Google TV таныг уйдаахгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Google TV таныг уйдаахгүй

Google бас нэгэн шинэ үйлчилгээгээ танилцууллаа. Энэ нь Google TV. Google энэхүү шинэ үйлчилгээгээ интернетээр дамжин телевизэд хүрч буй хамгийн анхны үнэгүй үйлчилгээ хэмээн онцлож байгаа ба цаашид улам боловсронгуй болгож хөгжүүлнэ хэмээн амлаад байна.

Хэдхэн долоо хоногийн өмнө Apple мөн Apple TV хэмээх үйлчилгээгээ танилцуулж, TV үзэх тусгай төхөөрөмжөө танилцуулсан. Уг төхөөрөмжийн тусламжтайгаар iTune, Youtube зэрэг бүх сайтуудаас видео үзэх боломжтой гэнэ. Мөн телевизийн олон шоунуудтай хамтран ажиллах гэрээ хийгээд буй тухайгаа мэдээлсэн.

Харин Google TV нь хэрэглэгч хүссэн нэвтрүүлгээ интернетээс хайж олоод DVR чанартайгаар үзэх боломжийг олгож буйгаараа давуу талтай юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж