Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороонд өчигдөр /2025.12.01/ 18:59 цагт гал гарч, масло дахин боловсруулах үйлдвэрийн барилга шатжээ. Тодруулбал, иргэн “Э”-ийн эзэмшлийн, 15х30 метрийн хэмжээтэй ажилласан масло дахин боловсруулах үйлдвэрийн барилга шатсан байна. Алба хаагчид гал унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулан, галыг бүрэн унтраажээ. Одоогоор галын шалтгаан, хохирлын хэмжээг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Дашрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт объектын гал түймрийн 30 дуудлага бүртгэгдсэн байна. Алба хаагчид нийт 1.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан гэж ОБЕГ-аас мэдээллээ. Иймд айл өрх бүр галлагааны аюулгүй байдлаа хангаж, яндан, зуухны битүүмжээ шалгаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангахыг зөвлөж байна.
3,548.92






















































Холбоотой мэдээ