Сурвалжлага: ДОХ-ын анхны тохиолдолд ихэнх хүмүүс туслахыг хүсч байсан

Сурвалжлага: ДОХ-ын анхны тохиолдолд ихэнх хүмүүс туслахыг хүсч байсан

Сурвалжлага: ДОХ-ын анхны тохиолдолд ихэнх хүмүүс туслахыг хүсч байсан

Одоогоос 28 жилийн өмнө…Би 1997 оны арванхоёрдугаар сард ХДХВ тээгч болсон, анхны эмэгтэй. Тухайн үед Монгол Улс даяар ХДХВ/ДОХ өвчний аюул цар тахлын талаар зурагт, радио, сонин хэвлэлээр цацагдаж, төр засаг нь ДОХ-ын хуулийг өргөн барьж, харин хүмүүс дор бүрнээ айдас автаж байлаа. Тэр үед хүмүүс ДОХ-той хүмүүсийг цаазаар ав, шоронд хорь, бусдаас тусгаарла гэх мэтээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байсан цаг. Хүмүүсийн буруу ч гэж юу байх вэ.

Мэдлэггүй байдал хүнийг сохор, харалган болгодог юм хойно. Бид нэг дэлхийд нэг л агаараар амьсгалж буй хүн төрөлхтөн.

Гадуурхалт, гутаан доромжлол, хүний эрхийн мэдрэмжгүй байдал нь ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүст нийгэмшиж, урт удаан амьдрахад саад болсоор байна. Сэтгэл эрүүл бол бие эрүүл гэж сайхан үг байдаг даа. Би 2009 оноос хойш ХДХВ-ийг дарангуйлагч эмээ тасралтгүй ууснаар цусан дахь вирус маань тоологдохгүй тэг болж би 28 жилийн турш эрүүл саруул амьдарч байна. Өнөөдөр дэлхий нийтээрээ ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр. Бид нэг тэнгэр дор бие биенээ ойлгож, хайрлаж, хүний эрхийн мэдрэмжтэй амьдрах нь юу юунаас чухал гэж боддог. Амьддаа бие биеэ хайрлая хүмүүсээ…/Залуус эрүүл мэнд төв ТББ-аас зарласан уралдаант бүтээлээс/ Энэ  хүн бол Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын халдвараар бүртгэгдсэн хоёр дахь тохиолдол. Тэрбээр өнөөдөр ч бидний дунд эрүүл саруул ажиллаж, амьдарч байна.

Монгол Улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 1997 онд хоёр дахь тохиолдол, 2001 онд гурав дахь тохиолдол, 2003 онд дөрөв дэх, 2004 оноос тав дахь тохиолдол бүртгэгдэн өнөөдөр энэ халдварын тоо 424 болжээ. Энэ халдварын илрүүлэлт оношилгоо сайн байж гэмээн олон хүний амь нас, эрүүл мэндийг аварч чадна. Харин далд байх тусмаа олон эрсдэл дагуулдаг гэдгийг эмч нар онцолж байлаа.

"ХҮН АМЫН ИХЭНХ НЬ ТЭР ЗАЛУУД ТУСАЛЖ, АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЧИХ ЮМСАН ГЭДЭГ ХАНДЛАГАТАЙ БАЙСАН"

‘’Улаан тууз ДБГ’’ эмнэлэг. Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 27. Монгол Улсын Зөвлөх Эмч Клиникийн Профессор Х. Даваажав. Гэрэл зургийг О. Болорсувд/News.mn

Одоогоос 33 жилийн өмнө Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын халдвар хэрхэн бүртгэгдэж байсан талаар тухайн үед ХӨСҮТ-ийн ДОХ-ын албаны даргаар ажиллаж байсан Монгол Улсын зөвлөх эмч, клиникийн профессор Х.Даваажавтай уулзаж, ярилцсан юм.


-Хүмүүс ХДХВ/ДОХ-ын халдварыг Камеруны иргэнээс авсан талаарх мэдээллийг сайн санаж байгаа байх. Монгол Улсад энэ халдварын анхны тохиолдлыг хэрхэн илрүүлж, эмчилж байсан бэ?

-Монгол Улсад анх 1992 онд дэлхийн 165 дахь ХДХВ/ДОХ-ын халдвартай иргэн бүртгэгдсэн. Энэ хүн маань тэр үеийн ЗХУ-д суралцаж байсан оюутан байсан. Тухайн хүн ХДХВ/ДОХ-ын халдварыг ЗХУ-д суралцаж байсан гуравдагч орны иргэнээс авч, бүртгэгдсэн юм. Ер нь ДОХ-ын халдварын асуудалд Монгол Улсын төр засгаас эртнээс анхаарч, 1987 онд анхны ДОХ-ын лавлах төвийг тэр үеийн Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институтийн харьяанд байгуулсан. Уг лавлах төв нь үндсэн дөрвөн эмч, дөрвөн мэргэжилтэнтэй байлаа. Энэ үеэс ДЭМБ-ын гурван шаттай төслийн хүрээнд техник хангамж, автомашин, мэргэжилтэн бэлтгэх, эм болон бэлгэвчээр хангах, лабораторийн оношлуураар хангаж ирсэн түүхтэй.

Монгол Улсын иргэн 1992 онд ХДХВ/ДОХ-ын халдвартай байна гэдгийг дипломат албаны шугамаар мэдэгдэж, мэргэжлийн байгууллагууд руу тухайн хүний мэдээллийг өгснөөр уулзаж байсан.

Тэр хүн Завхан аймгийн хүн байсан бөгөөд би өөрөө хоёр удаа орон нутаг руу очин, хотод авч ирж, эмчилгээнд оруулж байлаа. Тухайн хүн маань маш өөдрөг сэтгэлтэй хүн байхаас гадна энэ халдварыг бусдад халдаахгүйн тулд би яах ёстой вэ гэдгээ маш сайн ойлгож, ухамсарласан, дээд боловсролтой хүн байсан. Тэр үүднээс өөрийгөө маш сайн тусгаарладаг байлаа. Тэр үед энэ халдварын эмийн хангамж одоогийнх шиг байсангүй. Тухайн хүн маань энэ мэт шалтгааны улмаас улсын байгууллагад ажиллаж байгаад 1997 онд нас барсан байдаг. Анхны  тохиолдол гэдэг утгаар нь тухайн иргэнд төр засгаас анхаарал хандуулж, ДОХ өвчинтэй тэмцэх үндэсний хороог байгуулсан. Үндэсний хороонд бүх холбогдох яамдын дэд сайд нар багтаж, Засгийн газрын түвшинд ажилладаг байлаа.

Би тэр үед энэ хүнд нэг өрөө байр өгөх саналыг оруулж, шийдэх гэж байтал засаг төр солигдоод бүтээгүй юм.

Анхны тохиолдол гэдэг утгаараа тухайн үеийн нийгэм янз бүрээр хүлээн авч байсан. Хүн амын ихэнх нь тэр залууд тусалж, амьдрал бэлэглэчих юмсан гэдэг хандлагатай байлаа. Орон нутгаас оточ маарамба ирж, эдгээж өгье, шар тос хүнсэндээ байнга хэрэглээрэй гэх мэтээр зөвлөгөө өгч, ихэнх нь сайхан сэтгэлээр ханддаг байсан бол сайны хажуугаар саар гэгчээр сөрөг хандлагууд ч байсан. Тухайн үед тус өвчтөн ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх талаар хувийн мэдээллээ нууцалж, хэвлэлд анх удаа ярилцлага өгсөн байдаг. Олон улсын сэтгүүлч Р.Даваажавд би батламж гаргаж, ярилцлага авч байлаа. Нийгэмд өөрийгөө тодорхой хэмжээгээр ил гаргаж, уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг бусдад хүргэнэ гэдэг хэр баргийн хүнээс гарахгүй зориг байх.  Тэр сонинг нь одоо хүртэл хадгалдаг.

-Харин хоёр дахь тохиолдлын хувьд?

-Тэгээд 1997 онд ХДХВ/ДОХ-ын хоёр дахь халдвар бүртгэгдсэн. Монгол Улсад Камерун улсын хоёр иргэн секстуризм хийж явахдаа Монгол Улсын иргэнд халдвар тараасан байсан. Хууль хүчний шугамаар мэдээллийг авч, Монгол Улсын хоёр иргэн тус улсын иргэдтэй холбогдсон асуудал гарсан.

Тэгээд нэг хүнээс нь ХДХВ/ДОХ-ын халдвар илэрч, нөгөө хүнээс нь халдвар илрээгүй.

Тухайн үедээ ХӨСҮТ дээр 150 гаруй биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийг үзлэг шинжилгээнд хамруулахын зэрэгцээ ард иргэдэд урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх ажлыг өргөн хүрээнд хийсэн. Одоо энэ халдвар авсан эмэгтэй маань эсэн мэнд амьдарч байна.

-Тухайн үед энэ вирусийн эсрэг эм гэж байсангүй. Халдвартай иргэдийг оношилсны дараагаар ямар эмчилгээ хийдэг байсан бэ?

-Хүний дархлал хомсдолын вирус гэдэг бол бие даасан өвчин биш. Хүний дархлааны эсүүд дутагдсанаас янз бүрийн хам шинж биед нь илэрнэ. Тухайлбал, уушгины хатгалгаа, гэдэсний эмгэг, нойргүйдэл үүсэх гэх мэт хам шинжийг нь эмчилнэ. Яг ретровирусийн эсрэг эм бэлдмэлүүд тухайн цаг үед гараагүй байсан учраас халдвартай хүний дархлааг дэмжих эмчилгээ хийдэг байсан. Энэ жилүүдэд манай эрүүл мэндийн систем ДЭМБ-ын тусламжийн ачаар дэлхийн түвшинд оношилдог болсон.

-Тэгвэл тархвар судлаачийн хувьд хүний нөөц хэр байв. ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү тэр үед ажиллаж байсан тухайгаа ярьсан байдаг?

-Хот болон хөдөөгийн аль ч эмнэлэгт тархвар судлаач нэг, хоёр л байдаг. Манай ДОХ-ын алба ХӨСҮТ-өөс тусдаа мэргэжлийн тархвар судлаачтай байлаа. Энэ хүн бол ХӨСҮТ-ийн захирлаар олон жил ажилласан Д.Нямхүү. Тэр тархвар судлаач мэргэжлийг гаргууд эзэмшсэн, хүнтэй ажиллах эв зүйгээ амархан олдог байсан даа. Бид нийслэлийн цагдаагийн газартай маш сайн хамтарч ажиллана. Тэнд манай албаны тусгай төлөөлөгч байдаг байлаа.

-Орчин цагт ХДХВ/ДОХ-ын халдварын талаар мэдлэг мэдээлэл хэр сайжирсан гэж хардаг вэ. Одоогоос 10, 20 жилийн өмнөхтэй харьцуулахад нийгмээрээ дөжирчихсөн байна гэдгийг эмч нар хэлж байна?

-Ний нуугүй хэлэхэд, нийгэм тэр чигээрээ дөжирчихлөө. Хоёрт, эмч мэргэжилтнүүд маань энэ халдварын талаарх мэдээллийг нуух гээд байдаг болж. Ер нь нуух шаардлагагүй. Нууцалбал тухайн хүний хувийн мэдээллийг л маш сайн нууцал. Хамгийн гол нь орчин цагт ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх сургалт сурталчилгаа, мэдээлэл туйлын бага байна. Бидний үед энэ ажлыг маш өргөн хүрээнд зохион байгуулж, ажилладаг байсан. Жишээлбэл, ДОХ-ын өдрөөр нийгмийн олон бүлгийг хамруулан урлаг уран сайхан, спортын тэмцээн, уран зургийн уралдаан гэх мэт аль болох олон хүн хамруулдаг байлаа.

ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг Монгол Улс анх 1983 онд тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Үүнээс гадна жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоног ДОХ-ын халдвараар нас барсан иргэдийг санан дурсдаг байлаа.

Сүүлийн жилүүдэд энэ өдрийг тэмдэглэхээ больжээ. Энэ өдрийг тухайн үеийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан тунхаглал гаргаж, Монгол Улсын Засгийн газар маш өндөр арга  хэмжээ авч байлаа. Тухайн үеийн Ерөнхий сайд асан Н.Энхбаярын хэлэх үгийг бэлдэж, хоёр сарын аян зохион байгуулан сонин хэвлэл гаргаж, хилийн бүх салбаруудад санамж бичиг гарган, үнэ төлбөргүй бэлгэвч тараадаг байлаа. Мөн нийгэмд их танигдсан олны танил хүмүүсээр сурталчилгаа хийлгэж, зурагт хуудас олноор тараан байршуулдаг байсан юм.

"ЦОНХ ҮЕДЭЭ БУСДАД ХДХВ/ДОХ-ЫН ХАЛДВАР ТАРААХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ"

Чингис хаан музей, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 25. ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч Б.Үнэнчимэг. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Дэлхий нийтээр 1988 онд ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг арванхоёрдугаар сарын 1-нд тэмдэглэж эхэлсэн. Монгол Улсад бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын 99.7 хувь нь бэлгийн замаар дамжин халдварласан бөгөөд тэр дунд 20 эмэгтэй 35 хүүхэд эрүүл саруул төрүүлсний 14 нь давтан төрсөн байна.

Энэ жилийн хувьд бүх нийтээрээ "Асуудлыг шийдье, ДОХ-ын хариу арга хэмжээг сайжруулъя" гэсэн уриан дор тэмдэглэж байна.

Өнгөрсөн 2024 онд ХДХВ-ийн халдварын тохиолдлын тоог 667 хүрч, шинээр 46 тохиолдол бүртгэгдэнэ гэж тооцоолж байсан бол 2025 онд халдварын тохиолдлын тоог 694-т хүрч, шинэ тохиолдол 48 болно гэж албаныхан тооцоолжээ. Энэ он гарсаар шинээр 36 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, шинээр бүртгэгдэнэ гэж тооцоолсон халдварын дөрөвний гурвыг бүртгээд байгаа юм.

Энэ талаар ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч Б.Үнэнчимэг мэдээлэл өгөхдөө "Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын халдварыг илрүүлэхэд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн батлах шинжилгээнүүдээс гадна цэрэг татлагын үзлэг шинжилгээ, төрийн бус байгууллагын оролцоо маш өндөр хувьтай байдаг. Мөн манай албанаас хавьтлыг тандан судалснаар энэ халдварын тохиолдлуудыг илрүүлж байна. Монгол Улсад энэ халдварын эсрэг эмчилгээний үр дүн харьцангуй сайн буюу эхний эмчилгээний хамрагдалт 86 хувь, үр дүн 94 хувьтай байгаа. Халдвартай хүн болгон өдөр бүр тогтмол үнэ төлбөргүй улсаас олгодог эмээ уудаг.

Эхэн үед халдвартай иргэд Эрүүл мэндийн яамны ДОХ, сүрьеэгийн төсөл дээр түшиглэж эмчилгээ хийдэг байсан бол 2013 оноос хойш ХДХВ/ДОХ-ын халдварын эмчилгээ оношилгоог улсаас даадаг болсон.

Эмчилгээнд ХДХВ/ДОХ-ын халдвар аваад хамгийн олон жил хяналтад байгаа хүн маань 28 жил амьдарч байна. Эндээс юу харагдаж байна гэхээр ХДХВ/ДОХ-ын халдвараа хэдий чинээ эрт оношлуулна төдий чинээ амьдралынхаа чанарыг уртасгаж, эрүүл саруул амьдрах боломжтой. Хэрвээ та эрсдэлтэй алхам хийсэн бол өөрсдөө сайн дураараа шинжилгээ өгөх хэрэгтэй. Шинж тэмдэг илрэхгүй удах, цонх үедээ бусдад халдвар тараах эрсдэлтэй. Хүн ХДХВ/ДОХ-ын халдварын эрсдэлд өртсөн буюу бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орсон юм уу бэлгэвч нь урагдсан бол 21-90 хоногийн дараа хүний цусанд эсрэг бие үүсдэг. Тухайн хүний биед вирус орж, эсрэг бие үүстлээ тодорхой хугацаа шаарддаг гэсэн үг. Эрсдэлд орсон хүний цусны шинжилгээгээг вирус хараахан илрээгүй ч ХДХВ/ДОХ-ын халдвар тараах боломжтой. Хүмүүс эрсдэлтэй бэлгийн харилцаанд орсон бол гурван сар тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх эсвэл бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх шаардлагатай. Та өөрийгөө л хамгаалъя гэвэл бэлгэвч хэрэглээрэй" гэж зөвлөсөн юм.

"ТББ-УУД ХДХВ/ДОХ-ЫН ШИНЭ 16  ТОХИОЛДЛЫГ ИЛРҮҮЛСЭН "

2025 оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 8777 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний  18.7 хувийг эзэлж байна. Мөн энэ төрлийн халдварт өвчний 41.9 хувийг тэмбүү, 34.3 хувийг заг хүйтэн, 23.4 хувийг трихомониаз, 0.4 хувийг ХДХВ/ДОХ-ын халдвар тус тус эзэлж байна.

Халдвар авсан тохиолдлуудын гэрлэлтийн байдлыг харвал, 43 хувь нь гэрлэж байгаагүй, 36 хувь нь гэрлэсэн, 18 хувь нь хамтран амьдардаг, нэг хувь нь гэрлэлтээ цуцалсан, нэг хувь нь бэлэвсэн байна.

Улаанбаатар. 2021 оны 12 дугаар сарын 7. "Залуус эрүүл мэнд төв" төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

"Залуус эрүүл мэнд төв" төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж "Манай байгууллага 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулах болсон шалтгаан нь Монголд ХДХВ/ДОХ-ын халдварын өндөр эрсдэлтэй бүлгийн хүн ам буюу бэлгийн цөөнх, бэлгийн хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн дунд халдвар оношлогдсонтой холбоотой. Тиймээс олон улсын байгууллагын хүсэлтээр зорилтот бүлгийн төлөөллийг оролцуулсан төрийн бус байгууллагыг байгуулж, 20 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

ХДХВ/ДОХ-ын халдвар дэлхий нийтийн хэмжээнд тэргүүлэх чиглэлийн өвчлөл, халдвар биш. Жишээлбэл, Монгол Улсад бэлгийн замаар дамжих халдварын тоо хорт хавдрын өвчлөл, амьсгалын замын халдвартай харьцуулахад бага байдаг. Гэхдээ ХДХВ/ДОХ-ын халдвар үхэлд хүргэх эрсдэлтэй. Тэр үүднээсээ бид анхаарах ёстой. Орчин цагт энэ ХДХВ/ДОХ-ын халдвар эмчлэгддэг өвчин бөгөөд бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой. Хоёрт, ХДХВ/ДОХ-ын халдвар авлаа гэхэд эмэн эмчилгээнд хамрагдаж, урт удаан амьдрах боломжтой  учраас төдийлөн иргэдийн айдаст автуулж, урьдчилан сэргийлэх мессеж өгдөг цаг үе өнгөрсөн гэж хэлж болно. Бид олон улсын хандлагаа дагаж, урьдчилан сэргийлэх эмээ үнэ төлбөргүй уухаас гадна хүн амны салстаас өөр өөрийгөө оношлох боломжтой болсон байна.

Энэ оношлуур нь илүү нуугдмал, эмнэлгийн орчин очиж чаддаггүй хүмүүст илүү боломжтой. Хэрвээ эрсдэлтэй хариу гарвал дараагийн шатны байгууллагадаа хандах боломжтой.

Хоёрт, бид ер нь эрсдэлт бүлгийн хүн ам улсын хэмжээнд хэд байгааг тоолж, тэр хүмүүст ээлтэй эерэг үйлчилгээг гаргаж ирвэл тэр хүмүүс айдастай амьдрах шаардлагагүй болно. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэнийг ч ялгаварлахгүй хүрдэг байх ёстой. Эрсдэлтэй бүлэгтэй ажилладаг ТББ-уудыг хүртээмжтэй, тогтвортой үйл ажиллагаагаа явуулахад чиглэсэн бодлогыг боловсруулсан. Анх 2011 онд энэ бүлгийн хүн амын тоог гаргахад хамгийн багадаа 15 мянга орчим бэлгийн цөөнх эрэгтэйчүүд байгаагаас найман мянга орчим хүн рүү ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэх ёстой гэж тоолсон байдаг. Энэ хүмүүсийг шинжилгээнд хамруулж, ХДХВ/ДОХ-ын халдварыг илрүүлж, цаашдаа урьдчилан сэргийлэх мэдээллийг өгчихвөл Монгол Улс шинэ халдваргүй болох боломжтой гэж хардаг. Би нэг жишээ татъя. Эрт илрүүлгийн шинжилгээгээр нэг жилд сая орчим хүн хамрагдлаа гэхэд ХДХВ/ДОХ-ын 2-3 халдвар илрүүлж байна. Магадгүй аль хэдийнэ оношлогдсон халдвар байж болно. Гэтэл манай төрийн бус байгууллага гэхэд 2025 оны арваннэгдүгээр сарын байдлаар үйл ажиллагааны хүрээнд шинжилгээ авахад 16 шинэ тохиолдол илрүүлсэн. Энэ жил он гарсаар шинээр 36 халдвар илэрсэн. Үүний 16-г нь манай төрийн бус байгууллага илрүүлсэн. Эрсдэлт бүлгээс нь халдварыг илрүүлнэ гэдэг чинь цаашдаа нийт хүн ам руу халдварыг тархаахгүй байх зөв тогтолцоо, стратеги юм. Энийгээ Эрүүл мэндийн яамнаас ойлгож, төрийн бус байгууллагаа дэмжих нь чухал" гэдгийг хэлсэн юм.

 ХДХВ-ИЙН ОЛОН ТООНЫ КЛИНИК ТУРШИЛТ, СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн хэмжээнд 40 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч буй бөгөөд үүний 1.5 сая нь 15-аас доош насныхан байна. Монгол Улсын хувьд ХДХВ/ДОХ-ын бага тархалттай орны тоонд ордог. Мянган хүнд ногдох өвчлөлийн түвшин 0.01 буюу дэлхийн дундажтай харьцуулахад 0.16, бүсийн орнуудын дунджаас 0.06-гаар бага байгаа ч бэлгийн замаар дамжих өвчний тархалт их, нийт хүн амын дундах бэлгэвчийн хэрэглээ хангалтгүй, ХДХВ-ийн халдвар хамгийн хурдацтай тархаж буй хоёр том гүрний дунд оршдог, хилээр зорчих хөдөлгөөн ихтэй зэрэг шалтгааны улмаас эрсдэл өндөр хэвээрээ байна.

Өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар дэлхий дахинд ХДХВ-ийн халдвартай 40.8 сая хүн байгааг судалгаагаар тогтоожээ. Эндээс зөвхөн 2024 онд шинээр халдвар авсан хүмүүс нь 1.3 сая байна. Мөн онд 630 мянга орчим хүн ДОХ-ын шалтгаанаар нас барсан.

2010 оноос хойш дэлхий даяар ДОХ-той холбоотой нас баралт мэдэгдэхүйц буурсан. Энэ нь урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээнд харьцангуй дэвшил гарсантай холбоотой.

ХДХВ нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал тул олон улс оронд судалгаа хийсээр байна. Энэ төрлийн эм, эмчилгээг боловсруулахад илүү идэвхтэй хүчин чармайлт гаргаж буй улс орнуудаас дурдвал АНУ болон өөр хэд хэдэн улсад үйл ажиллагаа явуулдаг "The ViiV" эрүүл мэндийн байгууллага ХДХВ-ийн олон тооны клиник туршилт, судалгаа/инновацийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Европын ХДХВ-ийн вакцины холбоо ч бас энэ чиглэлээр идэвхтэй ажилладаг. Африкийн хэд хэдэн оронд ХДХВ-ийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх чухал туршилтууд зохион байгуулдаг.

Тус тив нь халдварын тархалт өндөртэй тул туршилт явуулахад тохиромжтойд тооцогддог. НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн мэдээлснээр, ХДХВ-ийн халдвартай 4 хүн тутмын нэг нь нийгмийн зүгээс ямар нэг гутаан доромжлолтод өртдөг аж. Ингэснээр тухайн хүн гэр бүл, найз нөхөд, олон нийтээс өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн үйлчилгээнээс зайлсхийх зэрэг сөрөг үр дагавартай байдаг. Дэлхий даяар ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн 12 хувь нь ажил эрхлэлтийн ялгаварлан гадуурхалттай тулгарч байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-01 103.212.116.131

SEXSEER TAICHNA SEKSEER XAMTRAGCH BOLI80955877

Avatar

Дох 2025-12-01 202.9.46.133

Дох монголд 97 оны 6 ,7 сард орж ирсэн

Avatar

Нэргүй 2025-12-01 202.9.46.133

Хүнтэй s** хийх д б**в том жижиг хамаагүй.

Avatar

Ганод 2025-12-01 202.9.46.133

Би түрүүн бичсэн 1997 онд 2 хар монголд авчрсан

Avatar

Ggg 2025-12-01 122.201.31.221

Haruudad bie unelsen biz dee zawaan y****n

Avatar

Нэргүй 2025-12-01 59.153.115.124

Чааваас, монгол эрчүүд жижиг бэлэг эрхтэнээрээ бас хүнтэй унтдаг гэхээр инээд хүрч байна.

Avatar

Hhh 2025-12-01 122.201.31.221

Chinii angal aland yaj ugaasaa medregdeh wee dee

Avatar

Нэргүй 2025-12-01 202.131.227.42

424 гэдэн худлаа тоо. Энэнээс хамаагүй олон, бүр тоогоо алдсан байгаа гэж эмч нар хэлж байна лээ. Мэдээллийг юунд нууна вэ

Avatar

Болор 2025-12-01 66.181.184.220

Санжийн Баяр маань ДОХ-оо эдгээсэн үү?

Avatar

Tembuu Doh Karma 2025-12-01 203.91.115.56

Zawaan neelttei gerbul geed bdag buzruud haraasai bilee y****n gichiinuud shig Doh tusaasai haha

Avatar

Шударга иргэн 2025-12-01 202.9.41.21

Сармагчинаас гаралтай тахал гэж би үзнэ. Энэ бузар өвчнөөр халдварласан нь, түүний хорыг тээж яваа нь, бусдад халдвар тарааж байгаа нь гавьяа биш ээ! Ямар ч үед үзэж ядах ёстой!

Avatar

Нэргүй 2025-12-01 202.55.188.37

neg tenegn sarmagchnii mah idsenees ehelsen gedeg

Avatar

Нэргүй 2025-12-01 103.212.119.199

Монголын бүх хүнийг тэр тусмаа эрсдэлтэй бүлгийг тбүгдийг нь оруулж шинжлэх хэрэгтэй. Уул уурхайн компаниуд гэж заваарсан юминуудын халдвар ТЭМБҮҮ , Гонорей дэлбэрч байгаа сурагтай. ОТ, ТТ, гэх мэт нөхдүүдийг гадаад монголгүй ДОХ, БЗХӨ шинжилгээнд оруул.

Avatar

Нэргүй 2025-12-01 202.55.188.100

Дэлхийд анх эмэгтэй судлаач тэнэг мал сармагчинтай хавьталд ороод Дох-ыг олоод ирсэн, манай янханууд бас л Африкийн 2 хар сармагчинтай явалдаад Дох-ыг авч Монголд тараасан бодвол өдийд үхээ биз эргүү Янханууд.
тэднээс хойш тэддэх Тохиолдол гэдэг Тоо л хэлдэг байсан одооч бүр мартагдсан байна да
Дох зогсоогүй байх да…

Avatar

Дох 2025-12-01 202.9.46.107

Анх 1985 онд амьтан судлаач хүүхэн африкийн ширэнгэд бараг л кинг конг шиг хар горлла сармагчинд дэлбэ хүчиндүүлээд Дох-той болсон байдаг. Дараа нь г*** эр, дараа нь Оросод нэг Дохтой авгай хөхний сүүгээ нялхаст хөхүүлж байж 60,70 хүүхдэд халдаасан.

Avatar

Нэргүй 2025-12-01 103.212.116.131

SAWI80955877ERCHUUDN ANUSN NUXN XELEERE DOLOOMOOR80955877

Avatar

Нэргүй 2025-12-01 59.153.113.183

Худлаа солиороод байгаарай. Хүмүүс бүгд л ҮЗЭН ЯДАЖ байсан байх шүү. Одоо ч гэсэн ДОХ-той хүмүүсийг хүмүүс үзэн яддаг хэвээрээ л байгаа. Хэдэн жилийн өмнө нэг эргүү сурвалжлагч Дарханы нэг хүүхнийг ДОХ-той гэж гүтгээд, нөхөр нь эхнэрээ үзэн ядсандаа алчихсан хэрэг гарч байсныг мартаа юу???

Avatar

Нэргүй 2025-12-01 103.212.119.212

тэр сэтгүүлч шоронд 3 жилийн ял аваад 2 жил ч бололгүй суллагдсан.. Лхагвадорж гэдэг сэтгүүлч. Одооныхоор бол Фс хуудас дээрээ олон лайк, хандалт авахийн тулд гэхийм уу даа,.. шар сониндоо сенсаац тарьж тоог нь олшруулахын тулд бүсгүйг бусдын үгээр гүтгэсэнээ хүлээсэн байдаг. Хохирогч нь Дарханы миссийн тэмцээнд 4-р байрт орж явсан гоё бүсгүй байсан. Дарга нь хотоос ирсэн хүн үйлчлэхийг тулгаж дарамтлан, ажлын эрчүүд нь оролдож бүсгүй эсэргүүцэхэд нь хорссож төлбөртэй ярилцлага өгсөн байдаг

Avatar

Нэргүй 2025-12-01 66.181.179.39

DYRTAI SEXSEER80955877

Avatar

Нэргүй 2025-12-01 66.181.179.39

VANXANDI BIEE UNELLEED XUCHINDI BOOW XXI BOOB DOLOON MASSAJLI80955877ALNI SEKSEER ANUSDI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж