Хонгконгийн Тай По дүүрэг дэх орон сууцны хороололд Лхагва гаригт /2025.11.26/ гал гарч, нас барагсдын тоо өнөөдрийн байдлаар /2025.11.28/ 94 хүрээд байна. Мөн 76 хүн шархдаж, гэмтсэн бол өөр олон зуун сураггүй хэвээр байна.
Тэгвэл сүүлийн 30 жил тохиогоогүй энэхүү аймшигт гал түймрээс залгуулаад Хонгконгийн “Kai Tak” цэнгэлдэх хүрээлэнд "MAMA Awards" хөгжмийн шагнал гардуулах ёслол эхэллээ. Дэлхий дахины хүмүүстэй эерэг уур амьсгалыг хуваалцах гэсэн сэдвийн дор зохион байгуулагдаж буй уг наадам 28, 29-ний өдрүүдэд үргэлжлэх юм.
Гамшигт гал түймэртэй холбоотойгоор энэ жилийн наадам хохирогчдын дурсгалыг хүндэтгэхэд төвлөрнө гэж зохион байгуулагчид нь мэдэгдээд байна. Энэ хүрээнд хоёр өдрийн турш хандив цуглуулах арга хэмжээ болох аж. Зохион байгуулагч "CJ ENM" компани мэдэгдэхдээ "Олон нийт гашуудлын уур амьсгалтай байгаа учир улаан хивсний ёслол цуцлагдсан. Гэхдээ гол арга хэмжээг төлөвлөсөн ёсоор шууд дамжуулна. Зарим нэг тансаг үзүүлбэрийн оронд тайтгарал, найдвар гэсэн сэдэвт анхаарлаа хандуулахаар найруулгыг шинэчилсэн. Зарим тусгай эффект, найруулгыг өөрчилнө" гэв.
Хонгконг нь 2012-2018 онд наадмыг зохион байгуулж байсан туршлагатай. Долоон жилийн дараа эргэн ирж буй наадам Солонгосын цагаар 19:30 минутад эхэлнэ. Энэ жил "Babymonster", "Enhypen", "Hearts2Hearts", "TWS", "Stray Kids", "Zerobaseone", "G-Dragon" нарын уран бүтээлчид оролцоно.
3,548.92





















































Нэргүй 2025-11-28 124.158.123.34
Солонгосын цагаар гэшаасан кккккккккккк