Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ ирэх Пүрэв гаригийн чуулганаар хэлэлцэх гэж байна.
Хуулийн төслийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Эргэн сануулахад, өнгөрсөн хаврын чуулганы үеэр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэх ёстой байсан ч судалгаа дутуу гэх үндэслэлээр хэлэлцэхээс татгалзсан байдаг.
Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд худалдааны түр хэлэлцээр байгуулах албан ёсны хэлэлцээг 2023 оны есдүгээр сараас эхлүүлж, олон нийтээр удаа дараа хэлэлцүүлж, гарсан саналуудыг тусган эцэслэснээр 2025 оны зургадугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан юм.
Хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай, талууд өөрөөр тохиролцоогүй бол хугацааг сунгасанд тооцохоор байгуулсан бөгөөд нийт 31 зүйл, дөрвөн хавсралтаас бүрдэж буй юм.
Үүнд хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа, банк санхүү, төлбөр тооцоо зэрэг асуудлыг тусгаагүй, зөвхөн 367 барааны хүрээнд тохиролцоод байгаа юм. Тодруулбал, хоёр талаас ижил тооны буюу "Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем" (БТКУС)-ийн зургаан оронтой кодоор 367 бараанд,
- Тарифыг шууд тэглэх
- Тариф бууруулах
- Тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх
- Тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх гэсэн дөрвөн төрлөөр тарифыг бууруулах, хөнгөлөлт үзүүлэхээр тогтжээ. Энэ нь зөвхөн гаалийн тарифт хамаарах бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар болон онцгой албан татварт хамаарахгүй юм.
Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас экспортлох 367 барааны 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бараа байна. Харин ЕАЭЗХ-ноос манай улсад импортлох 367 барааны 81.7 хувь нь манай улсад үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал эрдэс, химийн салбарын, 7.5 хувь нь аж үйлдвэрийн салбарын бараа байна. Мөн улаанбуудай, өндөг зэрэг хүнсний гол нэрийн барааны импортын нөлөөллийг бага байлгах, дотоодын зах зээлийг хамгаалахад онцгойлон анхаарч жилд импортлох хэмжээнд квот тогтоох, квотоос хэтэрсэн тохиолдолд гаалийн тарифыг хэвээр ногдуулах аж.
3,548.92





















































Нэргүй 2025-12-01 66.181.160.1
Лалруууд юугаа худлаа хуцалдах гэж хойшлууллаад байдаг байна аа
Нэргүй 2025-12-01 66.181.178.142
Манайх тэртээ тэргүй Орос, Казахстан, Белорус, Киргизстан гээд Евразийн холбооны орнуудаас бордоо, химийн бусад бодис, түлш шатахуун эм барилгын материал хүнс, буудай гээд хүний хэрэгцээний өөрсдөө үйлдвэрлэж чаддагүй чадсан ч бага хэмжээгээр үйлдвэрлэдэг олон барааг гаалийн өндөр тарифаар импортолж байгаа шүү. Энэ бүгдийг гаалийн тариф багаар оруулж ирэн үнэ буулгахад нэмэр болох л байх. УИХ дахь хуурамч эх орончид, өөрсдөө бизнэстэй нөхдүүд аялдан дагагч нарын үнэн нүүр царайг одоо харья
Нэргүй 2025-12-01 124.158.123.242
Баахан цогтой эх орончид гарах байж магадгүй дээ…