Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад галын аюулгүй байдлын шалгалтыг эхлүүлж байна. Гадны засвар, дотор засал чимэглэл хийгдэж байгаа барилгуудад онцгой анхаарч ажиллана гэдгийг тус улсын Онцгой байдлын менежментийн яам мэдэгдэв. Энэ дагуу Төрийн зөвлөлийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын хороо орон нутгийн удирдлагуудад хяналт шалгалт эхлүүлэх мэдэгдлийг хүргүүллээ.
Covid-19-ийн хатуу хөл хорионы үеэр Шинжаанд гал гарч, 10 хүн амиа алдаж байсан. Үүнээс хойш Хятадын эрх баригчид нийгмийн тогтвортой байдалд нөлөөлөх энэ мэт хэргүүдэд ихээхэн мэдрэг хандах болсон билээ. Энэ удаад Хонгконгийн эмгэнэлт явдалд ач холбогдол өгч буйгаа харуулан Бээжин асар хурдтай хариу арга хэмжээ авч байна.
Галын аюулгүй байдлын шалгалтыг дөрвөн үндсэн чиглэлд явуулна. Үүнд, гадна ханын дулаалгад шатамхай материал ашиглаж байгаа эсэх, хориотой материал ашигласан эсэх, галын аюулгүй байдлын төхөөрөмжийн бэлэн байдал, ослын гарц байгаа эсэх гэсэн дөрвөн зүйл багтах юм. Аливаа зөрчил байгаа тохиолдолд яаралтай засч сайжруулах арга хэмжээг авхуулна. Ноцтой тохиолдолд хариуцлагын хатуу арга хэмжээ авах аж.
Дашрамд дурдахад, Хонгконг даяар гашуудлын гурав хоногийг эхлүүлээд байна. Уг арга хэмжээний хүрээнд Хятад, Хонгконгийн далбааг хагас бөхийлгөж, хотын зарим хэсэгт гашуудал илэрхийлэх зай талбай гаргаж өгчээ. "BBC" агентлагт Бямба гаригийн орой мэдээлснээр, 150 хүн сураггүй хэвээр байна.
3,548.92






















































Х 2025-11-30 103.229.121.81
Хариуцлагатай улс ч шал өөр юм аа. Манай барилгууд нил хөөсөнцөр хавтантай. Тун цөөхөн барилга моннол базальтынх
Иргэн 2025-11-30 202.9.41.29
хөөсийг халмаар бна даа НЯмкаа
Нэргүй 2025-11-30 66.181.180.170
шалгаад яах вэ дээ чанаргүй дуураймал хортой бараа бүтээгдэхүүн матeриалтай түүгээрэй чанаргүй барьж байгуулдаг биз
И 2025-11-30 103.212.117.21
манайх Чойжоогийн ширэнгээ шалгавал таарна. Гадна дандаа хөөстэй Дүнжигаравын урд шатсан байртай адил байгаадаа ?
Нэргүй 2025-11-30 66.181.176.180
Манайх ч гэсэн үүнээс санаа авах хэрэгтэй дээ!!! Барилгын компаниуд аймаар юм хийж байгаа шүү!!!