Ямар ч том клубийн түүх онцгой хүмүүсээс эхэлдэг. Парис Сен-Жермен (ПСЖ) клубийн хувьд тэр хүн нь анхны ахлагчаар тодорсон Жан Жоркаефф юм. Тэр бол парисчуудыг Францын хөлбөмбөгийн топ ангилал руу удирдан оруулсан манлайлагч байв.
Оросын Эзэнт гүрэн нуран унасны дараа Франц руу цагаачилсан халимаг гэр бүлийн хүү Жан Жоркаефф 1939 онд Шарвьё-Шаванё хотод төрж, мэргэжлийн замналаа Лион клубт эхлүүлжээ. Тэр энд найман жил тоглож, Францын цом хүртэн, найдвартай хамгаалагч, жинхэнэ багийн лидер гэдгээ харуулсан юм. Лионд тоглох хугацаандаа Францын шигшээд дуудагдаж, 1966 оны ДАШТ-д оролцсон байдаг. Үүний дараа тэр Олимпик Марсель клубт дөрвөн улирлыг өнгөрүүлж, дахин Францын цом хүртэж, нэр хүндээ улам бүр баталгаажуулжээ.

Шинэ орчинд дасан зохицох шаардлагатай гэр бүлд өссөн Жан нээлттэй зантай, хамгаалалтын бүх байрлалд, жигүүр болон төв тоглож чаддаг байв. Түүнийг багийнхан ч, спортын сэтгүүлчид ч түүнийг гүн хүндэтгэдэг байсан. Иймээс 1970 онд Баллон д’Ор шагналд нэр дэвшсэн нь огт гайхах зүйл биш.
ПСЖ мөн 1970 онд байгуулагдсан. Төсөл нь том амбицтай байсан. жишээ нь, клубийн дэд ерөнхийлөгч нь алдарт жүжигчин Жан-Пол Бельмондо байв. Гэхдээ эмзэг байлаа. Шинэхэн багийг олон нийтэд таниулахад туслах манлайлагч хэрэгтэй болсон. Тэгвэл Жоркаеффийг урьсан явдал түлхүүр нь байв. Тэр зөвхөн багийг бэхжүүлээд зогсохгүй, ирсэн даруйдаа ахлагчаар томилогджээ.

Түүний үүрэг талбай дээрх тоглолтоор хязгаарлагдахгүй байлаа. Жоркаефф ПСЖ-ийн анхны хэм хэмжээг тогтоож, ёс зүй, хандлагын жишиг болсон хүн. Залуу тоглогчдод тэр үлгэрлэж, туршлагатай тоглогчид хүндэтгэн дагаж, удирдлага ч багийг нэгтгэж чаддаг цорын ганц хүн нь Жан гэдгийг мэддэг байв.
1970–71 оны дебют улиралдаа ПСЖ хоёрдугаар дивизоны Төв бүст өрсөлдөв. Улирлаас дундаас эхлэн баг хүснэгтийг тэргүүлж, тэргүүллээ алдалгүй плэй-оффт шалгарч, дээд лигт дэвшсэн юм. Парисчууд хамгийн олон гоол оруулсан бөгөөд 30 тоглолтод ердөө 23 гоол алджээ. Шинэ байгуулагдсан багийн хувьд гайхалтай амжилт бөгөөд зөвхөн Жоркаеффийн хамгаалалтын ур чадвар бус түүний манлайллын нөлөө маш их байсан.

ПСЖ дээд лигт дэвшсэний дараа ч Жан багийн ахлагчаар үлдсэн. Тэр мөн ПСЖ-ээс дэлхийн шилдэг XI багт шалгарсан анхны тоглогч болсон. Энэ нь хөлбөмбөгийн түүхэн дэх Баллон д’Ор хүртсэн цорын ганц хаалгач Лев Яшины хүндэтгэлийн тоглолт дээр тохиосон.
Жоркаеффийн нөлөө түүний хувийн карьерээр дууссангүй. Түүний хүү Юри Жоркаефф нь Францын домогт шигшээ багийн нэг хэсэг болж, 1998 оны ДАШТ, Евро 2000-д түрүүлсэн. Мөн тэр 1995–96 оны улиралд ПСЖ-ийг Европын анхны цом болох цомтой багуудын цомыг хүртэхэд гол лидерээр тогложээ.

Өнөөдөр ПСЖ гэх нэрийг дэлхийн супер ододтой холбодог. Роналдиньо, Златан Ибрахимович, Килиан Мбаппе, Лионель Месси гээд. Мөн шинэ үеийн одод ч төрж байна. Тухайлбал Эквадорын хамгаалагч Уиллиам Пачо. ПСЖ-ийн хамгаалалтад тоглоно гэдэг 50 жилийн өмнө Жан Жоркаеффийн тогтоосон стандартад хүрэх ёстой гэсэн үг.
Өнөөдөр Парис Сен-Жермен дэлхийн хамгийн хүчирхэг клубуудын нэг болсон ч түүний алдар хүндийн анхны бүлгийг 1970-аад оны эхний баг бичсэн билээ. Тухайн үед олон хүн энэ хүчирхэг төсөл хэр удаан тэсэх бол гэж асуудаг байсан. Харин ПСЖ-ийн амжилт Парисыг Европын хөлбөмбөгийн нийслэлүүдийн нэг болгож чаджээ.
3,548.92





















































Нэргүй 2025-11-28 66.181.182.152
Халимаг монгол гаралтай
Нэргүй 2025-11-28 202.55.188.42
aguu aguu