Автобусны эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд хариуцлага тооцно

Автобусны эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд хариуцлага тооцно

Автобусны эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд хариуцлага тооцно
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн шийдвэрийн дагуу Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг бүрэн камержуулж, нийтийн тээврийн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөх ажлыг өнөөдрөөс /2025.12.01/ хэрэгжүүлж байна.
Тус чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээний есөн чиглэлийн 88 автобус тогтмол зорчдог.

Дээрх шийдвэрийн дагуу өнөөдрөөс эхлэн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.10-р зүйл, Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.3-р зүйлд заасан эрх зүйн зохицуулалтын дагуу хариуцлага тооцохыг албаныхан анхааруулж байна. Түүнчлэн цаашид дараах чиглэлүүдийг чөлөөлөхөөр төлөвлөж байна. Үүнд:

  • 3,4-р хорооллын эцэс- Цайз /Энэбишийн өргөн чөлөө, Доржийн гудамж/
  • Ботаник- Улиастай Зунжин-Сүхбаатарын талбай /Чингэлтэйн өргөн чөлөө/
  • Сүхбаатарын талбай-Зайсан /Чингисийн өргөн чөлөө/
  • Тэмээтэй хөшөө- Нисэх /Наадамчдын авто зам/
  • 3,4-р хороолол- 100 айл /Их тойруу/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-01 103.57.94.171

за 3н эгнээтэй зам болдымаа гэхэд яахаараа талбайгаас зайсан чиглэл гэж 2хон эгнээтэй зам зөвхөн 1 эгнээгээр бөөнөөрөө явна гэвэл юу болох вэ торгомоор байгаа бол ядаж 3н эгнээтэй болго маш их ачаалал авдаг 2хон эгнээ замын 1ийг хаачхаар албаар түгжрэл үүсгээд байгаан бишүү арай ил цагаандаа гарсан дээрэм бэ

Avatar

Нэргүй 2025-12-01 103.229.123.42

МАНгар янханы зулбасгууд зайлж далд орох болтугай

Avatar

бактёр сүнс 2025-12-01 66.181.161.8

эргүү дагзнууд торгуулиар татвараар иргэдээ дарангуйлсан .
зөвхөн 1р эгнээгээр тэр автус чн явахгүй бол адилхан торгоорой

Avatar

avtobusuudaa chuluutei yavuul tsverhen bailga 2025-12-01 103.11.195.66

odoo boltol tootsdoggui bsiinmuu, mashinaa unahgui avtobusaar yavah hereg algaa tegvel

Avatar

Нэргүй 2025-12-01 202.126.88.135

амьдралд нийцэхгүй шийдвэрээ хурдан цуцал

Avatar

Пиз 2025-12-01 103.140.10.211

үмхий махнууд минь 2028 баяртай

Avatar

зочин 2025-12-01 202.21.120.62

Хот дотор болон хороолол доторхи ихэнх замын 1 -р эгнээг зогсоол болгоод байнгийн зогсож байдаг машинуудаа цэгцэлээч11111111?.3 эгнээтэй замыг 2 болгоод 2 эгнээтэй замыг 1 эгнээтэй болгочихоод Зориулалтын 1 – р эгнээг хувийн машины зогсоол шиг болгочихсон машинууд байнга зогсож байх юм.1 – р эгнээ зогсоол болчихсон тул түгжрэл нэмэгдээд байна.Энэ тал дээр анхаарал хандуулж замын цагдаа нар хяналт хийж хариуцлага тооцвол яасан юм бэ?

Avatar

Зочин 2025-12-01 103.57.94.171

Хатуухан шийдвэр гаргаад явах нь зүйтэй. Автобуснууддаа дархан эрх өгөх хэрэгтэй….

Avatar

Нэргүй 2025-12-01 103.212.119.211

1-р эгнээгээр явахад 20к, согтуу машин барихад 400к. Ийм инээдтэй шийтгэлүүдээ өөрчлөөч ээ. Торгуулийн доод хэмжээг 100к болгоод согтуу жолоочийг шууд шоронд хий

Avatar

Нэргүй 2025-12-01 103.212.119.211

20к юу юм бэ төлчөөл 1-р эгнээгээр явышдээ

Avatar

Отгоо 2025-12-01 66.181.187.101

2 хон эгнээтэй замыхаа 1р эгнээг нийтийн тээврийн эгнээ ыолгочихоор ганц эгнээгээр явах гэж түгжрэл ихсэх л байх даа

Avatar

Нэргүй 2025-12-01 202.21.121.186

харин тийм

Avatar

Мөөгий 2025-12-01 202.21.126.154

Баруун гар тийш эргэхэд явган хүнд зам тавьж өгөөд чөлөөтэй нэьрэх БАЙНГЫН НОГООН гэрэл тавьж өгөх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-12-01 66.181.179.154

Замын тэмдэглэгээг ойлгомжтой болгохоос эхлэх хэрэгтэй!Тод өнгөөр будах явган хүний гарцыг шар өнгөөр автобус явах эгнээг улбар эсвэл оранж гэх мэт

Avatar

HЭРГҮЙ 2025-12-01 59.153.114.247

орой болохоор төв хороолол бүх замууд 1 р эгнээ жижиг тэрэг чихэвчтэй нам түгжирнэ дээ хөөрхий

Avatar

Нэргүй 2025-12-01 203.91.115.45

автобусаар явдаггүй нь мэдэгдэж байгаа шүү, Ботаникаас Офицер орох тал нь илүү түгжирдэг ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж