Япон: Хятадыг өдөөн хатгах хэрэггүй гэсэн зөвлөгөө Трамп өгөөгүй

Япон: Хятадыг өдөөн хатгах хэрэггүй гэсэн зөвлөгөө Трамп өгөөгүй

Япон: Хятадыг өдөөн хатгах хэрэггүй гэсэн зөвлөгөө Трамп өгөөгүй

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Японы ерөнхий сайдад хандаж Тайванийн асуудлаар Хятадыг өдөөн хатгах хэрэггүй гэсэн зөвлөгөө өгсөн тухай сүүлийн өдрүүдэд хэвлэлд мэдээлсэн. Тэгвэл энэ мэдээллийг Япон үгүйсгэж байна. Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Минорү Кихара Пүрэв гаригт /2025.11.27/ мэдээлэл өгөхдөө "The Wall Street Journal" хэвлэлд гарсанчлан Трамп Японы удирдагчид хандаж тийм зөвлөгөө өгсөн зүйл байхгүй гэжээ.

Эргэн сануулахад, Японы ерөнхий сайд Санаэ Такаичи Хятад улс Тайваньд халдан довтолсон тохиолдолд Япон хөндлөнгөөс оролцох боломжтой гэсэн мэдэгдлийг энэ сарын эхээр хийсэн билээ. Энэ мэдэгдэл газар авсаар, хоёр улсын харилцаа хурцадмал хэмжээд хүрээд буй. Хятадын дарга Ши Жиньпин Даваа гаригт /2025.11.24/ Трамптай утсаар ярихдаа "Тайванийг эргүүлэн авах нь дайны дараах олон улсын дэг журмын салшгүй нэг хэсэг" гэж хэлжээ.

Үүний дараа "The Wall Street Journal" хэвлэл АНУ, Японы удирдагчид утсаар ярьсан гэсэн мэдээг нийтэлсэн. Тус мэдээнд дурдсанаар Трамп Ши Жиньпинтэй ярисныхаа дараа Японы ерөнхий сайдтай мөн ярьж, Бээжинг өдөөн хатгахгүй байх зөвлөгөө өгсөн аж. Нэрээ нууцалсан албан тушаалтнууд уг мэдээллийг өгсөн гэж дурджээ.

Энэ талаар Такаичи мэдээлэхдээ "Ерөнхийлөгч Трамп бид хоёр маш сайн найзууд. Хэзээ дуртай үедээ залгаж болно гэж тэр надад хэлсэн" гэжээ. Мөн Трамптай утсаар ярихдаа Ши Жиньпин тэдний харилцан яриа болон хоёр улсын хамтын ажиллагааг хэлэлцсэн гэхээс бусдаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.

Дашрамд дурдахад, Токио дахь Хятадын Элчин сайдын яам Лхагва гаригт иргэддээ хандан шинэ анхааруулга хүргүүлсэн. Тус анхааруулгад дурдсанаар Японд гэмт хэргийн тоо өсч байгаа бөгөөд хятад иргэд шалтгаангүйгээр дээрэлхүүлж, доромжлуулсан, гэмтэж бэртсэн тохиолдол нэмэгдэж байгаа аж. Гэвч Японы Гадаад хэргийн яам үүнийг үгүйсгэсэн. Японы Үндэсний цагдаагийн газрын статистик мэдээллийг харвал энэ оны эхний 10 сарын байдлаарх гэмт хэргийн гаралтын тоо өнгөрсөн оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байгаа гэжээ.

Үүний зэрэгцээ Хятад улс Японы далайн хүнсний импортыг бүрэн хориглоод буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Япон улс ерөнхий сайдынхаа мэдэгдлийг албан ёсоор эргүүлэн татах хэрэгтэй гэсэн шаардлагыг Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жиакүн Пүрэв гаригт хүргүүлжээ. Тэрбээр "Япон улс ерөнхий сайдынхаа мэдэгдлийг дарж, бултаж, булзааруулах нь өөрсдийгөө хуурч буй хэрэг. Хятад үүнийг хэзээ ч хүлээж авахгүй" гэжээ.

Трамп Япон, Хятадын асуудлаар дорвитой мэдэгдэл хийхгүй байгаа нь асуудлыг улам бүр дордуулж байгаа аж. Зарим албан тушаалтны үзэж буйгаар Трамп Хятадтай хийх худалдааны хэлэлцээний төлөө Тайванийн асуудлаар байр сууриа зөөлрүүлж магадгүй. Түүний чимээгүй байгаа нь Хятадыг зоригжуулж, улам бүр цэрэгжиж буй Зүүн Азид зөрчилдөөн үүсгэнэ гэж зовниж байна.

Трампын хувьд хамгийн их хамаатай сэдэв бол АНУ-Хятадын харилцаа гэдгийг Софиа их сургуулийн АНУ-ын улс төр судлаач профессор Казүхиро Маэжима хэллээ. Түүнчлэн энэ харилцааг зохицуулах гол арга хэрэгсэл нь үргэлж Япон байсан гэв.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-28 103.212.117.37

ЯПОН БҮСГҮЙЧҮҮДИЙГ БАВАХ ЮМСАН. ТЭДНИЙ ДООДОХ МАШ ЦЭВЭРХЭН БАЙДАГ ГЭСЭН.

Avatar

Нэргүй 2025-11-28 202.126.88.92

насан туршдаа өмхий ам буйлны өвчтэй явахыг хүсээ юу

Avatar

Нэргүй 2025-11-28 103.212.117.74

ikon.mn воук сайт

Avatar

Нэргүй 2025-11-28 212.247.9.244

umhii hujaa nar ih davarsan muu SHEES NUUD ee

Avatar

Нэргүй 2025-11-28 45.50.66.204

дэлхий дахин японыг дэмжиж байна

Avatar

Зөв 2025-11-28 202.9.47.0

Улаан Xятад 2049 онд дэлхийг эзлэхээр төлөвлөөд дэлхий дахины тархийг үзэл суртлаар угааж байна. Улаан Xятадыг даврааж болохгүй. Myycaйн Xятад улаан гамингууд л биш бол хэн ч байсан яахав.

Avatar

Нэргүй 2025-11-28 66.181.183.116

baruuniihan azid dain gargahiiig husej baij ch medne

Avatar

Нэргүй 2025-11-28 66.181.179.164

Трамп ах нь ЧИГЛЭЛ өгөөгүй тул Япон улс Хятадыг өдөөн хатгаж болно гэж хэлэх гээд байна уу даа ккк. Хоёрдугаар дайны гол өдөөн хатгагч цэргийн гэмт хэрэгтнүүд болох цэргийн дарга нарынхаа чандрыг хадгалдаг Ясүгүни сүмд жил бүр засгийн газрын тэргүүн болон сайдууд нь хүндэтгэл үзүүлсээр ирсэн. Дээр нь Такаичи ЕС-ийн мэдэгдэл гээд Япон улс цэрэг зэвсгээр хөөцөлдөх бодлогоосоо ухраагүй гэдгийг л харуулсаар байгаа юм даа. Милитаризм дахин өндөлзөх вий дээ

Avatar

ИРГЭН 2025-11-28 103.9.89.103

ЭНЭ ХҮҮХЭН ИНГЭЖ МЭДРЭЛТЭЖ БАЙЖ ОГЦОРОХ ВИЙ ДЭЭЭ

Avatar

Нэргүй 2025-11-28 59.153.113.244

Япон чимээгүйхэн байж байгаад нэг л мэдэхэд огцруулдаг дадалтай улс…

Avatar

Нэргүй 2025-11-28 66.181.187.87

Азийн 2 том гүрэн эвтэй байх хэрэгтэй ялихгүй юмнаас болж сөргөөцөлдөх хэрэг юу бна Хчтад Тайваны асуудал түүгээрээ шийдэгдэх биз нэг үндэстэн юу гэж л дайтав гэж ухаалаг ард түмэн шүү дээ

Avatar

Нэргүй 2025-11-28 122.201.31.57

зүүн Азийн улсууд нэг нэгэндээ маш дургүй байдаг уламжлалтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж