Ньюс агентлаг өнөөдөр /2025.11.28/ болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
09.00 ЦАГТ:
- “Монголын зөгийн бал-2025” форум Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны НАМАК байранд болно.
- ХЭҮК, Монголын хуульчдын холбоотой хамтран “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг Хуульчдын ордонд болно.
10.00 ЦАГТ:
- УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
- Шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номын 120-131 дүгээр цувралын нээлт ШУА-ийн төв байранд болно.
- Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Буриад цэрэг Л.Цэвээновын мэндэлсний 145 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн эрдэм шинжилгээний хурал ҮБХИС-ийн Сүбээдэй танхимд болно.
- “Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн М.Бат-Очир-130 жил” эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын сангийн шинэ салбарт болно.
10.30 ЦАГТ:
- УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаагийн аав Н.Банзрагч зохиолчийн 100 жилийн ой Шангри-Ла-д болно.
11.00 ЦАГТ:
- Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан "Чингис хаан" тэргүүн зэргийн одонт, Төрийн соёрхолт, Академич, хуульч С.Нарангэрэлд хүндэтгэл илэрхийлэх үйл ажиллагаа Шихихутуг Хууль зүйн их сургуульд болно.
- “Ахмад үеийн арга туршлага-2025” эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейн хурлын танхимд болно.
11.30 ЦАГТ
- “Баялагтаа эзэн монгол” ТББ-аас “СОР-17 цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын газар байгуулах” тухай Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт:
- Эрчим хүчний зохицуулах хорооноос хувийн орон сууцны конторт тусгай зөвшөөрлийг ашиг сонирхлын зөрчил агуулж олгодог байж болзошгүй асуудлаар иргэд Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14.00 ЦАГТ:
- “Малчин өрхийн зургаан настай хүүхдийн сургуульд суралцах бэлэн байдал: Амьдралын хэв маягийн харилцан хамаарал” үндэсний хэлэлцүүлэг МУБИС-ийн Төв номын санд болно.
3,548.92





















































Нэргүй 2025-11-28 66.181.164.23
Эрдэнэсүх гээд нэг ацыг эхнэрээ нухахыг нь хүлээгээд байгаа юм байх даа, нөгөө хахууль аваад хэргийг нь дараад байдаг ХУД СБД-н нэр бүхий цагдаа нараас амийг нь нэхнэ шүү….
Нэргүй 2025-11-28 202.9.40.240
Стртгийн бүтээгдхүүн гэж үхсн ацны юм байдгийн тийм юм байхгүй шүү х***а манжуудынихулгай шааж байх гэсэ халххвч үг хужөө манжууд хулгай шаахда хүртл үгийг урвуулаад ашгдаа шаачн бнша хулгай бодж хулгай шааж явдг манж х***а пздагууд..