"Айлууд 14 хоногийн дараа хагас коксон түлш рүү бүрэн шилжинэ"

"Айлууд 14 хоногийн дараа хагас коксон түлш рүү бүрэн шилжинэ"

"Айлууд 14 хоногийн дараа хагас коксон түлш рүү бүрэн шилжинэ"

НЭМЭЛТ:

НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцлаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасны дагуу хөгжлийн бодлого төлөвлөлт өөрөө хүрэх үр дүн тодорхой, тайлагнахуйц, бусад баримт бичгүүд өөр хоорондоо уялдаа холбоотой, урт болон дунд хугацааны бодлоготой уялдсан жилийн хөгжлийн төлөвлөгөө, жилийн төсвийн төслөө Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өргөн барьж байна. Өнөөдрөөс эхлээд НИТХ-ын төлөөлөгчдийн асуултад маш тодорхой, хэмжигдэхүйц хариултыг өгөх ёстой. Бид 2025-2026 оны галлагааны улиралд анх удаа хагас кокс буюу импортын түлшээр Улаанбаатар хотын 170 мянга гаруй өрхийг хангана гэдэг богино хугацааны зорилт тавьж ажиллаж байгаа. Анх удаа Монгол Улс нурмаг ачаа хилээр оруулж ирж байна. Одоогоос 4 хоногийн өмнө нийслэлийн нүүрс борлуулах 400 гаруй цэгүүдэд 100 хувь хагас коксон түлшээр хангаж эхэлсэн. Айлуудын өмнөх нөөц дуусахаар буюу 14 хоногийн дараагаас хагас коксон түлш рүү нийслэлийн галлагаатай айл өрх бүр бүрэн шилжинэ. Үүнээс өмнө 50 хувь сайжруулсан түлш, 50 хувь хагас коксон түлш борлуулж байсан. Яагаад гэхээр импортын түлшний нөөцийг бүрдүүлэх, ачаа тээврийн хүндрэлтэй холбоотой.

За 50/50 хувийн хэрэглээтэй явж ирэхэд ямар өөрчлөлт гарсан бэ гэвэл өнгөрсөн жилийн өдийтэй дундаж утгаар харьцуулахад хүхэрлэг хий 24 мг/м.куб буюу 43 хувиар багассан байна. PM2.5 нарийн тоосонцор буюу 8 хувиар, PM10 буюу том ширхэг тоосонцор 19 хувиар буурсан.

Харин азотын давхар исэл нэмэгдсэн. Гол ялгаруулж байгаа зүйл нь автомашины утаанаас гарч байна. Химийн хамгийн хүнд элемент. Нефтийн тасалдсантай холбоотойгоор нефтийн чанарт давхар шалгалт хийх шаардлага үүсэж байна. Агаарын чанарын бүх станцууд мэдэгдэж байна. Угтаа АИ-92 буюу хар тугалганы хольц ихтэй шатахуунаас ихэнх улс орнууд татгалзсан. Зөвхөн манай улс л одоо болтол хэрэглэж байна. Уг нь бид Агаарын чанарын тухай хуульдаа бүсчилж заасан боловч АИ95, евро-5 шатахууны хэрэглээнд бүрэн нэвтэрч өгөхгүй байна. Манай улс евро-5 руу ч шилжиж чадаагүй байхад БНХАУ евро-6 стандарт руу шилжчихлээ. Сүүлийн үед өдөрт 600 мянган авто машин замын хөдөлгөөнд оролцож байна. Энэ бол Агаарын чанарын албанаас авсан тоон утгаар хэлж байна. Нийслэлээс “ЖАЙКА” олон улсын байгууллагатай хамтран Агаарын чанарын албаны станцууд дээр аль эх үүсвэр нь илүү агаарын бохирдол үүсгэж байгаа талаар шинэчилсэн сургалтуудыг авахаар ярилцсан. Удахгүй эхэлнэ. Бас нэг нөлөөлж буй хүчин зүйл бол ТЭЦ-3 орчимд агаарын чанар эрс муудсан. Агаарын чанарын нарийвчилсан судалгааг шинэчилж хийгээд мэдээллийг  12-р сарын 10-д хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд үр дүнг мэдээлэхээр ажиллаж байна” хэмээн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүнгээс танилцууллаа.


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2025.11.28/ болж байна. Хуралдаанаар нийслэлийн агаар оряны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцууллаа.


НЗД-ын орлогч А.Амартүвшин: 

-Хүн ам, өрхийн мэдээллийн сан”-тай хийсэн интеграцын үр дүнг танилцуулахдаа мэдээллийн үнэн зөв, ил тод байдлыг сайжруулж, хэрэглэгчдийн зөрчлийг арилгах чиглэлээр цогц арга хэмжээ авч ажилласан. 2025 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар “Сайн карт”, иргэний үнэмлэхний QR кодоор нийт 112,849 өрх, “Хотула” дижитал картаар 66,795 өрх шахмал түлш худалдан авч байна.

Иргэд, аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын хүрээнд 1,111 өрхөд зөв галлагааны заавар, угаарын хий мэдрэгчийн ажиллагаа болон зуух, пийшингийн бүрэн бүтэн байдлын талаар зөвлөгөө өгч, 1,020 өрхийн зуух, пийшинд засвар үйлчилгээ хийжээ. Мөн түүхий нүүрс хадгалсан болон худалдсан нийт 7 зөрчлийг илрүүлсэн. 2025 оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн 12 байршилд дроноор түлшний хэрэглээнд хяналт тавьж байгаа бөгөөд энэ нь орчны хяналтыг илүү нарийвчлалтай болгох зорилготой юм. Үүнтэй зэрэгцэн Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн зохион байгуулалтын газар, НОБГ болон холбогдох байгууллагууд хамтран 140,000 гаруй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, шахмал түлшийг хотоос гаргахыг завдсан 22 зөрчил илрүүлсэн.

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 25,900 иргэнд гарын авлага, зөвлөмж хүргэж, цахим мэдээллийн сувгаар 401,672 иргэнд мэдээлэл түгээсэн бөгөөд 75 удаагийн видео контентыг олон нийтэд хүргэсэн байна.

Угаарын хий мэдрэгчийн дохиоллын дагуу нийт 45,532 өрхийн дуудлагад очиж, 91,064 иргэнд анхны тусламж үзүүлж, дахин хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгсөн.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 117,000 угаарын хий мэдрэгч суурилуулаад байгаа бөгөөд цаашид нийлүүлэх 45,000 төхөөрөмжийг худалдан авах гэрээг 2025 оны арваннэгдүгээр сарын 17-нд “Интеллигент технологи” ХХК-тай байгуулсан бөгөөд эхний ээлжийн 10,000 төхөөрөмж энэ долоо хоногт ирэх юм.

Шахмал түлшний үйлдвэрлэлд хийсэн хяналт шалгалтын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-д зургаан удаа шалгалт хийж, хагас кокс болон шахмал түлшний найман дээж, мидлингийн хоёр, барьцалдуулагчийн нэг дээжийг лабораторид шинжилгээнд хамруулсан бөгөөд бүгд стандартын шаардлага хангасан дүнтэй гараад байна гэлээ.

Түүнчлэн Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Нийтийн тээврийн бодлогын газар хамтран 2025 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл өдөр бүр Сүхбаатарын талбай–Скай Резорт чиглэлд нийтийн тээврийн автобустай үйлчлэхээр болсон байна. Энэхүү үйлчилгээ 10:00–22:00 цагийн хооронд цаг тутамд тогтмол рейсээр иргэдэд хүрэх бөгөөд хуваарь дараах байдлаар зохион байгуулагдана.

Сүхбаатарын талбайгаас эхлэх хөдөлгөөний эхний автобус 09:40 цагт гарч, дараагийн рейсүүд 11:10, 12:50, 14:30, 16:10, 17:50, 19:30 цагуудад хөдөлнө. Харин Скай Резортоос буцах автобуснууд 10:20, 11:20, 13:00, 14:40, 16:20, 18:00 цагуудад хөдөлж, сүүлийн рейс 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Ингэснээр өвлийн улиралд Скай Резорт руу зорчих хотын иргэд, жуулчдын хувьд нийтийн тээврээр аялах боломж нэмэгдэж, ачаалал буурах давуу талтай гэж холбогдох байгууллагууд мэдээллээ.

Мөн ирэх 2026 онд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах "Ногоон бүс"-д хамаарах 46,080 өрхийг нэмэгдүүлж, нийт 51,080 өрхийн гэр болон байшин сууцыг дулаалж, бүх төрлийн хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэрт холбож,  2027 онд "Ногоон бүс"-д хамаарах 52,010 өрхийг хатуу түлшний хэрэглээнээс халж, хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэрт холбохоор төлөвлөн ажиллаж байна. Мөн 17,000 айл өрхийн газрыг дахин төлөвлөлтөд оруулан барилгажуулна. 50,000 орчим өрхийг хагас коксон шахмал түлшээр хангана гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-28 59.153.113.105

Химийн үйлдвэрийн нүүрсэн шахмалд хордож үхлээ… Энэ п и з д а г яах вэ… Муу малыг төхөөрчдөг энэ авилгачийг яахуу

Avatar

Нэргүй 2025-11-28 59.153.113.105

ЗҮГЭЭР БАЙГАА БОРЖУР СОЛИОД ЭРЭЭНИЙ НУНТАГ ҮНСЭЭР ХИЙСЭН БОРЖУР ШАХААД ДУУСЛАА

Avatar

Нэргүй 2025-11-28 59.153.113.105

БОРЖУУРААР АВИЛГАЖДАГАА ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ

Avatar

зочин 2025-11-28 202.55.191.194

Зүгээр л нүүрсээ түлье тэхүү

Avatar

Нэргүй 2025-11-28 165.22.234.228

ene muu pzdag alhiinsan..

Avatar

TOLGOIT 2025-11-28 103.229.122.235

YADARSAN ARD TUMNIIKHEE AMIDRALAAR BITGII TOGLOOD BAIGAARAI CHADAHGUI BOL ZAILALDAA

Avatar

Нэргүй 2025-11-28 103.212.118.119

SEKSEEF VANXANI BIEE UNELELN80955877BOOB XXI BOOBN DOLOOJ ALNI SEKSEER ANUSDI80955877

Avatar

Хөөе 2025-11-28 202.9.47.0

12 сарын 1нээс яг таг, таглаа бөглөө гэсэн яачваа. 7 өдөрт 6 уут хор шахах лимит тавьчхаад утаа буурчлаа гэж шоудаад юундаа хуцаад байнаа хулгайчуудаа!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж