Японы Байгаль орчны яам энэ санхүүгийн жилийн нэмэлт төсвийн төсөлд баавгайн хяналтын арга хэмжээнд зориулж 3.4 тэрбум иен буюу ойролцоогоор 22 сая ам.доллар хуваарилах болжээ. Энэ шийдвэр нь баавгайн дайралт ихэссэнтэй холбоотой юм. Мөн тус улсын түүхэнд баавгайн зохицуулалтад зориулсан хамгийн том төсөв гэгдэж байна. Өнгөрсөн жилийн хуваарилалттай харьцуулахад зургаа дахин их байна.
"NHK"-ийн эмхэтгэсэн мэдээллээс харахад, энэ оны дөрөвдүгээр сараас хойш тус улсын 47 мужийн 21-д нь дор хаяж 230 хүн баавгайн дайралтад өртөж, 13 хүн амиа алджээ. Мужийн хэмжээгээр Акита мужид хамгийн их буюу баавгайн дайралтад өртсөн 66 хэрэг гарсан. Дараа нь Ивате мужид 37, Фукушима мужид 24 халдлага бүртгэгдсэн.
Байгаль орчны яамны мэдээлснээр, хуваарилагдсан мөнгөний зарим хэсгийг тусгай зөвшөөрөлтэй, гэрээт анчдыг хөлслөхөд хэрэглэнэ. Мөн цахилгаан хашаа суурилуулах, баавгайг яаралтай буудах, хүн ам ихтэй газруудад нэвтрүүлэхгүй байх зэрэг аргад их хэмжээний мөнгө зарцуулах болжээ.
3,548.92




















































Холбоотой мэдээ