Рустем Умеров: АНУ биднийг сонсч байна

Рустем Умеров: АНУ биднийг сонсч байна

Рустем Умеров: АНУ биднийг сонсч байна

АНУ, Украины төлөөлөгчид энхийн хэлэлцээний асуудлаар Ням гаригт /2025.11.30/ Флоридад уулзсан. Уулзалтад Украины талаас Үндэсний аюулгүйн зөвлөлийн нарийн бичиг Рустем Умеров, АНУ-ын талаас Трампын тусгай элч төлөөлөгч Стив Виткофф, Трампын хүргэн Жаред Кушнер нар оролцжээ.

Рустем Умеровын хувьд Украины ерөнхийлөгчийн ахлах хэлэлцээч Андрей Ермакийн оронд Флоридад хүрэлцэн ирсэн нь энэ юм. Андрей Ермакийн гэрт авлигатай тэмцэх ажиллагааны хүрээнд нэгжлэг хийснээр тэрбээр албан тушаалаасаа огцорсон билээ.

Ням гаригийн уулзалт нь хоёр долоо хоног дамнаад буй эрчимтэй дипломат ажиллагааны үргэлжлэл болж байна. Сүүлийн уулзалт үр дүнтэй болсон ч гэлээ дутуу дулимаг зүйл олон байгааг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгджээ. 28 зүйлт энхийн төлөвлөгөөний талаар тэр ярихдаа "Энэ бол зүгээр нэг дайныг дуусгах нөхцөл биш. Энэ бол Украиныг урт хугацааны хөгжил цэцэглэлтэд хүргэх нөхцлүүдийн тухай юм. Өнөөдөр ч бид үүн дээр ажиллалаа, гэхдээ л хийх зүйлс байсан хэвээр. Энхийн хэлэлцээний зорилго нь Украиныг бүрэн эрхт, бие даасан, хөгжин цэцэглэсэн хэвээр үлдээх явдал" гэжээ.

Харин Рустем Умеров яриа хэлэлцээний эхлэлд үг хэлэхдээ "Бид Украины ирээдүй, Украины аюулгүй байдал, Украин дахь түрэмгийллийг давтахгүй байх, Украины хөгжил цэцэглэлт, Украины сэргээн босголтын талаар ярилцаж байна. АНУ биднийг сонсч байна, дэмжиж байна. Тэд бидний ард ажиллаж байна" гэсэн юм.

Марко Рубио яриа хэлэлцээг "маш үр дүнтэй бөгөөд ашиг тустай" болсон гэж хэлсэн бол Умеров "үр дүнтэй бөгөөд амжилттай" гэж тодорхойлжээ.

Харин яриа хэлэлцээний талаар мэдэх хөндлөнгийн эх сурвалж хэлэхдээ "Флорида дахь яриа хэлэлцээ амаргүй болж өнгөрсөн. Гэхдээ хүн бүр л бүтээлчээр хандаж, шийдэл олохыг хичээж байгаа" гэжээ.

Дашрамд дурдахад, Украины ерөнхийлөгч Зеленский өнөөдөр Францад айлчилж, Эммануэль Макронтой уулзана. Харин Трампын элч төлөөлөгч Стив Виткофф ойрын хугацаанд Москвад айлчлах болжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-01 103.57.92.157

Орос 2022 онд Украйн руу дайрахдаа л ялагдсан. Путинд амиа хорлох зам л үлдсэн

Avatar

Нэргүй 2025-12-01 103.57.94.176

сэрээрэй сэрээрэй now war. х***а бандиа

Avatar

Нэргүй 2025-12-01 202.9.40.205

Украинчуудад үүнээс өөр гарц байхгүй жүжигчин алиалагчаар төрөө удирдуулсан Украинчуудийн хохь Дэлхийн хамгийн их цөмийн зэвсэгтэй хүчирхэг Армитай хөрш улстайгаа дайтаж байдаг !!! Энэ бол алиалагч Зеленскиин тэнэг санаа.

Avatar

Нэргүй 2025-12-01 66.181.190.20

Орост бууж өгсөн хачин гэрээ цөмийн зэвсгийг нь хуурч авчихаад дараа нь ингэж хулхидах гэж том орнуудад итгэл алга Пү ноён Гаагд морилох тухай үг үсэгч алга дайны төлбөр хаачсан

Avatar

зочин 2025-12-01 66.181.160.85

Хэн ч юуч яриад , Путин энэ дайныг зогсоохгүйэээ.. Одоохондоо Трамптай муудалцаад яахав гээд л Трампын үгийг сонсож байгаа мэт дүр эсгээд байгаа болхоос , дотроо бол " Пошёл ти нахуй " гэж байгаа …Украйн гэдэг улсыг үндэсээр нь устгаж байж л энэ дайн зогсооноо…

Avatar

Зочин 2025-12-01 66.181.160.85

Харин чадах эсэх нь том асуудал юм даа

Avatar

Нэргүй 2025-12-01 103.168.34.58

Умеров яасан билэг хадаггүй муу ёртой нэр вэ умер

Avatar

Нэргүй 2025-12-01 38.135.25.143

УМЕРов гэж чаасан, наадах чинь Киев рүү буцахгүй гэж Америкт УТ орогнол мэдүүлсэн мөнгө угаагч авилгач шд! Ермакын өрөөсөн дугуй, ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж