Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар үе, үеийн Байгаль орчны сайд нар отоглох цэг нэрээр газар олгож, хууль зөрчсөн үйлдлүүдийг удаа дараа гаргасан гэх асуудлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд өчигдөр /2025.11.28/ оролцох үеэрээ мэдэгдлээ.
Тэрбээр “Богд уулын аманд байгаа иргэд, Яармагийн иргэд бүгд урцанд амьдардаг. Үе, үеийн Байгаль орчины сайд нар отоглох цэг нэрээр энэ газруудыг олгосон. Цаанаа авлига, ашиг сонирхлын зөрчил 30 жил явсан. Ус дулаанаар хангах, сургууль, цэцэрлэгээр хангах, эмнэлгээр хангах, зам тавих бүх үүрэг нь хотод ирсэн. Нэр бүхий компанийн захирлууд Нүхтэд баахан хаус барихдаа замыг нь эвдэж дуусгасан, араас нь татвар төлөгчдийн мөнгөөр Нүхтийн замыг шинэчилж тавьсан.
Шинэ Яармагт боссон бүх орон сууцны хорооллын газрын зөвшөөрлийг Байгаль орчны яамнаас отоглох цэгийн зөвшөөрөл нэрээр авсан байдаг. Орон сууцны хорооллынх нь шугам сүлжээ шаардлага хангадаггүй. Ноднин мөн л нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр Яармаг орчмын орон сууцны хорооллын ундны усны шугамыг шинэчилсэн. Одоо компаниуд салбар шугамаа шинэчлэх ёстой ч шинэчилдэггүй, оршин суугчид нь нийслэл рүү дайраад л байгаа.
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд би 2024 оны УИХ-ын чуулган сүүлийн хурлаа хийж байх үед нь нэр бүхий хуульд өөрчлөлт оруулаад Богд уулын хамгаалалтын захиргаанд байгаа газрыг хот руу шилжүүлье гэтэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байхдаа “Хэлэлцэхгүй” гээд шууд унагаасан. Өөрөөр хэлбэл, энэний цаана юу байдаг вэ гэхээр Богд уулын аманд маш их авлига ашиг сонирхлын зөрчил, маш их мөнгө угаалтын асуудал байдаг ” гэлээ.
Үнэндээ ч мөнгөтэй, эрх мэдэлтэй нь Улаанбаатар хотын өнгөтэй өөдтэй газар бүрийг уул, уулаар нь хашаалж, иргэд агаарлах ч газаргүй болгосон бол жирийн иргэнд нь 0.07 га газар эзэмших эрх ч олддоггүй. Арайхийн зуслангийн газар эзэмшихээр хашаа хороо бариагүй гээд эрхийг нь цуцалдаг. Гэтэл мөнгөтэй, эрх мэдэлтэй нь отоглох газар байгуулна нэрийн дор газар аваад орон сууцны бүхэл бүтэн хороолол барьж хууль зөрчсөн байхад зөвшөөрлийг нь цуцалдаггүй нь авлига, ашиг сонирхлын асар их зөрчилтэйг харуулсаар удаж буй.
Г.ХОРОЛ
3,569.17





















































иргэн 2025-11-29 59.153.84.210
иргэд яагаад Богд уулаараа тойроод амьдрах гээд бна вэ? гол нь энэ хорт утаанаас л холдож л арай цэвэр агаартай газрыг л сонгож боломж бололцоогоороо худалдан авч нүүж амьдарч бна шдээ
иргэн 2025-11-29 59.153.84.210
хуулиа л өөрчлөх хэрэгтэй биздээ одоо нэгэнт сууршлийн бүс болсон хойно араас нь залруулаад явчихвал амар биш үү, олон 1000 иргэд тэр Богд уулын урцанд амьдраад бараг 10-20 жил болж бна, газрыг нь тусгай хамгаалалттай газраас салгаж хуулиар өөрчлөх шаардлагатай болжээ гэсэн үг
Зангад 2025-11-29 103.212.117.234
Отог нэрээр ХУЛГӨЙЛСАН гаүруудыг ХУРАА
Иргэн 2025-11-29 59.153.115.139
Үнэн ярьж бна
Нэргүй 2025-11-29 202.55.188.114
NYAMBAATAR HUREENII BUZARTAI SAIN TEMTSEJ BNAA OMNOH HULGAICH NARIIN BUZAR DALAI DALAI
Нэргүй 2025-11-29 66.181.161.188
ман нам баасаа цэвэрлэж чадахгүй
Зочин 2025-11-29 103.212.118.37
Тэгээд хотын даргаа хэлээд л болох уу? Хариуцлага тооцох, одоо өгсөн газруудыг буцааж хурааж авмаар байна
Туяа 2025-11-29 202.55.188.85
даварсан хулгайчууд
Зочин 2025-11-29 202.126.90.245
Хулгайч луйварчин худалч авилгачин дээрэмчдийг шоронд хатааж шонд өлгөхөөс нааш монгол хүн хүн шиг хүн монгол улс улс шиг улс болж чадахгүй.
Нэргүй 2025-11-29 103.229.120.24
Тэгвэл тэр отоглох цэгийн ус дулааны зөвшөөрлийг хотоос олгодог биздээ. Яагаад тухайн үедээ ус дулааны зөвшөөрлийг олгосон юм бэ.
ИРГЭН 2025-11-29 66.181.184.159
МАН мафи бүлгийн гишүүн БОАЖЯ сайд асан талгигаач Барсболд авилагчин шулмас Оюунхорол хоёрын нүглээр Богд уулын ам болгон сүйрсэн ( жорлон) болсон!!! Арай үхээгүй байгаа нь Оюунхорол байгаа, гэхдээ тэр шоронд орох тэнхэлгүй болсон!!!
Нэргүй 2025-11-29 103.57.94.110
хоёрхон хүний саналаар хамгийн хогийн улстөрчийг шалгаруулна
Нэргүй 2025-11-29 66.181.161.136
Харин ч жинхэнэ ажил хийж байгаа ганц хүн шүү.
Нэргүй 2025-11-29 103.168.34.54
dahin tolovloltiin gazaruudad ulsaas ded butetsiin shiidne gecheed hulhidsanaas bolj companiud yanz buriin zamaar gazar olj avah gej iim arga zam songoj bgaa bus uu. anhnaasaa companiudaa hulhidahaa bolij ded butets shiidej ger horoololuudaa ustgaach
Нэргүй 2025-11-29 66.181.190.145
neg ch alban tushaaltan shorond oroogui. Ooriinh ni ch yum baijil baigaa
Нэргүй 2025-11-29 66.181.184.122
бродюр солих нэрээр мөнгө гусдаг
Монголхүү 2025-11-29 66.181.177.17
Нямбаатар үнэхээр шударга, ил тод ажиллаж байна. Харин авилгачин, луйварчин, Монголын дайснууд зэвүүн хүчтэй байна даа. Нямбаатарыгаа тэдэнд "хүчирхийлүүлчихгүй" л байхсан. Уул нь Монголын ард түмэн бүгд "н**ш" болчихоогүй л байгаа байлгүй. Оюун-Эрдэнийг "алуулчихсан". Гэхдээ шударга, Монголын төлөө гэдэг залуус ялж л таараа…
Нэргүй 2025-11-29 103.57.93.144
Үүндьнэг их тод гэж яриад байх зүйлгүй. Угаас анх олгосон албан тушаалтнуудыг нь эргээд эннвэ асуудлаар нь хариуцлага тооцож эхлэвэл л энэ ажил хийсэнд тооцогдоно
иргэн 2025-11-29 66.181.188.65
Хотын даргаа дэмжижи байна
Нэргүй 2025-11-29 66.181.176.147
яг яг дэмжиж байна хотын мэджлд өгөх хэрэгтэй
Далай далай 2025-11-29 202.70.43.34
Нийслэлийн Үе Үеийн Газрын Эздийн Наймааны бузрыг дэлгэнэ гэвэл ДАЛАЙ
зочин 2025-11-29 66.181.185.155
Хамгийн хүнд ажлын нэг бол газрын алба Хэнд юу ч гэж гүтгүүлж, ямар ч гэмгүй байж шоронд орох, хэдэн жилийн ял авч болох аюултай ажил
Зочин 2025-11-29 122.201.31.72
үе үеийн бүх байгаль орчны сайд нар танай намых. Өөрийхөө намынхантай тэмцэж шоронд явуулж шонд өлгөж чадах уу чи . Чадахгүй шүү дээ. Битгий попор.
Нэргүй 2025-11-29 103.57.94.55
хууль журам нь далд ойлгомжгүй болохоор тэгнэ, ил тод нээлттэй болгоод ашиглуулах хэрэгтэй
Иргэн 2025-11-29 192.82.92.42
Тэгээд цэгцлээд ажиллаач, танай намын хийсэн зуйл. Энэ хун едер болгон сайтанд гарах юм, ямар их менгетэй юм бэ!!!
Иргэн 2025-11-29 66.181.188.56
Үүний хажууд Акуа гарден хотхон бол харин ч хөөрхий хуулийн дагуу явж байгаа шүү, муу шантааж дарваан хар л авлига нэхээд өгөхгүй болохоор нь авлига хороолол нэр өгсөн болохоос
Хуульч 2025-11-29 202.9.40.36
Үнэхээр тийм л байгаа, тэр хүмүүс өөрсдөө тэнд амьдарч, хороолол барьж байгаа болохоор тогтоолыг унагаж байгаа нь тодорхой. Нямбаатарыг дэмжиж байна.
Нэргүй 2025-11-29 202.70.43.34
Газрын Албаны хүн таньдаг байхад л доод тал нь 5 сая төг өгөхөд л газар авч бна.
М.Амар настан. 2025-11-29 66.181.179.73
Нямбаатар даргын хэлдэг үнэн.БОЯ-ны доровгор авгай Оюунхоролоос эхлээд муусайн хулгайчуудыг барьж шоронд нь хийгээч.Хүрэлсүх үнэхээр төрийг самарч дууслаа.УИХ гишүүд гэж ихэнх нь нохойн бааснууд.
зочин 2025-11-29 66.181.185.155
Газрын зөвшөөрөлд л гол асуудал байна, Газрын зөвшөөрөлтэй бол юу барих нь тэр хүний эрх, Хүний эрх,өмч хөрөнгөнд халдах,үйл ажиллагааг нь саатуулсан тохиолдолд гарсан хохирлыг тэр этгээд хариуцах заалт холбогдох бүх хууль тогтоомжинд бий, Иймээс богд уулын амуудад баригдсан энэ олон хаосыг хязгаарлах эрх хотын захиргаанд дутаж байна Отог байгуулах эрхийг БОЯ олгох л эрхтэй бол олгохоос өөр аргагүй, УИХ-ын шийдвэрт л хамаг учир байна,Болд уулын амуудад отог байгуулахыг бүрэн хоргил
Нэргүй 2025-11-29 59.153.113.206
БОЯам зөвшөөрөл өгөж нийслэл А даалгавар зургийг батлаж, БХТөв зургийг батлаж нийслэл барилгын ажлын зөвшөөрөл өгч хяналт тавьж дуусхаар нь хүлээн авдаг. авлигын том сүлжээ. нийслэл өөрөө хийдэг бн.
зочин 2025-11-29 66.181.185.155
Шаардлага хангасан бол зургийн даалгаварыг нь батлаж өгөх,барилга барих зөвшөөрөл олгохоос өөр арга үгүй Ямар нэг аргаар саатуулбал тэр хүн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ Хууль мэдэж байж ярь л даа, Зах зээлийн нөхцөлд авилга үүсээд байдаг олон шалтгаан бий
Нэргүй 2025-11-29 103.212.162.174
Худлаа том том авилга ярьсан авилгачин л***р
ИРГЭН 2025-11-29 103.229.120.226
МАН, АН гэсэн Мафижсан гэмт хэргийн том бүлэглэлүүд байгаа цагт Авилга хулгай, луйвар зогсохгүй,
Нэргүй 2025-11-29 66.181.189.92
Богд ууланд байгаль орчны яам газар аялал жуулчлалын зориулалттай газар олгоод нийслэл барилга барих зөвшөөрөл барьсан барилгын хүлээж авах улсын комисс ажилуулдаг нь ниййслэл өөрөө шүү дээ. Богд ууланд барьсан барилгуудыг нийслэлийн комисс хүлээж авахгүй байхад л асуудал шийдэгдэн тэгэж чадахгүй байгаа биз дээ Нямбаатар даргаа. Тэгэхээр нийслэл өөрөө бөөн авилга юм биш үү. Байгаль Орчны Яам Нийслэл таарсан тал шуудайнууд. Бүгд авилгалчид.
Нэргүй 2025-11-29 66.181.176.180
Газар олгоогүй бол барилга баригдахгүй, барилга байхгүй бол хүлээн аваад байх ч юмгүй байх байсан!!!
Зочин 2025-11-29 59.153.87.54
танай намын хийсэн ажил
Нэргүй 2025-11-29 202.9.40.81
Нямбаатарыг дэмжиж байгаа. Өмнөх дарга нараас хамгийн сайн ажиллж байгаа дарга гэж иргэд үнэлдэг. Хотын даргад эрх мэдэл дутаж байгаа учир ярьж байгаа бүхнэ ажил болгоход хүндрэлтэй байна.Хотоо сайхан болгохын төлөө юуг ч үл ажран сайн тэмцээрэй. Бид таны талд зогсож байна.