Л.Оюун: Аппликэйшний зээл авах нь маш буруу

Л.Оюун: Аппликэйшний зээл авах нь маш буруу

Л.Оюун: Аппликэйшний зээл авах нь маш буруу
Наадам центр, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 29. Шинжлэх ухааны доктор, профессор, эдийн засагч Л.Оюунтай ярилцлаа. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Шинжлэх ухааны доктор, профессор, эдийн засагч Л.Оюунтай дараалсан олон баярыг хэрхэн санхүүгийн дарамт багатай тэмдэглэх, санхүүгээ хэрхэн зөв төлөвлөх зэрэг асуудлаар ярилцлаа.


-Шинэ жил, цагаан сар гээд дараалсан баярууд ар араасаа болох гэж байна. Эдгээр баяруудыг хэрхэн санхүүгийн дарамт бага туулах вэ?

-Энэ олон баяруудыг санхүүгийн дарамт багатай даван туулахын тулд хамгийн чухал нь төлөвлөх. Яаж төлөвлөх юм. Угаасаа энэ баярууд болох нь тодорхой тийм үү. Уг нь бол тулгаж биш өмнө нь буюу бараг он гарлаа, цагаан сар боллоо үүний дараагаас эхлээд ирэх жилийн баяруудаа төлөвлөж байх хэрэгтэй. Ингэхдээ гэр бүлийнхнээрээ хамт сууж байгаад хэн, хэн хэдэн төгрөгт юу авах юм. Хоол, хүнсэндээ хэдэн төгрөг зарцуулах юм гээд жагсааж бичих хэрэгтэй. Тэгээд нэг зарлага гарна даа. Үүнийгээ орлоготой харьцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, орлого зарлага хоёр дандаа хамт явж байх ёстой. Дээр хэлсэн гэр бүлийн нийт гишүүдийн зарцуулах зарлагаа төлөвлөөд гарсан мөнгөн дүн чинь орлогоос чинь хэтэрч байвал зардлаа танах юм уу,  түүндээ тохируулж орлогоо нэмэгдүүлэх юм уу гэдэг асуудлаа шийднэ. Төлөвлөлтгүйгээр санхүүгийн асуудлыг шийдэх боломж байхгүй шүү. Төлөвлө гээд хэлэхээр манайхан “хувь хүн төлөвлөнө гэж юу байх вэ, байгууллагын асуудал” гээд байдаг.

Гэтэл бодит амьдрал дээр санхүүгийн төлөвлөгөөг нарийн хийж байж санхүүгээ удирдана.

Манайхны гаргадаг алдаа нь шинэ жил, цагаан сар болох нь тодорхой байтал эртнээс бэлдэж, төлөвлөж орлого зарлагаа тооцдоггүй, үүнд зориулж мөнгө хадгалдаггүй. Тулаад ирэхээр мөнгө нь хүрдэггүй, эргээд өр тавьдаг. Шинэ жилийн баяр  айл, өрх, хувь хүнээс маш их зарлага шаарддаг. Ялангуяа нэг орой өмсөхийн тулд хувцас, зүүсгэлд маш их мөнгө зарцуулдаг. Ингээд тэр хувцаснуудаа дараа нь өдөр тутамдаа өмсөхгүй. Ингээд мөнгөө түгжчихдэг. Тиймээс тэмдэглэлт  баяруудыг зардал багатай яаж тэмдэглэж болох вэ гэдгээ шийдэх ёстой. Энэ шийдлийг гэхдээ өмнө нь тооцчихсон байх ёстой л доо.

Манайхны хамгийн том алдаа тулгаж асуудлыг шийддэг, энэ маш эрсдэлтэй.

Монголчуудын дийлэнх нь урьдчилж юмаа бэлдэггүй гэсэн судалгааны үр дүн байдаг. Тухайлбал, үндэсний томоохон баярууд болох цагаан сар, наадмаар иргэд ихэвчлэн үндэсний дээл хувцсаа өмсөх нь тодорхой байдаг. Гэтэл цагийг нь л тулгаж байгаад дээл, хувцасаа хайж эхэлдэг. Цаг нь тулсан үед илүү өндөр үнээр муу сонголт хийх нь элбэг. Энэ нь эргээд дараа дараагийн сард  санхүүгийн дарамт, эрсдэл бий болгодог. Би нэг зүйлийг байнга хэлдэг “санхүүгээ төлөвлө өө” гэж. Сард хэдэн төгрөгийн орлоготой юм, эргүүлээд тухайн сард ямар ямар зарлага гаргах юм. Үнэхээр авах шаардлагатай, хэрэгцээтэй юу гэдгээ тооцоолж, эрэмбэлэх нь маш чухал. Тухайлбал, нэг өрх цагаан сард гурван сая төгрөг зарцуулна гэж тооцъё. Тэгвэл ирэх жилийн цагаан сар хүртэл сар бүр хэдэн төгрөг хадгалах вэ гээд тооцоолоод сар бүр түүнд зориулж хадгалж сурах хэрэгтэй. Ингэж чадвал гэнэт их хэмжээний мөнгө хэрэг болж өр тавьж, санхүүгийн дарамтад орохгүй.

Дээрээс нь миний харж байгаагаар ганцхан өдөр хэрэглэх баярын хэрэгцээнд маш их хүнсний бүтээгдэхүүн авдаг. Буцаагаад нөгөөхөө хэрэглэж чадахгүй хаяад байна уу гэж боддог. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүнийг тухай бүрт нь шинээр авах хэрэгтэй. Ингэвэл хаягдал, зарлага бага гарна.

-Эдийн засгийн хямралын үед санхүүгийн хуримтлалтай болохыг эдийн засагчид зөвлөж байна. Ингэхэд хуримтлалыг хэрхэн бий болгох вэ?

-Хадгаламж, хуримтлал хоёр ялгаатай. Хадгаламж гэдэг нь мөнгө гэнэт хэрэг болох үед гаргаж хэрэглэх зорилготой, хэмжээ нь тодорхой. Товчхондоо, гэнэт орлогогүй боллоо гэхэд амьдралд дор хаяж гурван сар түүнээс дээш хугацаанд хүрэлцэх хэмжээний мөнгө хадгаламжинд байвал үүнийг “хадгаламж” гэж ойлгож болно.Өөрөөр хэлбэл мөнгө хэзээ хэрэг болно авахад бэлэн арилжааны банкинд халгалсан мөнгөн хөрөнгө.

Хуримтлал бий болгох нь хүний амьдралд маш чухал. Ихэнх хүмүүс миний цалин бага. Хуримтлал үүсгэж чадахгүй байна гэдэг. Гэтэл орлогын хэмжээнээс үл хамаараад хуримтлал үүсгэх боломж байдаг.

Хамгийн сайн арга бол орлого орсон өдрөө цааш нь хийх. Хүний хэрэгцээ дуусдаггүй юм. Хэрэглээд  байвал аваад л байдаг. Эхлээд мөнгө орж ирэхээр боломжоороо хадгалчих тэгээд үлдсэнийг нь хэрэглэ. Болдог юм. Дараа нь энэ үнэхээр миний хэрэгцээ мөн үү гэдгээ сайн бодох хэрэгтэй. Хэмнэсэн мөнгөө хадгалж байж хуримтлал үүсгэнэ.

Өнөөдөр авч байгаа мөнгөө зөв захиран зарцуулж чадахгүй бол ирээдүйд тухайн мөнгөний хэмжээ өссөн ч гарах зарлага яг хэвээрээ л байна.

Бас нэг сул тал нь зарим хүмүүс ирээдүйд орж ирэх мөнгөө урьдчилж тооцоолоод хэдийн үрсэн байдаг. Энэ бол маш буруу үзэгдэл. Иймээс иргэд санхүүгийн боловсролтой болох хэрэгтэй байна.

Наадам центр, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 29. Шинжлэх ухааны доктор, профессор, эдийн засагч Л.Оюунтай ярилцлаа. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

-Монголчуудын санхүүгийн боловсрол ямар түвшинд байна гэж та харж байна?

-Дэлхий нийтэд санхүүгийн боловсролыг гурван шатанд хэрэгжүүлээд эхэлчихсэн. Тодруулбал, санхүүгийн мэдлэг, санхүүгийн боловсрол, санхүүгийн соёл гэсэн дарааллаар яваад эхэлчихсэн. Санхүүгийн соёл гэдэг нь юуг хэлж байгаа юм бэ гэхээр зэрэг мөнгөө удирддаг арга нь дадал болчихсон байхыг хэлж байгаа юм. Мөнгөө удирддаг дадалтай хүмүүс байна. Орлого, зарлагаа яг төлөвлөдөг төлөвлөснийхөө дагуу худалдан авалт хийдэг илүү юманд зарлага гаргадаггүй. Ер нь гэнэтийн санхүүгийн шокгүй байх чадварыг санхүүгийн соёл гэж хэлж байгаа юм.

-Санхүүгээ төлөвлөж сурахад хугацаа, тууштай байдал чухал байх л даа? 

-Манайхан дунд засаж, сайжруулах зүйл олон бий. Хамгийн наад зах нь худалдаж авсан бараа, бүтээгдэхүүнээ бүрэн ашиглаж дуусдаггүй. Эм авсан ч дутуу хэрэглэдэг. Идэж уух зүйл авсан байлаа ч заримыг нь муутгаад хаядаг. Хувцасны тухайд нэг, хоёр өмсөөд дахин хэрэглэдэггүй, шүүгээний буланд байж л байдаг. Энэ мэт илүү, ашиггүй зарлага их гаргадаг. Нэг ийм үг байдаг. “Өнөөдөр та илүү зарцуулж байгаа бол маргааш түүний дараа өдөр ирээдүйд тэр мөнгөө олохын тулд хөдөлмөрлөхөөс өөр арга байхгүй” гэж. Өөрөөр хэлбэл, хэмнэж болох байтал манайхан тэгдэггүй.  Аливаа дадлыг суулгахад тууштай байдал хамгийн чухал. Тэгэхээр дор хаяж гурван сар тогтмол төлөвлөх нь чухал. Эхлээд заавал бүртгэнэ. Бүртгэхгүйгээр төлөвлөгөө гаргана гэж байхгүй. Хэдэн төгрөгийн орлого орж ирэх юм, үүнээс хэдэн төгрөгийг юу, юунд зарцуулах юм гээд бүртгэчихнэ. Үүнийхээ дагуу төлөвлөгөө зохионо. Ингээд төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Энэ их өргөн хүрээний асуудал л даа. Нэг удаа хэлээд “аан за” гэх асуудал биш. Хэвшүүлэх нь хамгийн чухал. Энэ үйлдлээ дахин дахин үйлдээд байвал хэвшил болно. Гэнэт мөнгөө хадгалъя гээд санахаараа хадгалах биш төлөвлөж хадгална. Дээр хэлсэн хамгийн багадаа зуун хоног буюу гурван сар түүнээс дээш хугацаанд санхүүгээ төлөвлөж байж амьдралын хэв маяг, хэвшил болно.

-Олонхи маань цалингаас цалингийн хооронд л амьдарч байна. Энэ асуудлыг даван туулж, цалин орлогоороо сайхан амьдрах, үр хүүхдийнхээ ирээдүйд зарцуулах боломж бий юу?

-Амьдралаа сайжруулж, шат ахиулах боломжгүй л орчин бий болчхоод байна л даа. Улс орны хөгжил үйлдвэрлэлээс хамаардаг. Үйлчилгээ бол байна.

Тэгэхээр энэ хямралаас гарахын тулд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй байна. Үндэсний үйлдвэрлэлээ сайхан хөгжүүлээд, дэмжээд ирэхээр түүнийг дагаад иргэдээ ажлын байраар хангана.

Дээрээс нь цалин хөлс нь нэмэгдэх боломж бий болно. Ингэхээр иргэдийн амьдрал ахуй аяндаа сайжирна. Гэтэл иргэд өнөөгийн нөхцөлд бол зээл аваад эргээд зээлийнхээ хүүг төлж л амьдарч байна. Авсан зээлээ үйлдвэрлэлд биш ашиггүй буюу хэрэглээнд зарцуулаад байхаар өр, зээлийн дарамтаас гарахад хэцүү. Нэг үгээр хэлбэл, авсан зээлээ ашигтай зүйлд зарцуулах нь чухал. Эргээд өөрт ашгаа өгдөг зүйлд зарцуулвал болж байгаа юм. Авсан зээл нь орлого авч ирэхгүй хэрэглээнд зориулагдаад байгаа болохоор энэ өрийн тойргоос гарахгүй л дээ.

-Өр, зээл хоёр ямар ялгаатай юм бэ?

-Өр, зээл хоёр чинь хоёр өөр ойлголт. Нэг ойлголт биш шүү. Иргэдэд эдийн засгийн ойлголт хэрэгтэй байна. Өр гэдэг чинь хугацаандаа төлж чадахгүй байгаа зээлийг хэлж байгаа юм. Зээл бол яг зориулалтаар нь ашиглаж чадах юм бол орлого бий болгодог. Орлого бүтээгээд бүтээн байгуулалт хийж түүнээс олсон мөнгөөрөө үндсэн зээлээ хүүтэй нь төлөх чадвартай байх ёстой. Тухайлбал, одоо манайд үйл ажиллагаа явуулж байгаа хөл дээрээ тогтчихсон том компаниуд зээлээр боссон байгаа, тэдгээр хүмүүс зээлээ зөв ашигласан гэсэн үг. Гэтэл зарим нь зээлээ буруу ашиглаад орлого бүтээхгүй зүйлд хэрэглээд эргээд санхүүд нь дарамт болоод өртэй болоод байгаа юм.

-Сүүлийн үед аппликэйшний зээлгүй хүн бараг байхгүй болсон. Аппликэйшнээс зээл авах нь эргээд ямар эрсдэлтэй вэ?

-Миний хувьд аппликэйшний зээлийг маш буруу гэж хэлнэ. Яагаад гэвэл, эндээс зээл аваад орлого бүтээхгүй. Дээр хэлсэн зээл аваад орлого бүтээж, ашгаа өгөхгүй л бол өр болно.  Санхүүгийн боловсролтой хүмүүс хадгалсан мөнгөнийхөө хүү, ногдол ашгаар хэрэглээний зээл авдаг. Манайхан бол хэрэглээг шүтчихсэн, түүнийг даган дуурайдаг. Шинэ загварын гоё утас гарчихсан байвал түүнийг авдаг. Үүнийг шууд буруу гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ, чиний дуурайж байгаа хүмүүс орлого яаж олж байгаа юм. Чамд үнэхээр тэр утас, машин, хувцас хэрэгтэй юу. Үүнийг авснаар санхүүд чинь дарамт болох уу гээд бодож, төлөвлөх л хэрэгтэй.

-Ерөнхийдөө Монголд дундаж давхарга гэсэн статус байхгүй болж халамжийнхан нэмэгдэж, ажил хийх хүн олдохгүй болжээ. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Ядуу орны шинж нь дундаж давхарга цөөхөн байдаг. Өндөр хөгжилтэй оронд бол дундаж давхаргынхан хүн амын дийлэнх хувийг эзэлдэг. Дундаж давхаргынхан гэж жижиг дунд бизнес эрхэлдэг мөн төрийн албан хаагчдыг хэлдэг. Гэтэл багш эмч нарын цалин хангалтай биш.

Дундаж давхаргагүй орон зогсонги байдалд ордог.

Хэрвээ дундаж давхаргыг орлогожуулаад ирэхээр үйлдвэрлэл эрхлээд, дуртай юмаа хийх боломж бий болж, дээр хэлсэн эргээд улсад ашгаа өгнө. Дандаа төр засгийг буруутгаад байж болохгүй л дээ. Хүмүүс бас өөрсдөө хичээх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, олсон хэдэн төгрөгөө зөв зарцуулаад явах хэрэгтэй. Олж байгаагийнхаа хэрээр гарын салаагаар урсгаад байж болохгүй. Энэ бас нэг дутагдал. Бид 30 гаруй жил зах зээлийн эдийн засгийн тогтолцоогоор явж байна шүү дээ. Эрүүл мэнд, боловсрол үнэгүй гээд бүгдийг бэлэнчлээд сурчихсан. Энэ сэтгэлгээнээсээ салж чадахгүй хэн нэгэн туслахыг хүлээдэг хүмүүс байна. Нөгөө талд өөрсдөө болгоё, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй хүмүүс бий. Тэгэхээр төр засаг ч тэр иргэд ч тэр өөрсдөө анхаарах асуудал байна. Манайхан оюуны хөрөнгө оруулалт хийхдээ хойрго ханддаг. Үүнд илүү анхаарай гэж хэлмээр санагддаг.

-Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Инфляцийг тогтворжуулахад төрөөс ямар арга хэмжээ авбал үр дүнтэй вэ?

-Манай төрийн тогтолцоо угаасаа буруу, улс төрд маш муухай систем тогтчихсон. Ард иргэдээ гэсэн сэтгэлтэй биш амин хувиа хичээсэн хүмүүс биднийг удирдаж байна. Засгийн газарт мөнгө байгаа. Засгийн газар өөрсдөө хэмнэх ёстой. Тэдэнд хэмнэх боломж байна. Иргэд татвар их байлаа ч төлөөд л байгаа шүү дээ. Бидний төлж байгаа татвар эргээд ард түмний сайн сайхны төлөө зарцуулагдах ёстой. Үүнд иргэд хяналт тавих хэрэгтэй. Монголчууд богино хэмжээний ой санамжтай байна. Өөрсдийнхөө төлөө шаардах юмаа шаардах ёстой. Татвараа төлж байгаа юм чинь эргээд хяналтаа тавих шаардлагатай. Манай Засгийн газар үрэлгэн үнэхээр тансаг байна. Иргэдийнхээ төлөө сэтгэлтэй, зүтгэлтэй байх хэрэгтэй. Бидний хүлцэнгүй байдлыг ашиглаад дураараа дургиж байна. Энэ хэвээр явбал сайхан амьдрах хүлээлт алга. Тэгэхээр улс төрчдийг харж суухаар өөрсдөө олж байгаа орлогоо зохицуулаад сурчих. Тийм боломж байгаа. Мөнгөө хурааж, хуримтлуул гэхээр хүрэхгүй байна, болохгүй байна гээд байдаг. Яг бидэнтэй ижил цаг хугацаанд, яг энэ нөхцөлд бизнес хийгээд ашиг, орлого олж байгаа хүмүүс бий шүү дээ. Тиймээс бид өөрсдөдөө боломж бий болгох хэрэгтэй. Чамд орлого олох ямар боломж байна эргээд зардлаа яаж хэмнэх вэ гээд тооцох хэрэгтэй гэж хэлмээр байна. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-01 66.181.179.170

СЗХ тийм апп хөгжүүлэхийг хязгаарлах зохицуулалт хийх шаардлагатай

Avatar

Нэргүй 2025-12-01 202.9.41.93

Энд тэндхийн апп-н зээл аваад нөгөө зээлээ дутуу хагас төлөөд, хэрэггүй зүйлд өлөнтөж үрээд л одооны ихэнх залуус санхүүгийн мэдлэггүй. Бусдад мөнгөтэй баян болж харагдах гээд л. Санхүүгийн хямралд живчихснээ ойлгохгүй.

Avatar

Нэргүй 2025-12-01 66.181.186.141

төр нь хэтэрхий данхай чихсан,хээль хахууль дох дээргүй ноёлсон энэ нийгэмд жирийн иргэд зээл авахсс өөр аргагүй.Олон жилийн дараа авахгүй байж болох л бх.Нийгэмдээ тохируулж ярих хэрэгтэй.Соц нийгэм биш.Хуримтлал үүсгээд явах нь явж л байгаа.

Avatar

Нэргүй 2025-12-01 158.59.146.30

ene muuhai application i zeel geech yumiig BURMUSUN HORIGLOH YOSTOI YUM. tegj baij irgedee shulaanaas luivraas hamgaalna shuu dee
ene muuhai application i zeel geech yumiig BURMUSUN HORIGLOH YOSTOI YUM. tegj baij irgedee shulaanaas luivraas hamgaalna shuu dee
ene muuhai application i zeel geech yumiig BURMUSUN HORIGLOH YOSTOI YUM. tegj baij irgedee shulaanaas luivraas hamgaalna shuu dee

Avatar

Bbb 2025-12-01 59.153.115.199

Хадгал,хуримтлуул гээд бх юм …хөрөнгө оруулалт,хийж бж ,бонд хувьцаа авч бж л мөнгөтэй болно.
Энэ багш хоосон соц онолоос илүү гарахгүй авгай.

Avatar

Bodit 2025-12-01 92.36.96.135

Үүгийг авч болохгүй гэдэгээ мэдэхгүй хүнээр хэлүүлэх нь хэцүү юм дааа

Avatar

Нэргүй 2025-12-01 104.28.250.151

Энэ багшаас хэдэн жилийн өмнө төлбөртэй сургалт авч байсан, санхүүгийн фундамэнтал гэх мэт суурь ойлголтыг өгсөн богинохон мөртлөө маш сайн сургалт байсан. Харамсалтай нь өгөөгүй юу, би хэлсэн хугацаанд нь нэвтэрч чадаагүй юу ямар ч байсан сургалтын материалгүй хоцорсон, гэхдээ ганц нэг юм толгойд үлдсэн, 72-н дүрэм гэх мэт.

Avatar

Нэргүй 2025-12-01 104.28.250.151

Яг тухайн үед, манай дүү гэхэд, байр аваад, хамаг тавилгууд, цахилгаан бараагаа зээл аваад авчихсан, зээлийн батлан даагч нь гээд би төлөлцөж байсан үе. Эхнэр нь төрөөд, нэг хүн ажилтай болонгуут л, шууд аль ч зээлдээ хүрэлцэхээ байгаад, хугацаа нь хэтрээд баларсан байсан. Хэрвээ энэ сургалтыг 10 жилийн ахлах ангийн хүүхэд болгонд ордог бол, манай улсаар дүүрэн өрөнд баригдсан, манай дүүгийнх шиг айлууд байхгүй болно доо гэж их харамссан даа.

Avatar

Сайн байна уу 2025-12-01 104.28.250.151

Ахлах ангид биологи, амьтан судлал, газарзүй, хими, физик гэсэн хичээлүүдээ багасгаад, оронд нь Санхүүгийн фундамэнтал, хүнтэй хэрхэн харилцах, төслийн мэнэжнмент хичээлүүдийг ормоор байгаа юм.

Avatar

Нэргүй 2025-12-01 66.181.179.132

маш буруу ярьдаг хүн байна. Хувь хүний санхүүгийн боловсролыг хэрхэн дээшлүүлэх үү гэж зөв сэтгэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-12-01 114.72.41.7

Ямар нэг хэмжээгээр хуримтлал үүсгэ … гэдэг санаа нь зөв.

Avatar

Нэргүй 2025-12-01 202.9.46.159

Харин уг нь яг тэр талаар л яриад байна даа

Avatar

Нэргүй 2025-12-01 202.126.89.118

Мнголд монглоор битүү хужаагууд хаа сайгүй хужаагууд шааглдад чангачанга шааглдад х***а манж уих зг хужаагууда оруулж ирж эзлүүсээр. х***а манж уих зг т/а тай гэсншиг хужаагууд орж ирж үүрлж эзлж бн да.

Avatar

Нэргүй 2025-12-01 202.126.90.235

uneen

Avatar

App Loan 2025-12-01 202.9.46.107

Зээл хэрэгтэй бол покет покет покееет.

Avatar

Нэргүй 2025-12-01 103.212.116.174

ЗЭЭЛИЙН АПП, БАНКБУСЫН ЗЭЭЛДҮҮЛЭГЧ ШУЛААЧ БУЗАРУУД ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛСАН СЭТГЭГДЭЛ ЯАСАН ИХ БИЧИЖ БАЙНА АА ТА НАР БУСДЫН ЗОВЛОНГООР ХАГАРТЛАА МӨНГӨӨ ХҮҮЛЭЭД АВСАНДАА АВААД ОРООРОЙ.

Avatar

И 2025-12-01 103.212.117.21

Иргэдэд янз бүрийн байдлаар зээл олгодог, шулдаг байгууллагууд зөндөө бна ! Иргэдээ санхүүгийн эрсдлээс хэн хамгаалах юм бэ ? Тэтгэврийнхэн нь хүртэл зэалийн төлөө жагсана ? Санхүүгийн боловсрол 0. …

Avatar

Нэргүй 2025-12-01 66.181.186.203

амьдрал мэдэхгүй хүмүүс амныхаа зоргоор бурах юм за биеэ бол яахав гэр бүлтэй хүн ганцхан мянган доллар хүрэхгүй охолгоо зөв удирдана гэж юу байхав даа хоол унд тэгээд л дуусаа үлдсэн хэрэглээ зээл бас дариад л зээл ийм л байна даа энэ бол засаг төрийн буруу үйл ажилгаатай шууд холбоотой хөдөлмөрийн үнэлэмж гэж алга манай оронд жирийн нэг барилгын компани захирал тасаряихсан баян байдаг яагаад вэ гэвэл бараг бүх оролгоо ашиг болгодог харин солонгос японд ажилчидтайгаа хуваачихдаг

Avatar

Нэргүй 2025-12-01 202.131.227.42

Утгагүй юм бичдэг юм бэ хэхэх

Avatar

Иргэн 2025-12-01 66.181.183.210

Мулгуу Монголчуудад маш их юм зааж хэлж өгөх юм даа даанч тэр чигээрээ хүнээс үг сонсох соёлгүй харанхуй бүдүүлэг нийгэмийг зохион байгуултай угсарсан МАН мафиуудын гайгаар Монголчуудын ихэнх нь өрнийн туламнууд болжээ!!! Багшаа таны үгийг сонсдог нь их болох болтугай гэж ерөөе баярлаа!

Avatar

Нэргүй 2025-12-01 59.153.114.102

Дээгүүрээ идээд доод хүмүүс нь мал мэт эрүүл мэндээ золиослож амьдарч байна.Юун хуримтлал, бага цалин аваад,өндөр татвар төлж байна.Эдийн засагч биш,гэмт хэрэгтэн байна.Өнөөгийн эдийн засгаа зөв харж,мэдэрч байж үгээ хэл.

Avatar

Нэргүй 2025-12-01 202.126.89.60

х***а манж авгай зайлаарай гажиг манж л***р.

Avatar

Нэргүй 2025-12-01 103.57.92.186

mash hortoi demll zeel

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж