Ази даяар цаг агаарын таагүй үзэгдэл нүүрлэсний улмаас сүүлийн хэдхэн хоногийн дотор 900 гаруй хүн амиа алдаад байна. Тодруулбал, хүчтэй аадар борооны улмаас үүссэн үер, хөрсний гулгалтаас болж Индонезид 435, Шри Ланкад 334, Тайландад 162, Малайзад хоёр хүн тус тус амь үрэгдэв. Үүний зэрэгцээ хэдэн зуун хүн сураггүй алга болж, орон гэрээ орхин дүрвэжээ.
Индонез
Өтгөн ой, идэвхтэй галт уулууд, устаж үгүй болох аюулд ороод буй орангутануудаараа алдартай Индонез улсыг Сеняар циклон дайрсан нь үер, хөрсний гулгалт үүсгэж, 435 хүн амиа алдаад байна. Бямба гаригт /2025.11.29/ нас барагсдын тоог 303 гэж мэдээлж байсан ч ердөө нэг өдрийн дараа 435 болж өсчээ. Мөн сураггүй алга бологсдын тоо 406 хүрээд байна. Гамшигт хамгийн ихээр нэрвэгдсэн Суматра орчимд аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж. Иймд тусламжийн бараа бүтээгдэхүүнийг нисдэг тэргээр хүргэж байгаа бөгөөд үерт боогдож, гацсан оршин суугчдыг резин завиар нүүлгэн шилжүүлж байна. Иргэд амь гарахын тулд хоол хүнс, ундны усаа хулгайн замаар ч хамаагүй олж байгааг эрх баригчид мэдээлжээ.
Тайланд
Тайландын өмнөд хэсэгт эрс тэс цаг агаарын улмаас дор хаяж 162 хүн амиа алдаад байна. Таагүй цаг агаарын нөлөөлөлд нийт 3.5 сая хүн өртсөн гэдгийг дотоодын хэвлэлд мэдээлжээ. Аврагчид өвдөж, гэмтсэн хүмүүс болон хүчилтөрөгч зэрэг чухал хангамжуудыг нисдэг тэргээр зөөж байна.
Гамшигт хамгийн ихээр өртсөн Хат Яй хотод амьдардаг Амфорн Каэофенгкро ам бүл наймуулаа. Бямба гаригт үерийн ус гэнэт ихсэх үед тэдэнд оргож зугтах зав олдоогүй гэдгийг ярьж байна. Тийм учраас тэд хоёрдугаар давхар луугаа гүйж гарч, тэндээ 48 цагийг өнгөрөөжээ.
Хат Яй хотод орсон хур тунадасны хэмжээг 300 жилд нэг тохиохуйц байсныг онцолж байна. Үерийн усны түвшин 2.44 метр хүрч, гудамж зам талбай хаагдсан тул дөнгөж төрсөн 30 нярай эмнэлэгтээ гацжээ. Хат Яй хот нь Сонгхла мужид орших бөгөөд өнгөрсөн Мягмар гаригт засгийн газар тус мужид онц байдал тогтоосон аж. Тус мужаас Австрали, Их Британи, Хятад, Малайз, Сингапур, Өмнөд Африк улсын 10 жуулчинг аврагчид аварчээ.
Шри Ланка
Шри Ланка улсад хагас сая гаруй хүн Дитва циклоны хор хөнөөлийг амсаад байна. Анхандаа Дитва хар салхи байсан боловч яваандаа эрчим нь нэмэгдсээр циклон болсон тус гамшигийн улмаас дор хаяж 334 хүн амиа алджээ. Мөн 25 мянган байшин сууц усанд урсч, 147 мянган хүн орон гэрээ орхин дүрвэсэн бөгөөд тэд улсаас гаргасан түр хоргодох байранд толгой хоргодож байна. Ихэвчлэн сургуулийн барилгуудыг түр хоргодох байр болгон тохижуулжээ.
Хоргодох байранд амьдарч буй иргэн Маллика Кумари ярихдаа "Үер болно гэсэн анхааруулгыг анх телевизээр сонссон. Гэхдээ ийм хурдан ийм хэмжээнд хүрнэ чинээ санаагүй. Бид хамаг юмаа хаяад л байшингаасаа гүйж гарсан. Хоёр хүүхэд маань ханиад хүрсэн байдалтай байна" гэжээ.
Тэднийх нэг мууртай боловч яарч сандрахдаа муураа орхиод гарсан аж. Гэхдээ сүүлд нь аврагчид завиараа муурыг нь очиж авчээ.
Одоогоор 191 хүн сураггүй хэвээр байна. Мөн нийслэл Коломбогийн ойролцоох нам дор газарт байдаг айлуудын ихэнх нь тог, усгүй байна.
Малайз
Малайз улсад халуун орны Сеняар циклоны улмаас хоёр хүн нас баржээ. 34 мянга орчим хүн шуурганаас урьтаж аюулгүй газарт толгой хоргодсон боловч амжаагүй хэсэг бүлэг ч байна. Гамшиг болохоос өмнө гэрээсээ гарч амжаагүй ахимаг насны иргэний хэлснээр үерийн ус яг л далай шиг халгиж цалгиж байсан аж. Өдгөө нүүлгэн шилжүүлсэн хүмүүс нийслэл Кангар дахь түр хоргодох байранд байна. Үндэсний гамшигийн менежментийн агентлаг тухайн хэсэгт түр майхан босгосон бөгөөд хэдэн зуун айл өрх толгой хоргодож байна.
Уур амьсгалын өөрчлөлт
Зүүн өмнөд Ази, тэр дундаа Индонез, Тайланд, Малайз улсууд нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий бүсэд байгааг эрдэмтэд анхааруулсаар ирсэн. Бүс нутагт сүүлийн өдрүүдэд нүүрлээд буй эрс тэс уур амьсгал нь Филиппиний Кото хар салхи болон Малака хоолойд үүссэн Сеняар циклон гэсэн хоёр идэвхтэй системийн харилцан үйлчлэлээс үүдэлтэй байж болзошгүй гэж цаг уурчид мэдээлж байна.
Өнгөрсөн зун урьд хожид үзэгдээгүй халуун зун болсон бол өдгөө ийнхүү борооны улирал гамшигийн хэмжээнд хүрээд байна.
Яг одоогоор гамшиг нүүрлээд буй нь дээр дурдсан орнууд боловч үүнээс өмнө Вьетнам, Филиппин улсуудад ч гамшиг тохиосон билээ. Вьетнамын янз бүрийн хэсэгт нүүрлэсэн үерийн аюулын улмаас арваннэгдүгээр сард 98 хүн нас барж, 10 хүн сураггүй болсон. Харин Филиппин улсыг өнгөрсөн сард нэг долоо хоногийн дотор хоёр хар салхи дайрчээ. Калмаэги, Фун Вон хар салхинуудын улмаас 1.4 сая хүн орон гэрээ орхин дүрвэхээс өөр аргагүй болж, 259 хүн нас баржээ.
3,548.92


















































Я 2025-12-02 202.9.40.240
Да уж!..
Нэргүй 2025-12-02 66.181.189.11
Байглиа ихээр сүйтгэснтй уршиг
glxtfgyin 2025-12-02 50.147.160.114
yuchbz
Зочин 2025-12-02 202.131.228.20
Дэлхийн дулаарлын улмаас уур амьсгалын өөрчлөлт нь дэндүү их явагдсаар байхад дэлхийн улс орнууд харин юу ч болоогүй юм шиг суусаар л байна Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт тавьж байгаа боловч хиймэл оюун ухааныг их хэрэглэх болсноор цахилгааны хэрэглээ харин ч нэмэгдэж улмаар хүлэмжийн хийн ялгарал нь буурах биш улам нэмэгдэж байна Мөнгөөр бүх юмыг шийднэ гэж хүмүүс бодсоор л байна Хорвоо дэлхий нэгэнт болохоо больчихвол тэр үед хэдэн их наяд доллар байгаад ч хэнд ч тус болж чадахгүй
Нэргүй 2025-12-02 103.168.34.107
Тиймээ, тийм учраас л байгаль эх дэлхийгээ хайрлах ухаантай байдаг шдэ Монголчууд. Сүүлийн үед л харийнхантай сүлбэлдсэн э****з хурлийз цустнууд мөнгө мөнгө гэж улаайрч хаа сайгүй алт ухаж, бас дээрээс УРАН, ГАЗРЫН ХОВОР олборлоё, хөгжил энэ тэрээ гэцэн шааж яваа байхгүй юу. Тэд Монгол хүмүүс биш шүү !!!
Нэргүй 2025-12-02 122.201.31.56
тийм шүү таньтай яг адил бодолтой. Үнэхээр Монголын баялагт шунасан хүмүүс бид биш х***а гадны улс орон байна. энэ баялгийг зөөж авахын төрд нь шургалж байж авна. Мөнгөнд дуртай дарга нарыг худалдаж аваад тэднээр хуулийг нь оролдож өөрчилж байж энэ бузар булайгаа хийнээ. 1998 онд Тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлыг сахин хангаж ажиллаж байсан өндөр төвшинд бэлтгэгдсэн тагнуулчдыг нэг шөнийн дотор татан буулгасан учраас х*******н эрлийзүүд гараад ирсэн шүү дээ.