Avatar

Зочин 2025-12-01 66.181.176.168

Бас Мэндсайхныгаа өмөөрөөстэй.

Avatar

Нэргүй 2025-12-01 108.18.206.188

Хувьчилах хэрэгтэй !!!!

Avatar

Нэргүй 2025-12-01 202.9.41.65

hovdiin zereg must sumiin shorongiin yltan guilagchinguud hezee mashinii naimaa hiideg baisan ym medehgui

Avatar

Нэргүй 2025-12-01 66.181.184.122

ховдыхон л бантагнуулж байгаа биз

Avatar

Уншигч 2025-12-01 88.128.88.84

Өөрийн хүсэлтээр гэж ярилцлага өг гэж шахсан юм бгааз дээ! Хүмүүс дургүй шуугиад байхаар! Уул нь МИАТ сайжирсан шүү дээ энэ залуугийн үед! Одоо ямар хүн ирэх юм бгаам! Муутгахгүй сайжруулбал ч яахдээ!!!

Avatar

Нэргүй 2025-12-01 103.57.93.144

Ийм ажлаас өөрийн хүсэлтээр гэж байнаа бас

Avatar

asdfasd 2025-12-01 202.21.119.155

asdfasdf

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж