УИХ-ын дарга Н.Учрал сайд Ж.Чинбүрэнд сануулга өгөв

УИХ-ын дарга Н.Учрал сайд Ж.Чинбүрэнд сануулга өгөв

УИХ-ын дарга Н.Учрал сайд Ж.Чинбүрэнд сануулга өгөв

УИХ-ын дарга Н.Учрал өнөөдөр /2025.11.27/ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд сануулга өглөө.

УИХ-ын дарга Н.Учрал “Орон тооны бус зөвлөхөөр хурал удирдуулчихаад юу яриад байна. Зарчимтай байна шүү, нөхөд өө. Зөвлөх бол даргадаа л үйлчилнэ. Яам удирдаж, салбар төлөөлөх эрхгүй. Даргадаа л зөвлөх, мэдээллээр хангах үүрэг хүлээнэ” гэж сануулга өглөө.

Учир нь, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг эзгүй хойгуур нь буюу өнгөрсөн Ням/2025.11.23/ гаригт Эрүүл мэндийн яаманд Тохиолдлын удирдлагын баг шуурхай хуралдаан зарлан хуралдсан. Энэхүү хуралдааныг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн орон тооны бус зөвлөх Б.Дэмбэрэл удирдсан юм. Түүнийг нь УИХ-ын дарга Н.Учрал шүүмжилж дээрх сануулгыг өгөөд байна.

Сайд Ж.Чинбүрэнгийн хувьд УИХ-ын даргаар тогтохгүй Засгийн газрын тэргүүнээс ч сануулга аваад буй. Учир нь, тэрбээр “Энэ жил нэг ч хүүхдийг эмнэлгийн коридорт хэвтүүлэхгүй” гэх амлалт өгсөн ч хэлсэн үгнийх нь шүлс хатаагүй байтал эмнэлгүүд халуурсан, бөөлжсөн, гүйлгэсэн олон хүүхдийг коридортоо хүлээн авч эмлэхээс аргагүй болсон. Нөхцөл байдал иймдээ тулж, ор хүрэлцэхгүй хүндэрсэн атал Эрүүл мэндийн сайд нь эзгүй гадаадад байв. Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн амралтын өдрүүдэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, сайд, дарга нарыг томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон. Гэтэл Эрүүл мэндийн сайдын орон тооны бус зөвлөх нь Тохиолдлын удирдлагын багийн шуурхай хуралдааныг удирдсан нь даарин дээр давс үрсэн хэрэг болж хувираад байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-27 202.21.117.178

САНУУЛГА ӨГӨХ ТӨДИЙ ЫИШ, ХАЛАХ ХЭРЭГТЭЙ, САЛБАРЫГ БҮР ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛСЭН ТУХАЙ ЯРИА ХАА САЙГҮЙ БАЙНА, ХУВИЙН ЭРХ АШГАА БОДДОГ ГЭСЭН ҮГС Ч АЖИГЛАГДАХ БОЛЛОО

Avatar

Зочин 2025-11-27 59.153.113.232

Ер нь хариуцсан салбараа сайн мэдэхгүй бол сайд хийж яадаг юм бэ, өөрөө мэдэхгүй тэгээд зөвлөх нэртэй бас нэг их мэдэгчийн үгээр ажил хийнэ гэхээр хэцүү л санагдах юм, болдог л юм байх даа

Avatar

Нэргүй 2025-11-27 45.117.35.9

наадах чинь мал хөлөөрөө гэдэг юм. хүн шиг хэлээд ойлгохгүйг олон түмэн мэднээ. зодоод явуулчих.

Avatar

Нэргүй 2025-11-27 103.57.95.187

угаасаа эмч хүн удирдаж чадахгүй дээ даргад дуртай балай юм биш үү мөнхсайханаа тавиач дээ

Avatar

ub hyn 2025-11-27 193.30.83.12

dyrdee orson burantag hyn hyn zagnaad ha ha

Avatar

Үнэн 2025-11-27 171.6.237.237

тэр зөвлөх новшоо хөөж явуул

Avatar

Эмч хүн 2025-11-27 66.181.187.230

Энэ өвөрлөгч өс санахаас өөр юм мэддэггүй юм билээ.

Avatar

Нэргүй 2025-11-27 188.162.254.73

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!????????????

Avatar

Нэргүй 2025-11-27 103.212.117.162

Өөр яамны зөвлөх сайдынхаа өмнөөс яриа тайлбар их хийдэг. Тэрг хүн хариуцлага үүрэх эрхгүй…

Avatar

цэвэрлэгээ 2025-11-27 103.79.156.13

за энэ Чинбүрэн бол ЭМ салбарыг бүрэн нэг мөсөн самарч дуусгалаа Одоо болмулах болоогүй юу Юу хүлээгээд байгаан өол Ёс зүй удирдах чадвар түй ч алга энэ нөхөрт

Avatar

Cok 2025-11-27 202.126.88.188

арай болоогүй байнаа. байж байгаад дуусагсан нь дээр

Avatar

Нэргүй 2025-11-27 202.126.90.102

Сайд яамныхаа нэг хурлыг хэнээр удирдуудахнь УИХ-ын даргад ямар хамаатай юм бол…. Бас энэ нөхөр ЗГХЭГ-ын дарга, Тэргүүн Шадар сайд хэвээрээ байгаа гэж андуураад байгаа юм биш үү

Avatar

Нэргүй 2025-11-27 66.181.187.230

Харин тиймээ !

Avatar

Нэргүй 2025-11-27 103.57.93.144

Одоо энэ новшийн орон тооны бус Зөвлөх гэдэг биеэ үнэлэгчдийг бүрэн залйуудах шаардлагтай байна. Энд тэндхийн бүх л арга хэмжээнд Худлаа энд тэнд нэрийн хуудас суганууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж