Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нарын гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.11.27) өргөн мэдүүллээ.
Үндэсний баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн ч энэ нь олон улсын допингийн стандарттай нийцэхгүй, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр ирээд хүчингүй болох тохиолдол гарч буйг дурдаж, улсын цолыг шинжилгээний хариу ирсний дараа олгодог байхаар хуульчлах шаардлагатайг хуулийн төсөл санаачлагчид тодотгов.
Мөн хурдан морь унадаг хүүхдийн эрх зүйн асуудлыг хөндөж, амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг анхаарах нь зүйтэй гээд, үүнтэй зэрэгцэн унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлж, улс, аймаг, сумын оны шилдэг унаач цол олгодог байхаар хуулийн дээрх хуулийн төсөлд тусгажээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх агентлагуудын орон нутаг дахь байгууллагын захирал, удирдлагуудыг томилох, чөлөөлөх эрхийг хуулиар Засаг даргад олгох асуудлыг тусгасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоох” 37 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 26 газар, хэлтсийг тогтоосон байдаг юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
3,569.17






















































Нэргүй 2025-11-27 178.174.229.45
zuv zuv muu baastai guzeenuud DOPING SHAAJ TURUULEED
Соёлоо . 2025-11-27 202.55.188.85
энэ Зөв
Нэргүй 2025-11-27 66.181.160.123
ИНГЭЖ ОГТ БОЛОХГҮЙ. МАНАЙД ЭНЭ ДОПИНГ ХУЛГАЙ ЛУЙВАР, ХЭН НЭГНИЙГ ШАХАН ЗАЙЛУУЛА АРГА БОЛЧИХСОН. ХЭРЭВ ИЙМ ХУУЛЬ САНААЧЛАХ ЮМ БОЛ ЭНЭ ЗАВААН АСУУДАЛ БҮР ГААРНА. ТҮРҮҮЛСЭН БӨХИЙГ ШАХНА. МОНГОЛ БӨХИЙГ СУМО ШИГ ДОПИНГГҮЙ БОЛГО
Нэргүй 2025-11-27 66.181.177.137
хүүхдээс нь эхэлж номхон гүлцэнгүй болгон ам хамрыг нь үдэж чимээгүй тактик. Хэнээтэнгүүдээ. Цол хэргам шагнал монголд багадаагүй.
Нүд чих 2025-11-27 66.181.177.137
Допингийн асуудал чинь санааны, бүлэг хорлох хувилдааны асуудал болж хувираад байгаа юм бишүү? Үүниыг хаа хаанаа анхаарах харэгтэй. Хурдан морь унаач хүүхдэд цол хэргэм олгох ямарч шаардлага байхгүй, Онцгойрох хэнээтэй бусдаас илүү онгойрч цол гуншин биедээ тээх гэсэн, зиндаархал аархалын бөөн өвчтэй, нэр төр, одон медал, шагналын хэнээрхэл туссан нөхдүүд ийм хачин хэнд ч хэрэггүй хууль санаачлана. Манжийн хаан Монголын хаад ноёдод баахан цол хэргэ, шагнал олгож гартаа хийдэг шиг,
Ойдов 2025-11-27 103.212.119.104
Тэр хэдэн бөхчүүд нэг их асуудал биш.Асуудал улс оронд чинь байавна ГИШҮҮДЭЭ.
Нэргүй 2025-11-27 74.12.83.109
nuursnii luivarchdaa shiitgeech 30 jiliin yal egeech!!!
Зочин 2025-11-27 103.212.119.66
за тэгвэл жилийн дараа л шинжилгээний хариу гарна даа
Зөв 2025-11-27 202.9.46.151
Зүйтэй, 5 мөчөө дээш өргөж хэвтээд дэмжиж байна. Допингтой түрүүлж үзүүрлэсний бай, ланд 200 300, байр шагналд авсныг хурааж улсын орлого болго.
Нэргүй 2025-11-27 66.181.187.230
Архангахан л цол авах гэж бас өгөх гэж яардаг шүү ! 2022 оны ҮИБНТХ-д шинжилгээний хариу гарсаны дараа цол олгохоор тогтож байтал Архангайн Мөнхбат, Баатарбилэг гэж хоёр бүтэлгүй нөхөр л хуйвалдаан, лобби зохион бай гуулж бгаад өнөөгийн хувилбарт нь шилжүүлсэн, гэтэл Ар хангайн Бадарч нь арслан цол аваад дашийн шог болсон билээ ! Жалга, довын үзэл ийм л хорлонтой шүү !!!
Нэргүй 2025-11-27 59.153.113.206
Ямар мундаг вэ хахахаха
Нэргүй 2025-11-27 202.9.40.82
Өмнө нь нэгэнт өгчихсөн цолыг дараа нь буцааж болохгүй. Ам алдвал барьж болдоггүй. Ерөнхийлөгч зарлиг гаргаж Н.Өсөхбаярт улсын цол өгчихөөд одоо болохоор тоглосон юм гээд дайраад байж болохгүй. Нэг л үнэн байх учиртай. Ер нь бол үндэсний бөхөд допингийн шинжилгээ хийдэг нь илүүц юм. Маргааны эх үүсвэр болоод байна. Тэгээд ч бас шинжилгээгээр далимдуулж хэнийг чи хорлож болох юм.
Нэргүй 2025-11-27 202.21.124.29
ажилгүй фяздаанууд вэ
Наад үндэсний бөх гээч юм чинь спорт биш учир ямарч допингийн асуупдал яригдах учиргүй
Спорт гэдэг хамгийн наад зах нь жин нас хүйс цаг хугацаа орон зайн хязгаарлалт байдаг юм
хэдэн бяртай тарган хүн хоорондоо ноцолдоо л биз хэдэн туханхай бяр чадал муутай улсууд тэрэнд нь хөөрөө л биз
hi 2025-11-27 202.9.43.63
oor hiih ajil oldohgui bn uu?
blokloN 2025-11-27 50.147.160.114
NET