Тойм: 74,389 компани 6.2 их наяд төгрөгийн өртэй

Тойм: 74,389 компани 6.2 их наяд төгрөгийн өртэй

Тойм: 74,389 компани 6.2 их наяд төгрөгийн өртэй

Ардчилсан намын бүлгийн хурал, Элчин сайд нарын томилгоо томуу, томуу төст өвчний тархалттай зэрэгцэн боллоо. УИХ-ын чуулган шинэ даргын хяналт дор хүчтэй өрнөж, гишүүний өдрийн хоолны зардал зэрэг сэдвийг хэлэлцээд амжив. Тэгвэл "NEWS" агентлаг өнгөрөгч долоо хоногийн (2025.11.24-11.28) онцлох үйл явдлыг хураангуйлан хүргэж, Монголын нийгэм хэр өрнөж буйг онцолж байна.


ТАТВАРЫН ӨРШӨӨЛД ЖИЖИГ, ДУНД ААН-ИЙГ ХАМРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Өнөөдрийн байдлаар татвар дээр 320 мянган иргэн, аж ахуй нэгжийн 6.5 их наядын татварын өр, татварын хүү, алданги хуримтлагдсан байна. Өнгөрсөн жил 3.5 их наядын татварын өртэй иргэн, аж ахуй нэгж байсан бол нэг жилийн дотор 6.5 их наядын татварын өр, хүү болон торгууль төлбөр хуримтлагдсан байна. Тухайлбал, өнгөрсөн жил 50 мянган аж ахуй нэгж татварын өртэй байсан бол энэ жилд 70 мянга болж, өссөн. Мөн 220 мянган иргэн татварын өртэй байна.

Ардчилсан намын бодлого бол төр иргэндээ эдийн засгийн боломжийг авчрах ёстой, төрийн дарамтыг бууруулах ёстой гэх үзэл баримтлалтай улс төрийн хүчин.

Миний хувьд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Энэ хүрээнд татварын өршөөлийн асуудлыг ярих цаг нь болсон гэж үзэж байна. Улс орнуудын хувьд 10 жилийн давтамжтай өршөөлийн асуудлыг эргэж хардаг практик хүртэл байдаг. Эдийн засгийн өршөөл, татварын өршөөл нь жижиг дунд үйлдвэр болон аж ахуй нэгжүүдийг түлхүү хамруулах хуулийн зохицуулалт хийх шаардлагатай. Татварын өршөөлд аж ахуй нэгжийг 100 хувь хамруулахаар татвараа төлсөн компани нь хохирдог тал бий. Хуулиа хэрэгжүүлсэн аж ахуй нэгж сэтгэл дундуур үлдэх нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр 100 хувь биш хуримтлагдсан татварынх нь 10-30 хувийг нь өршөөх байдлаар зохицуулалт хийх боломж бий. Ер нь бол татварын өршөөл үзүүлэх хэрэгтэй гэдэг бодлого барьж ажиллаж байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

УДАХГҮЙ УИХ-Д ЭЛЧИН САЙД НАРЫН ТОМИЛГОО ОРЖ ИРНЭ

Засгийн эрхийг барьж буй МАН-ын албан тушаалын томилгоо дуусах яагаа ч үгүй байна.  Энэ долоо хоногт Эдийн засаг, хөгжлийн сайдыг шинээр тодруулж, томилох бол араас нь Элчин сайд нарыг эгүүлэн татаж, томилох нь. Элчин сайд болох хүсэлд хөтлөгдсөн улстөрчид  өргөдлөө барин Төрийн ордноор гүйлдэж эхэлсэн мэдээлэл чих дэлсэж байна.

Засгийн газар тун удахгүй бүрэн эрх нь дууссан 23 Элчин сайдыг чөлөөлөх, мөн зөрүүлээд шинэ Элчин сайд нарын нэрийг УИХ-д танилцуулах нь.

Харин тэд хэн бэ. Засгийн газарт хамтарч буй ХҮН намаас хэд, хэдэн Элчин сайдын нэрийг санал болгох мэдээлэл бий.

Элчин сайд нарыг дөрвөн жилийн хугацаатай томилдог.  Эгүүлэн татагдах болзол хангаад байгаа Элчин сайд нар нь 2021 онд томилогдсон. Тодруулбал, дараах Элчин сайд нар эгүүлэн татагдана. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Ж.ЭНХБАЯР, М.БАДАМСҮРЭН НАР САЙДЫН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанд 72 гишүүн ирснээр эхлээд байна. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхлээд байна. Засгийн газраас дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлжээ.

УИХ-ын чуулганд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь энэхүү төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Эдийн засаг, хөгжлийн сайдад нэр дэвшигч Ж.Энхбаяр:

-Монгол Улсын бүс орон нутгийн ялгааг арилгах нь энэ парламентын гол зорилт. Хүн амын дийлэнх нь бага хэмжээний газарт төвлөрч суугаад аюулгүй байдал, хөгжлийн бодлогод сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа.

Хөдөөд хүн амьдрах, ажиллах орлоготой байх орчныг бүрдүүлж байж улс орны хөгжлийн бодлого хангагдана гэж үздэг.

Тийм учраас Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам нь үйлдвэр эрхлэж байгаа орон зайд очих нь зүйтэй гэж үзсэн. Үр дүн ч гарч байгаа. Түгжрэлгүй, асуудлыг багцаар нь уялдаа холбоотой, төрийн албан хаагч  нар үйлдвэрлэл эрхлэгч нартайгаа нэг дор суугаад үр дүн гаргаж болохыг өнгөрсөн хугацаанд харууллаа. Энэ хугацаанд 48 мянган ажлын байр бий шинээр болглоо, бодлогын хэдэн хөтөлбөр хэрэгжүүллээ. Хөдөөгийн хөгжлөө хангаж байж, улс хөгжинө.

Тэр санаачлагыг гаргаж, тогтооол гаргуулан Дархан-Уул аймаг руу шилжүүлсэн. Зөв шийдвэр байсан гэдэгт одоо ч итгэлтэй байгаа.

Төрийн захиргааны байгууллагыг шилжүүлэх, их дээд сургуулийг төвлөрлөөс гаргах зайлшгүй хэрэгтэй. Эхний зм гарлаа. 20 гаруй жил ярьсан. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Дарханд очсоноор хөдөө аж ахуйн гол бизнес, бэлтгэн нийлүүлэлт дагаад Улаанбаатар хотоос гарлаа. Дархантай та бүхэн танилцаж болно. Нэг их наядыг үйлдвэрлэдэг хот болж байна, иргэд мянга мянгаараа шилжиж суурьшиж байна. Олон яам, тусгай чиг үүргийн байгууллагыг Улаанбаатар хотоос гаргах нь чухал. Аюулгүй байдлын үүднээс ч их хэцүү байгаа. Цар тахлын сургамж байна, агаар, хөрсний бохирдлын асуудал байна. Төвлөрлийг шийдэж байж энэ бүхний ард гарна.

УИХ-ын гишүүд сайдад нэр дэвшигч нараас асуулт асууж, саналаа хэлсний дараа УИХ-ын дарга танилцуулга дууссаныг онцлов. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ САЙД Ж.ЧИНБҮРЭНД САНУУЛГА ӨГӨВ

УИХ-ын дарга Н.Учрал өнөөдөр /2025.11.27/ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд сануулга өглөө.

УИХ-ын дарга Н.Учрал “Орон тооны бус зөвлөхөөр хурал удирдуулчихаад юу яриад байна. Зарчимтай байна шүү, нөхөд өө. Зөвлөх бол даргадаа л үйлчилнэ. Яам удирдаж, салбар төлөөлөх эрхгүй. Даргадаа л зөвлөх, мэдээллээр хангах үүрэг хүлээнэ” гэж сануулга өглөө.

Учир нь, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг эзгүй хойгуур нь буюу өнгөрсөн Ням/2025.11.23/ гаригт Эрүүл мэндийн яаманд Тохиолдлын удирдлагын баг шуурхай хуралдаан зарлан хуралдсан. Энэхүү хуралдааныг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн орон тооны бус зөвлөх Б.Дэмбэрэл удирдсан юм. Түүнийг нь УИХ-ын дарга Н.Учрал шүүмжилж дээрх сануулгыг өгөөд байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

ЧУУЛГАН: "ОРДОНД ХЯМД ЗАРДЛААР ҮДИЙН ХООЛОО ИДЧИХДЭГ, ҮДИЙН ХООЛОНД ЗАРЛАГА ГАРГАДАГГҮЙ"

УИХ-ын нэгдсэн чуулганы үдийн өмнөх хуралдаан 13:00 цагаас завсарлаж үдийн хойно 14:00 цагаас эхэлж гишүүд Ерөнхий сайдаас асуулт асуув.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Намрын чуулган нээлтээ хийснээс хойш нам дотроо зодолдож, улс орны өмнө тулгамдсан асуудалд төдийлөн анхаарал хандуулсангүй. Энэ намар багш, эмч ажил хаяж, бензин тасарсан. Өвлийн улирал ирж утаа ихэсч, хүүхдүүд ханиад томуундаа дарлуулж байна. Монгол Ардын намын дарга нар нам доторх өрсөлдөөндөө ялахын тулд бүхнээ зориуллаа. Улмаар Засгийн газрын үндсэн хэрэгсэл болох улсын нэгдсэн төсвийг хүртэл улс төрийн наймааны хэрэгсэл болголоо. Сандал суудлаа хуваарилж дууссан бол үндсэн ажилдаа орцгооё оо. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр бүр өсөж байна. Үүн дээр ямар арга хэмжээ авах вэ. Хэрэгжүүлнэ гэж санаачилсан мега төслүүд чинь хэдэн их наядаар яригдаж байна. Үүнд хариулт өгнө үү.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар: 

-Засгийн газар хүнд нөхцөлд ажилласан. Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ гадаад зах зээл дээр хоёр дахин унаж, төсвийн орлого тасарч дотооддоо улс төрийн тэмцэлтэй байсан. Биднээс шалтгаалахгүй олон сорилтыг давж гарсан. Тулгамдсан олон асуудлыг даван туулахын тулд байгуулагдсан өдрөөсөө төсвийн тодотголыг хийсэн. Монгол

Улсын түүхэнд анх удаа улсын төсвийн зардлыг 2,2 их наядаар танаж, шаардлагагүй үрэлгэн зардлыг танаснаараа улсын төсвийг зөв голдиролд нь оруулж чадсан.

Ингэснээрээ ам.долларын ханш 4000 төгрөгт хүрэх тооцооллыг бууруулж өнөөдөр ам.долларын ханш 50,60 төгрөгөөр буурсан байна. Бид нар ерөөсөө улс төржөөгүй. Ард түмнийхээ халааснаас хулгайлаад байдаг үнийн өсөлтийг хязгаарлаж, төрийн данхайсан бүтцийг танаж, төсвийн зарлыг хэмнэсэн. Өөрөөр хэлбэл, та бүхний хамтарсан Засгийн газрын данхайлгасан байсан бүтцийг бид танасан. Авлигатай тэмцэх ажлыг зохион байгуулсан. Үүнийн үр дүнд 300 гаруй хэрэг шүүх дээр явж байна. Улмаар төсвийн дотоод үр ашгийг сайжруулсан.  Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gadni opasnifcl 2025-11-29 50.147.160.114

– Komandlagch; naigyi bny ?

Avatar

ylcuun xamgaalal 2025-11-29 50.147.160.114

###

Avatar

Zochin 2025-11-29 103.229.123.188

Татвар шударгаар төлсөн нь буруу юм байна л даа

Avatar

Нэргүй 2025-11-29 103.168.34.54

Dampuurliig hyalbarshuulah heregtei bna. Bodit baidald dampuursan ch dampuuralaa heregjuuleh bolomjgui asar ih company bna. ter 6.5 ih nayadiin oriin ihenhiig olj avah bolomj baihgui. ene huulia batlaad jijig dund aj ahuinuudiin bicheltiig orshooloor ustgaad tomuudiig ni tsagdaad ogch uunaas bol dampuursaniig ni shalguulah heregtei um bish uu.

Avatar

буяа 2025-11-29 66.181.183.127

Ард түмний худалдан авч байгаа зүйл болгонд чинь татвар бүгд шингэсэн байдаг юм үйлдвэр худалдаа аж ахуйн байгууллагууд түүнийг худалдсан бүтээгдэхүүнийхээ үнэнд шингээгээд өөрсдийнхөө ашигийг нэмээд зардаг юм тиймээс энэ татварын өр гэдэг нь ард түмний халааснаас гараад иргэж ард түмэндээ очих мөнгө болохоос аж ахуйнуудын улсад өгч байгаа мөнгө биш харин нь эзэд нь тэр мөнгийг өгөхгүй өөрёдийнхөө тансаглалд зориулсан байхгүй юу даа

Avatar

Нэргүй 2025-11-29 103.168.34.54

ter orlogoosoo ursgal zardalaa sanhuujuulj diilehgui l ehenh ni dampuurch bgaa l daa. hun bolgon togs biznes niij chadahgui. ter baitugai ajilchidiinhaa tsaling ch tavij chadahgui zalilangiin heregt orj bna.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Хувь хүн, айл өрх хариуцлагагүй бол улс орон хөгжихгүй гэдгийг дэээсэ ойлгомоор юм даа 2025-11-29 103.229.123.231

Манай намууд сонгуульд санал авах гэж янз бүрийн муу зүйл санааачилдаг нь жинхэнэ шударга бус , маш хариуцлагатай ажиллааад, амьдраад гэр бүлээ тэжээгээд, хүүхдээ боловролтой, мэргэжилтэй болгоод, төрөөс элдэв юм нэхэхгүй хөдөлмөрч иргэдээ доромжилсон, шударга хөдөлмөрийг үл хайхарсан зүйл болдог. АН-ын Ерөнхийлөгч Баттулга тэтгэврийн зээлийг тэглэж, хариуцлагатай ажиллаад, амьдарч байгаа настангуудаа доромжилж, үл хүндэтгэсэн. Өмнө нь өришөөлийн хууль гарсан. Одоо гаргах нь л дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж