Японы поп дуучин Аюүми Хамасакигийн Шанхай дахь төлөвлөгөөт тоглолт Токио, Бээжингийн хурцадмал харилцаанаас болж цуцлагдлаа. Тайванийн асуудлаар Японы ерөнхий сайд Санаэ Такаичи мэдэгдэл хийсэн нь олон сөрөг үр дагавар дагуулж буйн сүүлийнх нь энэ болж байна.
Тоглолт Бямба гаригт болох байсан тоглолтын зохион байгуулагчид Баасан гаригийн үдээс хойш цуцлах тухай мэдэгдлийг хийжээ. Цуцалж буй шалтгаанаа зохион байгуулагчид давагдашгүй хүчин зүйл гэж тайлбарласан байна.
Аюүми Хамасаки Баасан гаригийн өглөө л энэ тухай мэдэгдэл хүлээн авсан гэдгээ цахим хуудсандаа мэдэгджээ. Тэрбээр болж буй зүйлд итгэхгүй хэвээр байгаа бөгөөд сэтгэл санаагаа хэрхэн илэрхийлэхээ ч мэдэхгүй байгаа аж. Түүний Ази дахь аялан тоглолт энэ онд Хонгконгоос эхэлсэн билээ.
Нэмж дурдахад, хоёр улсын хурцадмал харилцаатай холбоотойгоор Өмнөд Солонгосын "Aespa" охидын хамтлагийн Японд энэ оны сүүлээр болох алдартай хөгжмийн шоунд оролцох боломжгүй болсон. Энэ нь хамтлагийн гишүүн Нинниний хэдэн жилийн өмнөх цахим нийтлэлтэй холбоотой. Ниннин хятад үндэстэн бөгөөд 1932-1945 онд Японы колончлолд байсан Харбинаас гаралтай. Тэрбээр 2022 оны тавдугаар сард "Bubble" платформд атомын бөмбөг хэлбэртэй гэрлийн зураг байршуулаад, "Би хөөрхөн гэрэл худалдаж авлаа. Та нар юу гэж бодож байна даа" гэж бичсэн байв. Түүний гарал угсааг харгалзан үзсэн ч Японы эсрэг үзэл бодолтой нэгэн байж магадгүй гэж ажиглагчид үзжээ. Улс төрийн хурцадмал байдал хятад гишүүнтэй өмнөд солонгос хамтлагт хүртэл нөлөөлсөн нь энэ болжээ.
3,548.92





















































Ард аюуш 2025-11-30 202.126.89.187
япон улсын ерөнхий сайд нэгдмэл үндэстнийхээ түрэмгийлэгчдэд үзүүлсэн түүхэн зөв мэдэгдэл гэж үзэж байна энэ цаг үед ард түмнийхээ өмнөөс үзүүлсэн хоосон биш эсэргүүцэл цаашилбал Тайвань болон хүн төрөлхтний өмнөөс зсзогүүцсэн удс төрчийн сануулга гэж үзэж байна пайн тулаан аюул заналыг хүн төрөлхтөн х8сээ шэж үү гэж үзэж байна улс төрийн эрхийг зориг гэж үзэж байна
Нэргүй 2025-11-30 202.126.89.60
Мнголд бизнс хийсн хүн хуруу дарм цөөнх улсын үйлдврийг хулгайлж шаагчд битүү хулгач х***а манж пзданууд хулгайч шаачаад бизнс гэж шааж үг урвуулж ашглаж х***а манж хулгайгаа нуух гэж санаархж эндүрвээ хулгай х***а манж хулгайчууд х***а манж хулгайгаа нуух гэж юм юмруу хулгайгаар шурглж нуугдж шурглх гэцн эндүрцн.
Зочин 2025-11-30 59.153.113.232
Нэг япон дуучны тоглолт цуцлагдаа л биз, маньд яг ямар хамаатайг нь сайн ойлгохгүй л байна л даа, ер нь иймэрхүү мэдээ хэнд ямар хэрэгтэй байдаг юм бол доо