Монгол Улсын 47 иргэн гадаадад ял эдэлж байна

Монгол Улсын 47 иргэн гадаадад ял эдэлж байна

Монгол Улсын 47 иргэн гадаадад ял эдэлж байна

Монгол Улсад хар тамхины хэрэглээ, хууль бус эргэлт эрс нэмэгдэж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэнд, нийгмийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулах хэмжээнд хүрчээ. Сүүлийн нэг жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 250 гаруй хэрэг бүртгэгдэж, 221 сэжигтэй этгээдийг холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгасан байна. Дээрх гэмт этгээдүүдийн 6 хувийг ерөнхий боловсролын сурагчид эзэлж байгаа бол 18-25 насныхан 51 хувь, 26-35 насныхан 34 хувь, 36 ба түүнээс дээш нь 9 хувийг тус тус эзэлж байгаа юм.

Сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодис хэрэглэж гэмт хэрэгт холбогсдын 56 хувь нь ажилгүй, 4 хувь нь ерөнхий боловсролын сурагч бол 11 хувь нь оюутан залуус, 0.9 хувь нь төрийн бус байгууллагын ажилчид, 0.5 хувь нь төрийн алба хаагчид аж. 

Сүүлийн найман жилийн хугацаанд 2246 иргэн сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодис хэрэглэсэн нь хууль шүүхийн байгууллагаар тогтоогджээ.

Монгол Улсад гадаадын 12 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас шүүхээс 2 иргэнд хорих ял, 8 иргэнд хорихоос өөр төрлийн  ял шийтгэл, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Харин өнөөдрийн байдлаар Монгол Улсын 47 иргэн олон улсад мансууруулах бодис тээвэрлэсэн болон хилээр нэвтрүүлсэн нь тогтоогдсоны улмаас гадаадад ял эдэлж байгаа аж.

Монгол Улсын хилээр мансууруулах төрлийн бодис нэвтрүүлсэн 87 гэмт хэргийн 37.9 хувийг газраар, 12.1 хувийг агаараар, үлдсэн 50 хувийг шуудан илгээмжийн үйлчилгээ ашиглан нэвтрүүлсэн нь тогтоогдсон байна.

Сүүлийн жилүүдэд эрх мэдэл бүхий хүмүүсийн хүүхдүүд, урлаг, спорт, шоу бизнесийн салбарын зарим төлөөлөгч хар тамхитай холбоотой хэргээр шүүхийн хаалга татах болсон. 2023-2025 оны хооронд нийт 10 гаруй олны танил хүн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, бусдад зуучилсан гэх хэрэгт холбогдож, зарим нь тэнсэн, зарим нь 1-2 жилийн хорих ял авсан юм.

Монгол Улсын хуулиар хар тамхитай холбоотой гэмт хэрэгт ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

1. Эрүүгийн хариуцлага

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл- Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах

Хүн өөрөө хэрэглэх зорилгоор бага хэмжээгээр хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн бол:

  • 1 жил хүртэл хорих ял эсвэл торгууль, хорихоос өөр төрлийн ял онооно.
  • Хэрэглэх зорилгогүй (борлуулах, дамжуулах, нөөцлөх): 2-5 жил хүртэл хорих ял
  • Хэрэв зохион байгуулалттай бүлэглэлээр, их хэмжээтэй, олон удаагийн үйлдлээр: 8-15 жил хүртэл хорих ял

Их хэмжээ гэдэг нь тухайн бодисын төрлөөс хамаарч тодорхой хэмжээг хэтрүүлсэн тохиолдлыг хэлнэ.

Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйл- Мансууруулах бодис хэрэглэсэн хүнийг албадан эмчлүүлэх

  • Сэтгэцийн өөрчлөлтөд орсон, дахин хэрэглэж болзошгүй этгээдийг шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулж болно.
  • Энэ нь ял шийтгэл биш боловч эрүүгийн хэрэгт холбогдох нөхцөл болох эрсдэлтэй.

Эрүүгийн хуулийн 20.9 дугаар зүйл- Мансууруулах бодисын хууль бус хэрэглээг сурталчилсан, уриалсан, өдөөсөн үйлдэл

  • Жишээлбэл: сошиал хуудсаар “уух, татах” бодисыг сурталчилсан, бусдыг уриалсан тохиолдолд: 180–450 цагийн албадан ажил хийх, 2 жил хүртэл хорих ял ногдуулж болно.

2. Захиргааны хариуцлага

Зөрчлийн тухай хууль (15.6 дугаар зүйл)

Хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, тээвэрлэсэн нь эрүүгийн хэрэгт хүрээгүй бол:

  • 20 хоног баривчлах, эсвэл
  • 200 мянган төгрөг хүртэл торгууль ногдуулна.
  • Давтан үйлдэл гаргавал хуулийн дагуу эрүүгийн хариуцлага үүсэх үндэслэлтэй.

3. Эрүүгийн хэрэгт холбогдсон этгээдэд үзүүлэх нэмэлт хариуцлага

  • Гадаад паспорт хүчингүй болгох, хилээр зорчих эрхийг хязгаарлах
  • Уран бүтээл, спорт, нийгмийн үйл ажиллагаанд оролцох боломж хязгаарлагдах
  • Хүүхдэд нөлөөлөх ажил (сурган хүмүүжүүлэх, багшлах гэх мэт) эрхлэхийг хориглох юм. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-01 66.181.179.154

Ялыг чангалахгүй бол цөөхөн хүн амтай улс мөдхөн гамшиг болно шүү огт хар тамхийг хэрэглэж болохгүй гэдэг санамж сэтгэлгээ суулгах хэмжээний чанга хуультай байх ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж