П.Наранбаяр сайд хүүхдийн эрхийг хохироож байна гэв

П.Наранбаяр сайд хүүхдийн эрхийг хохироож байна гэв

П.Наранбаяр сайд хүүхдийн эрхийг хохироож байна гэв

Боловсролын сайд П.Наранбаяр ирэх долоо хоногоос эхэлж нийслэлийн хэмжээнд бага ангийн сурагчдыг цахимд шилжүүлнэ гэж мэдэгдсэн. Тодруулбал, нийт томуу, томуу төст өвчлөлөөр өвдөж буй иргэдийн 80 орчим хувийг 0-15 насны хүүхдүүд эзэлж эрүүл мэндийн байгууллага ачааллаа дийлэхгүй байна. Тиймээс ирэх долоо хоногоос эхэлж нийслэлийн хэмжээнд бага ангийн сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэхээр болсон байна гэсэн юм.

Тэгвэл салбарын сайдын энэ шийдвэрийг Монголын хувийн сургуулиудын холбооноос эсэргүүцэж, шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад энэ шийдвэр нь ямар нэг урьдчилсан судалгаа, эрсдэлийн үнэлгээ, багш болон эцэг эхийн оролцоотой зөвшилцөлгүйгээр хэт богино хугацаанд хэрэгжүүлэх байдлаар гарсан нь сурагчдын сурч боловсрох үндсэн эрхэд ноцтой халдаж, хууль зөрчиж байна гэжээ. Мөн сургуулийн сургалтын хэвийн үйл ажиллагааг доголдуулж, бага насны хүүхдийн цахим хэрэглээг нэмэх эрсдэлтэй бөгөөд хүүхдийн эрхийг хохироосон бодлогын хувьд буруу жишиг тогтоож байгааг онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зургаанжин зипда чи зайлцан бай даа 2025-11-28 24.126.7.202

зургаанжин зипда чи зайлцан бай даа
зургаанжин зипда чи зайлцан бай даа
зургаанжин зипда чи зайлцан бай даа
зургаанжин зипда чи зайлцан бай даа
зургаанжин зипда чи зайлцан бай даа
зургаанжин зипда чи зайлцан бай даа

Avatar

зочин 2025-11-28 103.168.34.203

Санал:
1. ЕБС-ийг 12 жил биш, 10 жил болгох
2.1 -р ангид 8 настайгаас элсүүлэх.
3. Дунд сургуулийн хэрэггүй олон хичээлийг цөөрүүлэх.
4. Баклаврын түвшинд гадаадад сургах шаардлагагүй .
5.Магистрантурт гадаадад сургаж болно.
6. Докторантурт зөвхөн гадаадад сургах
7. Дотоодод докторантурт сургах хэрэггүй
8. ЕБС-ийн 9-10-р ангийг төлбөртэй болгох .Ингэж байж багш нарын цалинг нэмэх мөнгө гарна. Цалин сайн бол сургалт сайн болно.

Avatar

Нэргүй 2025-11-28 103.229.120.226

Сайдын зөв,,,,,,Хүүхдийн эрүүл мэнд чухал шүү

Avatar

Нэргүй 2025-11-28 66.181.191.154

хувийн сургууль гэж дархан эрхтэй байж болохгуй биз төр засгийн шийдвэр үйлчлэхгүй ялгавартай байж болохгүй

Avatar

Нэргүй 2025-11-28 202.55.191.130

ДЭЛХИЙ ДАЯАРАА ЦАХИМ ШИЛЖИЖ БАЙНА. ГЭРЭЭСЭЭ АЖЛАА ЯВУУЛЖ, ГЭРЭЭСЭЭ БИЕ ДААН СУРЧ БАЙНА. ДЭЛХИЙДЭЭ ХӨЛ НИЙЛҮҮЛЖ ДАДАЖ СУРАХ ЁСТОЙ. ЦАХИМД ШИЛЖИХ НЬ ЗҮЙТЭЙ. ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛОО БУСДАД БҮҮ ДААТГА БИЕ ДААЖ СУРАХ ЦАГ АЛЬ ХЭДИЙНЭЭ БОЛСОН ХЭМЭЭН САНУУЛЖ БАЙГААГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ БОЛ ХОЦРОГДОЛ

Avatar

Нэргүй 2025-11-28 202.131.225.197

Зөв дэмжиж байна. Тэр тусмаа Монгол хүн нүүдэлчин соёлтой орон аливаад дасан зохицох чадвар сайтай ард түмэнтэй орон. Цахимаар ажил сургуулиа явуулдаг чадварт сурах нь зөвөө

Avatar

Боловсролгүйн гамшиг 2025-11-28 202.126.90.94

манай хүүхэд улсын сургуульд сурдаг.хүүхдээ 1 өдөр ч алдалгүй сургуульд нь явуулмаар байдаг.9 сарын 1 нээс хойш олигтой ч хичээл нь орсонгүй ажил хаялт гээд л олон хоног завсардуулсан ядаж байхад цэрэг татлагыг сургууль зохион байгуулдаг жил болгон л 2 өдөр алддаг бас багш нарын баяр,одоо багш нарын ур чадварын шалгалт гээд хичээл завсардуулж байна.сурах эрхээ эдэлж чадахгүй байна.ирээдүйд нөхөж баршгүй гамшиг болндоо.

Avatar

Зочин 2025-11-28 59.153.87.54

Сургуульд спортын арга хэмжээг хориглоно гэл үү, иймэрхүү нүдний шилтэй спорт биеийн тамир ойлгодоггүй малнууд л ийм юм мэднэ. Спортлог хүүхдүүд эрүүл байдаг, юун ханиад нус

Avatar

Нэргүй 2025-11-28 202.131.225.197

Гэртээ үлдсэн хүүхэд эрсдэлд ордгийг мэдэхгүй юу? Ханиад томуу дэгдэж л байдаг. Сурч боловсрох чухал биш үү? Ковид, сурлагын хоцрогдол, багш нарын ажил хаялт, карантин гээд нэг үе тэр чигээрээ сул сурлагатай болбол улсын ирээдүй яах вэ? Боловсролын олон улсын жишиг судалгаагаар монгол хүүхэд уншиж чадахгүй, уншсанаа ойлгож чадахгүй, ойлгосноо ярьж чадахгүй байгааг яах ёстой вэ?

Avatar

Нэргүй 2025-11-28 66.181.177.165

saidiin zov

Avatar

иргэн 2025-11-28 202.21.124.253

Зөв шаардлага.Эцэг эхчүүд өөрсдөө халдвар хамгаалалтын дэглэм хир барьж байгаа.Хичнээн хүүхэд гэрт байлаа гээд гэр бүлийн хүмүүс нь ханиад адчраад байвал нэмэргүй.Хүүхдийн хичээл хоцралт хэтэрлээ.Багш нар 1-5 ангийн сурагчдаа хичээл заах гэж гурилдаж байна.Уншиж бичиж чадаагүй маш олон хүүхэд байна.Багш бүр тулж ажиллахгүй биеийн амра харж сайн хүүхдүүддэ давтлага өгдөг.Багшийн үнэлгээний шалгалт авахаар тэр хүүхдүүдээ өвчтэй болгодог энэ шударга мөн үү

Avatar

Нэргүй 2025-11-28 45.117.35.9

бага ангийн хүүхдүүд гэртэ ганцаараа ах эгч нь хияээлдээ явчихна. тэхээр хохироож байгаатай адил.

Avatar

Үнэн 2025-11-28 150.228.177.1

Наранбаярын зөв. Хувийн сургуулиуд хүсвэл хичээллэж болно биз. Хүүхдүүдийн эрүүл мэнд чухал шүү.

Avatar

судлаач 2025-11-28 202.21.116.2

НАранбаяр гэдэг ү****ц сайдад захын чавганц шаардлага өгнө шүү дээ. шанаа өгөөгүй нь их юм. ийм арчаагүй сайдыг нэн дариу огцруулаачээ Занданшатараа. боловсролын салбар элгээрээ хэвтлээ.

Avatar

Нэргүй 2025-11-28 124.158.120.50

хүүхдийн эрүүл мэнд 1т шүү. хичээл бол дүүрч

Avatar

Нэргүй 2025-11-28 103.229.123.171

Энэ Чинбүрэн хэмээх хэнээтэй хийрхэлийын бодлоггүй ажлын үр дүнд ийм байдалд хүрч байна. хүйтрэх үед хаиад томуу дэгдэнэ гэж захын чавганц ч мэднэ. Энэ нохойн гөлөг ажлаа мэддэг байсан бол намраар вакцинжуулах ажлыг хийсэн бол ингэж багачуудыг хэлмэгдүүлэхгүй л байсандаа. Эмч нарын илүү цагийн хөлс гэж засгийн газрын 1 тэрбум төгрөг , эцэг эхчүүдийн эмийн эмийн зардал гарахгүй дээ. Энэ хэний гар хөл болоод Монголчуудыг хорлоод байгаа бузар aмьтан бэ??????

Avatar

Зочин 2025-11-28 64.119.29.46

Энэ хувийн сургуулиуд ажиллана биз дээ ер нь ханиад маш их бна шүү онцгой анхаарах хэрэгтэй бна даа

Avatar

Нэргүй 2025-11-28 103.212.119.88

Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг, судалгаа хийгээд бэлтгэл базаах цаг хаана байна? Яг яс юман дээр бага ангийн өдрийн цайны төсвөөр илүү мөнгө олдог хувийн сургуулиудын эздүүдэд хүүхдийн эрүүл мэнд түй ч хамаагүй болжээ . . .

Avatar

Нэргүй 2025-11-28 103.212.119.88

Бага ангийн хүүхдийн өдрийн цайгаар хэдэн төгрөг илүү олдог хувийн сургуулийн эздүүд үхлээ л дээ, хүүхдийн эрүүл мэнд тэдэнд түй ч хамаагүй юм байна .. . .

Avatar

Нэргүй 2025-11-28 202.55.191.130

Цахимаар орлоо гээд төлбөр хасагдахгүй, хувийн сургууль олдог мөнгөө олно. Хичээл хоцорч байна, хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж байгааг ойлгохгүй байна уу?

Avatar

Зочин 2025-11-28 59.153.87.54

мал юу ойлгов гэж

Avatar

d 2025-11-28 66.181.190.240

Ямар ч бэлтгэлгүй ингэж болохгүй ш дээ. Тэгээд ч 1 дүгээр ангийн хүүхдийг маань Болосвролын яам ирээд харж өгөхгүй биз дээ. Хаана хаанаа хүндрэлтэй байна ш дээ. Багш нарын цахим хичээл гэдэг бол гурилдсан юм л болно ш дээ.

Avatar

ЗОЧИН 2025-11-28 66.181.189.160

СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙГ БҮР САР ХААХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2025-11-28 202.126.88.186

Хүүхдээ 40.5 хүртэл халуурч 4 хоноод ирэхээр боловсролтой ч амьдарна боловсролгүй ч хмьдрана, 2 долоо хоног боловсрол хэмжигдэх үү гэдгийг ойлгоно

Avatar

иргэн 2025-11-28 66.181.171.252

Нэг хэсэг нь хаагаач гэж бахираад л нөгөө мөнгөнд улайрсан хэсэг нь хаах гэлээ гэж бахираад л…. түүнийгээ ардчилал гээд нэрлэчихсэн, хулгайчуудаа дээрээ залчихсан. Ийм л нийгэмд энэ насаа дундалж явна доо.

Avatar

Нэргүй 2025-11-28 45.117.35.9

муу цагийг муу аргаар дуусгана даа. босох нь дээр.

Avatar

Нэргүй 2025-11-28 64.119.29.60

Эргүү мөнгө бодсон юумнууд, Хүүхдийн эрх нт гэчихжээ. Нэг номерийн эрх бол амьд явах эрх. Хэрвээ хүүхэд өвдөх юм бол ямар хичээл хийдэг юм.

Avatar

Нэргүй 2025-11-28 103.11.193.222

Яг үнэн, асуудал иргэд бидэнд ч байна, хувийн хэвшлийн зөвхөн мөнгө бодсон албингууд ичээсэй билээ.

Avatar

d 2025-11-28 66.181.190.240

Заа ш** ш**. Дуртай юм бол өөрсдөө хүүхдээ гэртээ байлгаач дээ. 2 долоо хоног дутуу байхад заавал ингэж хичээл сургууль хаагаад байх ямар хэрэг байгаа юм.

Avatar

ub hyn 2025-11-28 193.30.83.12

zsss hyn ajil hiilgeech , dandaa hutsaj baihiin, neg bold dolignood doloogood syid bolno ygyi bol hiij bg n muulaad gazar dooguur oruulna. nowshiin hudaldagdsan setgyylchid

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж