УИХ-ын чуулганы ээлжит бус нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.11.28/ 10.30 цагт эхэллээ.
"Миний хувьд ямар нэг зээл байхгүй"
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Монголчууд зээлээс зээлийн хооронд өрөөс өрийн хооронд амьдарч байна. Өөрөөр хэлбэл барьцаанд тавих боломжтой бүх юмаа барьцаанд тавьж амьдарч байгаа. Өртэй хүн өөдлөхгүй, өттэй мал таргалдаггүй гэдэг. Монголчууд маш энгийн юм хүсэж байгаа. Улсын орлого нь амьжиргааны өртөгт нь хүрдэг байхыг хүсэж байгаа. Өнөөдөр 1,4 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаа дундаж цалин 2,6 сая гэж байна. Нийт Уул уурхайн салбарт 5 сая төгрөгөөс дээш цалинтай ажиллаж байгаа 73,100 хүнийг хасаад тооцвол энэ тоо 1,9 сая хүрнэ. Үндсэндээ 1,9 сая төгрөгөөр амьдралаа залгуулж байна. Нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүний 57 хувь нь улсын дунджаас бага цалинтай ажиллаж байна. Өрхийн орлого анхдагч хэрэгцээг хангаж хоёр, гурав дах хэрэгцээг хангаж чадахгүй байна. Залуучууд, ломбард, ББСБ, ипотек, аппликэйшн, цалин, машин, малчин, тэтгэврийн гээд байж болох бүх зээлтэй байгаа. Сайдаа, тө өөрөө ямар нэг зээлтэй юу?
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Судалгаанаас харахад нийт өрхийн 63,8 хувь нь зээлтэй байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад багассан үзүүлэлт. Амьжиргааны өртөг зарлага орлогоосоо илүү байна. Эмч багши нарын цалинг нэмэгдүүлсэн. Гэхдээ цалинг хавтгайруулж нэмэгдүүлээгүй. Суурь, бага цалинг нэмсэн. Миний хувьд зээл байхгүй. Ордонд хямд зардлаар үдийн хоолоо идчихдэг үдийн хоолонд зарлага гаргадаггүй. Мөн ажил гэр хоёрын хооронд явдаг учраас зарлага бол харьцангуй бага. Хүнд үед зардлаа хэмнэж амьдарч байгаа.
"Сандал суудлаа хуваарилж дууссан бол үндсэн ажилдаа оръё"
УИХ-ын нэгдсэн чуулганы үдийн өмнөх хуралдаан 13:00 цагаас завсарлаж үдийн хойно 14:00 цагаас эхэлж гишүүд Ерөнхий сайдаас асуулт асуув.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-Намрын чуулган нээлтээ хийснээс хойш нам дотроо зодолдож, улс орны өмнө тулгамдсан асуудалд төдийлөн анхаарал хандуулсангүй. Энэ намар багш, эмч ажил хаяж, бензин тасарсан. Өвлийн улирал ирж утаа ихэсч, хүүхдүүд ханиад томуундаа дарлуулж байна. Монгол Ардын намын дарга нар нам доторх өрсөлдөөндөө ялахын тулд бүхнээ зориуллаа. Улмаар Засгийн газрын үндсэн хэрэгсэл болох улсын нэгдсэн төсвийг хүртэл улс төрийн наймааны хэрэгсэл болголоо. Сандал суудлаа хуваарилж дууссан бол үндсэн ажилдаа орцгооё оо. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр бүр өсөж байна. Үүн дээр ямар арга хэмжээ авах вэ. Хэрэгжүүлнэ гэж санаачилсан мега төслүүд чинь хэдэн их наядаар яригдаж байна. Үүнд хариулт өгнө үү.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Засгийн газар хүнд нөхцөлд ажилласан. Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ гадаад зах зээл дээр хоёр дахин унаж, төсвийн орлого тасарч дотооддоо улс төрийн тэмцэлтэй байсан. Биднээс шалтгаалахгүй олон сорилтыг давж гарсан. Тулгамдсан олон асуудлыг даван туулахын тулд байгуулагдсан өдрөөсөө төсвийн тодотголыг хийсэн. Монгол
Улсын түүхэнд анх удаа улсын төсвийн зардлыг 2,2 их наядаар танаж, шаардлагагүй үрэлгэн зардлыг танаснаараа улсын төсвийг зөв голдиролд нь оруулж чадсан.
Ингэснээрээ ам.долларын ханш 4000 төгрөгт хүрэх тооцооллыг бууруулж өнөөдөр ам.долларын ханш 50,60 төгрөгөөр буурсан байна. Бид нар ерөөсөө улс төржөөгүй. Ард түмнийхээ халааснаас хулгайлаад байдаг үнийн өсөлтийг хязгаарлаж, төрийн данхайсан бүтцийг танаж, төсвийн зарлыг хэмнэсэн. Өөрөөр хэлбэл, та бүхний хамтарсан Засгийн газрын данхайлгасан байсан бүтцийг бид танасан. Авлигатай тэмцэх ажлыг зохион байгуулсан. Үүнийн үр дүнд 300 гаруй хэрэг шүүх дээр явж байна. Улмаар төсвийн дотоод үр ашгийг сайжруулсан.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хаданд гарчихлаа. Энэ иргэдийн амьжиргаанд маш том дарамт болж байгаа. Засгийн газар ойрын хугацаанд буюу дараагийн зургаан сард иргэдийн амьжиргааны зардлыг бууруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд ямар бодлого хэрэгжүүлж бодитой алхам хийх вэ. Хоёрдугаарт, хавтгайрсан үр дүн муутай төрийн халамж жил ирэх тусам өсөж байгаа ч иргэдийн амьдрал сайжрахгүй байна. Засгийн газар иргэдийн амьдралыг сайжруулахад ямар шинэчлэл хийх вэ. Гуравдугаарт, малчид тариаланчдын орлого буурч залуу малчдын амьдрал хүнд байна. Уур амьсгалын өөрчлөлтөд ямар арга хэмжээ авах вэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар:
– Нэгдүгээрт, хавтгайрсан халамжаар иргэдийн амьдралыг шийдэхгүй. Бага орлоготой иргэдийн 78 орчим хувийг тэтгэвэр тэтгэмж бүрдүүлж байгаа. Нийт иргэдийн бараг 90 хувь нь тэтгэвэр, тэтгэмж авдаг гэсэн судалгаа байна. Тиймээс халамжийг оновчтой болгож халамжийн реформ хийх шаардлагатай байгаа энэ ажил дээр Т.Аубакир сайд ажиллаж байгаа.
"Ардчилсан парламентын үйл ажиллагааг хамгаалж, аль нэг нам, улс төрийн хүчинд үйлчлэхгүй байгаарай"
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.11.28/-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилох, Ц.Баасандоржийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дарга Н.Учрал Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Лувсандоржийн Өлзийсайханыг нэр дэвшүүлж буйгаа Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулсан.
Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, Л.Өлзийсайхан даргыг Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох гэж байгааг дэмжиж байгаа. Л.Өлзийсайхан даргын хувьд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан. Маш туршлагатай сайн хуульч. Монголын төр хүнд зүйлийг тууллаа. Байнгын ажиллагаатай парламент бий болсон цагаас хойш нэг өдрийн дотор Засгийн газар, УИХ-ын даргаа нэг өдөр огцруулсан үйл явдал болсон. Энэ хэрээр монголын төр нэлээн бужигнаж, тогтворгүй байдалд орсон. Одоо эргээд хуучин хэвэндээ орох гэж байгаа. Үүнд таны хичээл зүтгэл их байна. Энэ болгоныг ойлгож байгаа байх гэж бодож байна. Ардчилсан парламентын үйл ажиллагааг хамгаалж, аль нэг нам, улс төрийн хүчинд үйлчлэхгүй байгаарай. Таны өмнө ажиллаж байсан Баасандорж даргыг сайн ажиллаж байсан гэж үнэлдэг. Таны хувьд хэцүү цаг үед энэ албанд томилогдож байгаа илүү сайн ажиллах ёстой. Танд амжилт хүсье" гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
-Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн гэдэг нэр хүндтэй, хариуцлагатай хуулийн оргил болсон ажлаасаа өөрийн саналаар татгалзаж парламентын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө зориг гаргаж орж байгаа танд талархаж байна. Өнгөрсөн цаг хугацааг гишүүд янз янзаар тайлбарлаж байна. Олон жил энэ улс төрд байсан ах нар хүртэл юу ярьж байгаагаа ойлгож байгаа юмуу гэмээр юм ярих юм. Парламентын засаглал бэхжүүлнэ, тогтвортой байлгана, ардчиллын үнэ цэнийг бэхжүүлнэ гэж бодож байгаа бол УИХ-ын гишүүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдахгүй байхаас эхэлнэ. Үндсэн Хуулийг сахин хамгаалсныхаа төлөө хэн нэгний гар хөл мэтээр ярьж байгаад миний хувьд харамсалтай байна.
Парламентийн засаглалыг бэхжүүлэхэд 126 гишүүнээ Үндсэн Хуулийн үнэ цэнийг мэдэрдэг, үндсэн суурь зарчмыг хамгаалдаг болгоход анхаарах хэрэгтэй.
Ардчиллын асуудал эндээс эхлэх байх. Их Хурлын удирдлагуудыг үндсэн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, хууль тогтоомжоо мөрдөх энэ хязгаарыг зөвлөж хууль зөрчүүлэхгүй байх үндсэн үүргийг хүлээх ёстой. Өнгөрсөн цаг хугацаанд болсон үр дүнгээр дэгийн зөвлөх дэгээ зөв сахиулаагүйгээс хамгийн туршлагатай, ирээдүйтэй улстөрч эмэгтэй албан тушаалаасаа огцрох хэмжээнд хүрсэн гэж би харж байгаа. Тийм учраас дэгийг зөвлөж байгаа хууль эрх зүйн талаас нь тайлбар гаргаж өгч байгаа нөхцөл байдал дээр хэлэхэд хэн нэгэнд зориулж биш хуулийн талд ажиллаасай гэж хүсэж байна.
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2025.11.28/ хуралдаан өглөө 10:00 цагаас эхэлж Үндсэн Хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ. Тодруулбал, Хууль тогтоох төлөөллийн дээд байгууллага болох Улсын Их Хуралд дэгийн асуудлаар зөвлөх, Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах, хуульд заасан бусад ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэх үүрэг бүхий Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилох Улсын Их Хурлын даргын саналыг хүлээн авсны үндсэн дээр тэрбээр 2025 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн байсан юм. Түүний хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасны дагуу Лувсандоржийн Өлзийсайханыг Улсын Их Хурлын 2023 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын санал болгосны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон юм.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилох, Ц.Баасандоржийг Улсын Их хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх буюу 70.6 хувийн саналаар дэмжив.
Чуулганы хуралдаан 20 минут завсарлалаа
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хэлэлцэж, 52 гишүүн буюу 64.2 хувийн саналаар дэмжлээ. УИХ-ын тогтоолыг баталлаа. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар 20 минут чуулганы хуралдааныг түр завсарлууллаа.
ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайханг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай хэлэлцэж байна. УИХ-ын 2023 оны арваннэгдүгээр сарын 16-ны 96 дугаар тогтоолоор УИХ-ын санал болгосны дагуу томилсон Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Л.Өлзийсайхан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2025 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр УИХ-ын даргад ирүүлснийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд хэлэлцэж, олонх дэмжсэн байна.
Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Да.Цогтбаатар танилцуулав.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Л.Өлзийсайхан доктор, Гавьяат хуульч гээд салбартаа чанагдсан, өндөр нэр хүндтэй хүн. Тэр тусмаа парламентат ёсны тухай онол, практикын асар өндөр туршлагатай хүн бөгөөд эмэгтэй хуульчдын дунд олон жилийн хөдөлмөрөөрөө өндөрт өргөсөн хүн. Монгол Улсын ҮХЦ-ийн гишүүн зургаан жилээр томилогддог. Тэгээд гуравны нэгтэй тэнцэх хугацаанд явж байгаад өөр албан тушаалд шилжих нь зохисгүй. Тэр тусмаа Үндсэн хуулийг хамгаалах, дархлаажуулах албыг хашиж байгаа хүн тодорхой шалтгааны улмаас ажил үүргээ солих нь сайн жишиг биш.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Сүүлийн үед бүх томилгоог намаас, улс төрийн байдлаар явж байна. Одоо бол хуульч Л.Өлзийсайхан амьдралдаа улс төрийн ажил хийж үзээгүй, албан тушаал хашиж байгаагүй. Төрийн албаныхаа мерит зарчмаар амжилттай ажилласан хүн. Энэ хүн УИХ-ын Тамгын газрын дарга гэдэг бол УИХ-ын даргын ажлын алба биш гэдгийг онцолъё. Байнгын хороо, парламент гээд олон чиг үүргийг уялдуулж ажилладаг бүтэц. Аль нэг талд битгий гараарай. Сонгууль дөхөөд улстөржилт ихсэх байлгүй. Хэн нэгнийх нь талд гарч болохгүй шүү.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:
-УИХ гэдэг институцийн Тамгын дарга шүү. УИХ-ын даргын зөвлөх, хуулийн хэлтэс биш шүү. Нийт 126 гишүүнтэй Монгол Улсын хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, бодлого, хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллах ёстой. Сүүлийн үед парламент хуулийн ажил, санаачлага, хөтөлбөр хэлэлцэхээс илүү албан тушаал хэлэлцдэг боллоо. Огцруулдаг, чөлөөлдөг, томилдог чуулган болж дууслаа. Тийм зүйл харамсалтай нь хийхгүй байна. Монгол Улсын хуулиуд бодит амьдрал дээр хэрэгжиж байна уу. Одоо байгаа хуулиудад үе шаттай дүн шинжилгээ хийж, тогтмол санал асуулга явуулъя.
УИХ-ын дарга Н.Учрал:
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 58 ажлын хэсгийн захирамжийг цуцална. Засгийн газрын ажилтай зэрэгцэж, төрийн албан хаагчдыг тал талд дууддаг байдал гаарлаа. Одоо хийдэг ажлаа л хийе. Яаман дээр хүн алга. Ажлын хэсгүүдийг цэгцэлж, 7-10 болгоно. Засгийн газар хуулиа оруулж ир гэж шахна. Оруулж ирэхгүй бол УИХ-д хэлэлцэх асуудал байхгүй шүү. Тийм учраас засаг ажлаа хийх ёстой. Ийм л зарчмаа ярья. Энэ хуулийн хугацаатай томилгоогоо хийгээд ажилдаа орьё. Надад нэг сар өгчихөө. Би Засгийн газрын и-кабенитыг их өгөгдөлд суурилсан мэдээлэл гаргуулдаг болгосон шиг 126 гишүүнд бүх мэдээллийг дата болгон рийл таймаар хардаг болно. Би нэг сарын хугацаанд бэлдэж, хүргүүлнэ. УИХ өөрөө Үндсэн хуулийн зөрчилтэй ямар ч хууль баталж болохгүй. Төрийн албан хаагчийг авч ирээд Тамгын даргаар тавих шиг амар зүйл алга. Одоо надад хүн туршлагажуулж авах цаг алга. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн зөрчилтэй шийдвэр, дэг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаж байжээ. Тухайн үед дэд ажлын хэсгийг ахалж, Тамгын даргаар ажиллаж байсан Л.Өлзийсайханыг ажиллах хүсэлт тавьсан юм. Энэ итгэл үнэмшлээрээ хуулийн ноён оргил болсон албан тушаалаас татгалзаж байгааг нь хүндэтгэн хүлээн авч, ажлаа шахаад явсан нь дээр байх.
УИХ-ын ЕНБД-ыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын дарга Н.Учрал:
-УИХ-ын 74 гишүүн хуралдаанд оролцож, ирц 58.7 хувьтай байна. Өнөөдрөөс төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлнэ. УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн төрсөн өдөр тохиож байна. Танд төрсөн өдрийн мэндийг дэвшүүлье. Чуулганы нэгдсэн хуралдаанаар,
-Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай
-УИХ-ын ЕНБД-ыг томилох, чөлөөлөх тухай
-Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг
-Тогтоолт нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
-УИХ-ын асуулгын цаг
-Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг
-Стратегийн ач холбогдол бүхий хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
3,548.92





















































судлаач 2025-11-28 202.21.116.2
Зээлгүй байж болноо. Ордонд хоолоо идчихдэг байж ч болно. эргэлзэхгүй бна. харин огт хулгай хийгээгүй, хийж байгаагүй гэвэл маш их эргэлзэж бна шүү.Үнэн бол маш их тэнэг хүн бна даа гэдэг дүгнэлтэнд хүрнэ.
Нэргүй 2025-11-28 203.91.115.42
Энэ их хулгай зэлгий, идлэг уулганы хаагуур нь ч зээл авах юм билээ дээ.
Зочин 2025-11-28 103.212.117.42
ЯМАР ХЭЦҮҮ ЮМ БЭ? ӨГЛӨӨ ГАРААЛ АЖИЛ ДЭЭРЭЭ БАЙГАА ХҮН ЗЭЭЛ АВЧ ЮУ ХИЙХ ЮМ БЭ ЯАГААД ДАНДАА ХҮН МУУЧИЛЖ БАЙДАГ СУХАЙНУУД ВЭ.АРАЙ Л СӨРӨГ ЮМАА ҮГ ХӨӨХӨӨР ҮХЭР ХӨӨ ГЭЖ …….
yag l unendee 2025-11-28 66.181.180.103
өнөөдрийн энэ их хуралаас их зүйл хүлээх хэрэг байна уу ? нгүй л болов уу Юуных нь праламентаа хамгаалж бэхжүүлэх ,хамгаалах вэ? энэ танхим нь сургалт явуудаг танхим мөн үү? иргэдээ сургах бус уу? Үндсэн хуулийн үнэ цэнийг мэдрэх байтугай үндсэн хуулиатайгаа , бүр байчихаад үндсан хуулийн Цэцтэй хууль гэх П.Сайнзориг,Х Баасанжаргал нар заргалдаад маргаан үүсгэнэ гээд байгаа нөхдөөс юу хүлээх юм.?Шуудхан тараасан нь өлзийтэй
Нэргүй 2025-11-28 66.181.180.30
нэг л болж өгөхгүй байнаа даа, төрийн бодлого, хувь хүний амбиц хоёрын ялгааг мэддэг, мэдэрдэг байхгүй бол хэн нэгэн албан тушаалд хүрэхээрээ л өмнөхөө үгүйсгээд л би ингэнэ тэгнэ гээд байх юм, тогтвортой бодлого гэдгийг бүх түвшинд яаж ойлгомоор юм бэ дээ
Нэргүй 2025-11-28 188.162.254.39
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!?????
Нэргүй 2025-11-28 103.57.93.243
Ноход залуу лидерийг гарангуут өөлөөд эхлэвээ. Зөвхөн хурал удирддаг спикер гэж доош хийнэ. Төрийн 3 өндөрлөгийн нэг мөн. Мэдээж чөлөөт үгээ гишүүд хэлнэ. Тэхдээ зарим нь таалагдаагүйгээ дайрах, байдлыг хурцатгаж хэрүүл хийх нь зохимжгүй харагдаж байна.. УИХ-ын ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, сайн, саарыг хэлж залах нь хурлын даргын үндсэн үүрэг байдаг
Бөгөс долоогч 2025-11-28 202.9.40.151
Энэ ёс суртахуунгүй, зарчимгүй, дээшээ долоодог, доошоо нулимдаг этгээдээс өөр парламентын тамгын дарга хийчих хүн олдохгүй бна уу. Энэ нөхөр юу гийгүүлээд гавъяат хуульч авчдаг юм. Арын хаалгаар шүүгч болдог, болиод тамгын дарга болдог, гуйгаад ҮХЦ-ийн гишүүн болдог, бас больдог. Төр засаг, шүүх эрх мэдлийн байгууллага энэ авгайгын тоглоомын газар юм уу хаашаа юм. Ёс юманд дээр энэ этгээдэд ҮХЦ-ИЙН гишүүн байх дээд ёс суртахуун, мэдлэг чадвар байхгүй болоод л буцаж байгаа биз дээ үү зайлуул…
Нэргүй 2025-11-28 202.126.91.71
Энэ хүүхэд нэг л буруу "ДЭВЭЭД" байна. Яагаа ч томрох хэрэггүй. УИХ бол зөвшилцөл, мэтгэлцээнээр асуудал шийддэг болохоос нэг хүний дохио зангаагаар хөдөлдөг газар биш. Спикер бол хурал л удирддаг, бусад гишүүдийн адил саналын нэг эрхтэй гишүүн. Том том "б**х" хэрэггүй дээ, хүү минь. "Том албанд оччихлоо" "Бүхнийг захирна" гэж зүүдэлсэн бол сэрэх хэрэгтэй
Нэргүй 2025-11-28 202.126.93.18
ХҮҮКийн утсан хүүхэлдэй том байна аа. Албан тушаал чинь мөнх биш. Чи 2028 онд тэжээсэн эзэндээ Ерөнхий сайд, намын даргын албан тушаалыг хадгалж байгаад хүлээлгэн өгөх ганц үүрэгтэй долдой. Монголын төрийг Хүрэлсүхээр тоглуулж болохгүй. ХАРЖ Л БАйГААРАЙ ТА НАР. МОНГОЛ УЛС ПҮТИНЫ ОРОС БИШ
ЗАВСРЫН ҮЕИЙХЭН 2025-11-28 202.70.43.34
Завсрын үеийнхэн харанхуй, бүдүүлэг, соёлгүй, залхуу, моральгүй – тогтсон нийгэмд бол нийгмийн хамгийн доод шаар байдаг авч үймсэн нийгэмд тэд дээш хөвөн гарч хөлжин цадаж манлайлагчийн дүрээр тодорч элитар анги болдог байна. Шинэ Нийгэм байгуулахад Хуучин туршлага хэрэггүй