“УБТЗ” ХНН-ийн тээвэрлэсэн цемент өмнөх оноос 66,6 хувиар өсчээ

“УБТЗ” ХНН-ийн тээвэрлэсэн цемент өмнөх оноос 66,6 хувиар өсчээ

“УБТЗ” ХНН-ийн тээвэрлэсэн цемент өмнөх оноос 66,6 хувиар өсчээ

Монгол Улсын ачаа тээвэрт голлох үүрэгтэй “Улаанбаатар төмөр зам” ХНН нь нийт 21 төрлийн ачаа тээвэрлэдгээс 2025 оны эхний 10 сарын байдлаар эрчим хүчний нүүрс, жонш, төмрийн хүдэр, барилгын материал зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн болон улс орны бүтээн байгуулалтад шаардлагатай ачааг илүү их тээвэрлэжээ.

Өмнөх оны мөн үеэс нефтийн бүтээгдэхүүн 19,7 хувь, барилгын материал 20,8 хувь, цемент 66,6 хувь, үр тариа 18,4 хувь, жонш 15,7 хувь, төмрийн хүдэр 15,6 хувь, цайр 34 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Харин хүнсний ачааны тээвэрлэлт өмнөх оноосоо буурсан үзүүлэлттэй байна. “УБТЗ” ХНН нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд улс орон, ард иргэдийн хэрэгцээт ачаа барааг 24 цагийн турш зогсолтгүй шуурхай тээвэрлэх үүргээ найдвартай гүйцэтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж