АН-ын бүлэг:Төрийн албаны зөвлөл хууль бус шийдвэрийг таслан зогсоох хэрэгтэй

АН-ын бүлэг:Төрийн албаны зөвлөл хууль бус шийдвэрийг таслан зогсоох хэрэгтэй

АН-ын бүлэг:Төрийн албаны зөвлөл хууль бус шийдвэрийг таслан зогсоох хэрэгтэй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2025.12.01/ ээлжит хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар:

-Орон нутагт Төрийн албаны хууль бус томилгоотой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Булган, Хөвсгөл, Баянхонгор аймагт Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шийдвэртэй холбоотой зөрчил их байгааг орон нутагт байгаа төлөөлөгч нар хэлж байна. Ардчилсан нам энэ асуудлыг хүлээн авч тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй бөгөөд нэг намын дарга албан бичиг өгснөөр Төрийн албаны зөвлөл хууль бус шийдвэр гаргадаг байдлыг таслан зогсоох хэрэгтэйг онцлов. Уг асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэмэлт мэдээлэл гаргуулж, дахин авч хэлэлцэхээр 7 хоногоор хойшлуулав.

-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтын хэрэгжилтийн байдлыг судлан үзэх, тухайн хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонсохоос гадна орон нутагт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар санал бодлоо илэрхийлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2025-12-01 103.229.123.231

Гадаад орнуудад орон сууц худалдахад татвар авдаггүй, манайх л авч байна гэсэн худал мэдээлэл гарч байна. АНУ-д гэхэд орон сууц худалдахад хуульч, зуучлагч, татварын байцаагч гэсэн 3 хүн заавал оролцоно. Зуучлагч худалдан авах хүнээ олох, үнийн саналыг нь авч зөвшилцөлд хүрэх, хуульч гэрээ байгуулах, татварын байцаагч үл хөдлөх хөрөнгө борлуудсны татвар авах ажлыг хариуцна. Татвар авахдаа гэрээнд тусгагдсан үнийг үндэслэнэ.

Avatar

Нэргүй 2025-12-01 103.229.123.231

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ ХУУЛЬ БУС ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ гэж АН-ын бүлэг тогтооно гэж юу байдаг юм..ТАЗ-ийн шийдвэрийг маргалдагч талуудын аль нэг нь зөвшөөрөхгүй бол захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлэдэг хуультай.

Avatar

Нэргүй 2025-12-01 59.153.113.183

Баянхонгор Говь АӨлтай гэсэн 1-р тойрогт АН ялаа биз дээ??? Тэгээд хүнээ томилж чадахгүй МАН-д алдсан бол хохь нь болох биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж