Хонгконгийн Тай По дүүрэг дэх орон сууцны хороололд Лхагва гаригт /2025.11.26/ гал гарч, дор хаяж 44 хүн амиа алдсан талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ тоо 128 болж нэмэгдсэн бөгөөд 200 гаруй хүн сураггүй хэвээр байна. Тус хороолол нь найман барилгатай бөгөөд 2000 орчим айл оршин суудаг. Хамгийн сүүлийн үеийн хүн амын тооллогын мэдээлэл харвал эдгээр орон сууцанд 4600 гаруй хүн амьдардаг ба олонх нь ахмад настан юм.
Одоогийн байдлаар, зургаан барилгын галыг бүрэн унтраасан гэж орон нутгийн хэвлэлд мэдээлж байна. Хонконгийн засгийн газар мөн хохирогчдод дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зарлажээ. Үүнд хохирогчдын яаралтай хэрэгцээг хангахад нь туслах санхүүгийн тусламж тараах зэрэг орж байна.
Гал түймрийн шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа юм. Гэхдээ энэ нь томоохон хэмжээний засварын ажилд зориулж тавьсан хулсан шатаар тархсан гэж үзэж байна. Мөн барилга байгууламжид ашигласан хөөсөн материал нь галын тархалтад нөлөөлсөн байж болзошгүйг үгүйсгэхгүй байна. Цагдаа нар засварын төслийг хянаж буй барилгын компанийн гурван хүнийг, түүний дотор ахлах албан тушаалтнуудыг хүн амины хэрэгт сэжиглэн баривчилжээ.
3,548.92






















































Зочин 2025-11-29 202.55.188.39
орон сууц, өндөр барилгуудыг хол зайтай барихгүй бол , цахмлгааны сайн утас татахгүй бол гал дэмждэг хөөсөнцөр мэтийн материалууд их аюултай юм бн.
Zochin 2025-11-29 202.72.245.203
yg manaich schig dandaa chymd , bolochgi materialaar oron suuch barij irgediig aldag aluurchid um schigee.
Зочин 2025-11-29 59.153.87.54
шавар байшинд шавааралдан амьдрагсад нэгийг бодно байгаа