Нийслэлээс Тавантолгой түлш ХХК-тай хамтарч гэр хорооллын 172 мянган өрхөд сайжруулсан шахмал түлш, коксон түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаар заавар мэдээллийг өгч байгаа. Энэ хүрээнд өрхүүдийн галлагаа сайжирч байгаа ажээ. Мөн түлшний шаталтын хэмжээ сайжирсан байна. Үүнээс гадна шаардлага хангахгүй зуух, ханан пийшин гэх олон хүчин зүйлсээс хамаарч айл өрхүүд угаарын хийн хордлогод өртсөн хэвээр байгааг албаныхан хэлж байна. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс танилцуулсан албан мэдээгээр 2025 оны арваннэгдүгээр сарын 11-24-ний өдрийн хооронд буюу 14 хоногт угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 112 тохиолдол бүртгэгдсэн байна.
Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 45, Чингэлтэй дүүрэгт 19, Сүхбаатар дүүрэгт нэг, Хан-Уул дүүрэгт хоёр, Баянгол дүүрэгт нэг, Баянзүрх дүүрэгт 40 тус тус бүрдгэгджээ.
Харин Налайх дүүрэгт дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна. Угаарын хийд хордсон нийт иргэдийн биеийн байдал 8 хувь хүнд, 25 хувь нь хүндэвтэр, 56 хувь нь дунд байгаа бол үлдсэн хувь нь хөнгөн байгаа аж.
Нийслэлийн түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хяналт тавин ажилладаг. Тус төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээлэлд үндэслэн яаралтай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна. Эдгээр төхөөрөмжөөс ирэх мэдээллийг түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчид 24 цагаар хянаж, угаарын хий илэрсэн айл өрхүүдтэй цаг алдалгүй холбогдож, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэдэг.

3,548.92





















































Нэргүй 2025-11-27 103.212.119.214
Шахмал түлшээ болиочээ.Байгалийн нүүрсээ түлэх хэрэгтэй ш дээ
Нэргүй 2025-11-27 66.181.185.203
Нямбаатар аа ? танай өндөр цалинтай цэвэрлэгч нар хаана юу хийгээд явнаа. зам яагаад мөстөэ хүмүүс хальтар унаад гэмтээд байна аа. Саяхан цас эрилгэх зортулалтай машин авлаа гээд зураг хөрөтэй нь сурталчлаад байсан. Цас орсон үед нэг ч нь гудамжинд харагдахгүй. Иргэд ганцхан энхтайвны өргө чөлөөгөөр зөвхөн баруун зүүнээд явахгүй ш дээ
бодит баримт 2025-11-27 66.181.185.203
Энэ бол санаатай гэх нь хаашаа юм. Ур нь бол бүтэлгүй бнтэлгүй гэхэд арай дэндүү юм . Халдварт ханиадаар олон хүүнэд өвчилсанд сайд Чинбүрэнг муучлаад зайл гээд байгаа биздээ. Дэлхийдаяр тархаад байгаа халдварт ханиадыг дарахад хэн чсайд сайсан хэцүү , Дээр манайханы тэнэмхийг хэлэх үү?Тэнэхдээ нялх,бага насний хүүдээ дагуулаад тэнүүлчинэ. Халдварт өвчих тарахаас яахав дээ .Түлшнээсээ угаартай эмнэгт хандах, Халдворт өвчин 2 зүйрлах арга юм.
Ардчилал 2025-11-27 103.57.94.55
энэ нэг биш байна шүү Нямкаа,хүний үхлийг тоохооч байж
Нянбаа 2025-11-27 202.9.46.151
Болио, түүхий нүүрсээ түлье яршиг зүгээр.
Нэргүй 2025-11-27 66.181.187.230
Хөөрхий МАН-ын муусайн дарга нар хүн алая гэсэндээ биш л дээ, мөнгө цавчих унагах гэсэндээ л Хятадаас бүтэл муухантай бүтээгдэхүүн авчихаж л дээ, көөркөё !
Нэргүй 2025-11-27 66.181.164.23
Сонгуулийн 100к-р амиа сольчихож байгаа үхэрнүүд дээ, МАН аа тахин шүтэж 30 жил толгой дээрээ заллаа бөөн бөөнөөрөө угаартаад үхэцгээх ээлжээ хүлээсэн заазанд орох гэж орилолдож буй үмбүүнүүд