Саалиа бэлдэхээр саваа бэлд!

Саалиа бэлдэхээр саваа бэлд!

Саалиа бэлдэхээр саваа бэлд!

Монгол Улс өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүнийхээ 95 хувийг ОХУ-аас импортлон хэрэглэж байна. Эдийн засаг тэлж, уул уурхайн идэвхжил нэмэгдэхийн хэрээр шатахууны хэрэглээ жилээс жилд өссөөр 2023 онд 2.4 сая тонн байсан бол 2024 онд 2.8 сая тоннд хүрчээ. Харин 2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар аль хэдийн 2.3 сая тонн шатахуун импортолсон нь хэрэглээний өсөлт ямар хурдтай байгааг харуулж буй.

Иргэдийн хамгийн өргөн хэрэглэдэг АИ-92 бензиний сарын дундаж хэрэглээ 2024 онд 60 мянган тонн байсан бол 2025 онд 80 мянган тоннд хүрч, эрчимтэй өссөн. Гэвч ОХУ-ын “Роснефть” компаниас гэрээний дагуу хөнгөлөлттэй үнээр 60 мянган тонныг нэмэгдүүлэх боломжгүй болсон тул дутагдсан 20 мянган тонн АИ-92, мөн 25 мянга орчим тонн дизель түлшийг БНХАУ-аас авах шаардлага үүсээд байгаа юм. Оросын тал дотоодын зах зээлийнхээ нөхцөл байдлаас хамааран шатахууны экспортыг үе үе хязгаарлах, үзэгдэл давтагдсаар ирсэн. Энэ нь манай улсын шатахууны хангамжид шууд нөлөөлж, тодорхой хугацаанд тасалдал, үнийн савлагааг бий болгодог гэж салбарын сайд онцолсон юм. Иймээс Монгол Улс дор хаяж 30 хоногийн нөөцтэй байх, нөөцийн савны багтаамжийг нэмэгдүүлэх, импортоор нийлүүлдэг шатахууныг тогтвортой байлгах эрх зүйн зохицуулалттай болох шаардлага тулгараад байгаа юм.

Одоогоор Монгол Улс 440 мянган тонн шатахуун хадгалах хүчин чадалтай нөөцийн савтай. Гэвч энэ нь ердөө нэг сарын хэрэглээг хангах хэмжээ тул хангалтгүй.

Нөгөө талаас шатахууны хэрэглээ жил бүр 15-20 хувиар өсөж байгаа нь нөөцийн савыг илүү хурдтай шийдэх шаардлагатайг харуулж байна.

Нөөцийн сав барихад мэдээж хөрөнгө, мөнгө шаардлагатай. Жишээлбэл, зургаан сарын нөөц бүрдүүлэхийн тулд 3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, харин 200 мянган тонн багтаамжтай нэг сарын нөөцийн сав барихад 500 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоолол гарсан байна. Үүнийг зөвхөн хувийн хэвшил өөрсдийн хөрөнгө мөнгөөр барих боломжгүй тул Засгийн газар аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгож дэмжихээр болж, Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Яаралтай горимоор өргөн барьсан тул УИХ өнгөрсөн долоо хоногт хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн.

Одоогоор яригдаж буй 50 тэрбум төгрөгийн эх үүсвэр нь нийт хэрэгцээний дэргэд маш бага ч эхний шатны санхүүжилт болно гэж үзэж байна.  Тус хөнгөлттэй зээлийн хүү жилийн 8 хувиас доошгүй байхаар тооцоолсон бөгөөд энэ нь сав барих төсөл, олон улсын захиалга, дэд бүтцийн зардлыг санхүүжүүлэх зорилготой аж.

Шатахууны нөөцийн савны дутагдалтай холбоотой асуудал гэнэт л өнөөдөр тулгарсан асуудал биш. Харин шатахууны нөөцийн хяналтын тогтолцоог 35 жил шинэчлээгүй явж ирсэн нь өнөөдөр толгойны өвчин болж ужгирсан. Тиймээс Засгийн газраас хоолойд тулсан асуудалд хойшлуулашгүй арга хэмжээ авч шатахууны нөөцийн сав бүрдүүлэх, аж ахуйн нэгжүүдэд татаас олгох асуудлыг хэлэлцэж, ирэх оны улсын төсөвт 25 тэрбум төгрөг тусгахаар шийдвэрлээд буй.

Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Өнгөрсөн 30 жилийн хугацаанд шатахууны нөөцийн савыг нэмэгдүүлэх томоохон арга хэмжээ авч байгаагүй нь хүндрэл учруулж байна. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд 3–6 сарын шатахууны нөөц бүрдүүлэх зорилт тусгагдсан. Энэ хүрээнд эхний ээлжид нэг сарын нөөцийг бүрдүүлэх, агуулахын сав барих ажлыг ирэх оноос бодитоор хэрэгжүүлэхээр боллоо" гэсэн байр суурийг илэрхийлсэн байданг.

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Хэдийгээр өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа шатахууны хэрэглээтэй харьцуулахад 25 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр гэдэг бол шүлс шиг л зүйл. Хэдий тийм боловч өмнөх жилүүдийн адил асуудлаа шийдэх алхам хийхгүйгээр гараа хумиад суулгүйгээр гал намжаах шийдвэр гаргасан нь дор хаяж гурван сарын хэрэглээгээ нөөцлөх савтай болохын эхлэл гэж тайвширахаас өөр арга алга.

Улсын хэмжээнд 1800 орчим шатахуун түгээх станц байдаг ч тэдгээрийн нөөцийг бодит цагийн горимоор хянах боломжгүй, гар аргаар шалгадаг хэвээр. Аймаг бүрт нэг л хяналтын ажилтан байдаг тул бүх станцыг бүрэн хянах боломжгүй. Тиймээс боловсруулж буй шинэ хуульд бүх станцыг мэдрэгчтэй болгож, нэгдсэн цахим хяналтын системд холбох заалтыг тусгаад байгаа нь энэ асуудлыг шийдэх эхний алхам болж байна.

Урт хугацааны хамгийн бодит гарц нь Дорноговь аймгийн Алтанширээтэд баригдаж буй нефть боловсруулах үйлдвэр.  Тус үйлдвэр 2027 оны эхний хагаст ашиглалтад орох төлөвтэй бөгөөд ашиглалтад орсноор шатахууны зарим төрлийн дотоодын хэрэгцээний 50–70 хувийг хангах боломжтой. Гэхдээ үйлдвэр ашиглалтад орох хүртэл ОХУ-аас АИ-92 шатахууныг нэг тонныг нь 705 ам.долларын үнээр авах гэрээг үргэлжлүүлэхээс өөр гарц одоогоор алга.

Ирэх онд нүүрсний экспорт 100 сая тоннд хүрэхээр байгаа нь шатахууны хэрэглээ дахин 20–25 хувиар өсөхийг харуулж байна. Гэхдээ нөөцийн багтаамж, дотоодын үйлдвэрлэл энэ өсөлтийн хурдыг гүйцэх хэмжээнд хүрэхгүй.

Тиймээс дээр дурдсанчлан шатахууны нөөц, хангамжийн асуудлыг бодлогын түвшинд сайтар анхааралд авч, нөөцийн савны тоо хэмжээг  нэмэгдүүлэх, хяналтын системийг шинэчлэх, хувийн хэвшилтэй уялдаа холбоогоо сайжруулах шаардлага зайлшгүй тулгараад байна.

Өмнө нь яагаад шатахууны нөөцийн сав бэлдэхэд төр засгийн бодлого чиглээгүй талаар салбарын сайдаас тодруулахад “Би ажлаа аваад дөрвөн сар болж байна. Чуулган эхлээд хоёр сар болж байна. Хамгийн хурднаараа арга хэмжээ авахаар ажиллаж байгаа нь энэ” хэмээх хариулт өгсөн. Нөөцийн савны байршлыг гол хэрэглээний бүсүүдийг харгалзан шийдэх бөгөөд Өмнө, Төв, Зүүн, Говийн бүсүүдэд байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар 160 гаруй импортын зөвшөөрөлтэй ААН бий бөгөөд шаардлага хангасан нь энэ төсөлд оролцох боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-02 202.126.89.233

Хэний захиалгаар үүнийг бичээд байгаа юм Дамдинням нефтийн нөхдүүддээ хуйвалдаж зохимол хомсдол үүсгээд мөнгө угаах ажиллагаа хийж байгаа Одоо тархи угаах ажиллагаандаа орж байгаа юм байна Энэ нөхрийг огцруулах хэрэгтэй

Avatar

Давар 2025-12-02 103.57.93.144

30 жил гаруй наад нефть импортлогчид нэртэй луйварчид чинь цусалсан, баяжих гэдэг үг наадуулд чинь гоёдоно. Одоо тэгээд ахиад бидний төлсөн татварын мөнгөөр Хадгалах сав барьж өгнө гэвэл Май шүү….

Avatar

Нэргүй 2025-12-02 66.181.160.93

яШТС ууд өарсдөө нөөцийн саваа бэлдэж хийгээрэй.
төрөөс санхүүжихгүй шүү !!!

Avatar

И 2025-12-02 103.212.117.21

ШАТАХУУНЫ КОМПАНИУД бусадтайгаа барьцаж зэрэгцүүлж 3-4 ШТС барьж байхаар саваа бэлдэж байхаа яасын ? Хотод , хөдөө суманд хүртэл зэрэгцүүлээд л баахан ШТС ууд ? Баянхонгорхотод орон сууцнаасаа олон ШТС, гайхалтай !

Avatar

Нэргүй 2025-12-02 66.181.177.65

heden ch jil yariv daa . yarial bdag naasan haha

Avatar

Нэргүй 2025-12-02 59.153.113.206

Зөвшөөрөлтэй компаниудаар нь бариул. төрөөс хэрэггүй.

Avatar

Нэргүй 2025-12-02 103.57.93.144

Төрөөс гэвэл бидний мөнгөөр бариад бидэнд зарна

Avatar

зочин 2025-12-02 66.181.181.191

Аймгуудад байсан хуучин савнуудыг хэн буулгаж зарсныг хайгаа ч. Бид чинь шатхуунаа хадгалаад нөөцлөөд болоод байсан улсууд шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-12-02 66.181.176.180

Машингүй шахам байсан юм чинь?!

Avatar

Нэргүй 2025-12-02 202.131.242.131

ЗГ өөрөө шатахуун импортлогч биш учир нөөцийн савыг татварын мөнгөөр босгох шаардлагагүй Аж ахуй нэгжүүдэд нөөцийн савыг нэмэгдүүл ЗГ-с шаардлагатай татвар болон газар шийдэх асуудал дээр дэмжлэг үзүүлнэ гэдэг байдлаар явбал зүгээр байх

Avatar

Нэргүй 2025-12-02 202.9.40.8

х***а манжууд яаасн аймр пздагууд бэ мнголыг ирээдүырү хүүхүүдрү өвчн тарааж дайтж яаасн зэвүүн л******д бэ хэзэн иймбаысийн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж