Сарын сүүлээр говийн нутгаар цасан шуурга шуурч, салхи шуургатай байна

Сарын сүүлээр говийн нутгаар цасан шуурга шуурч, салхи шуургатай байна

Сарын сүүлээр говийн нутгаар цасан шуурга шуурч, салхи шуургатай байна

Ньюс агентлаг 2025 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна


Улаанбаатар хот орчмоор, их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23-25 градус, бусад хэсгээр -16-18 градус, өдөртөө -2-4 градус хүйтэн байна.

Багануур орчмоор: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Энэ сарын 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз, Халх гол орчмоор -24…-29 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -20…-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр -5…-10 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -9…-14 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -8…-13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2…+7 градус, бусад нутгаар -4…+1 градус дулаан байна.

ЭХ СУРВАЛЖ: Ус, цаг уур, орчны шинжилгээний газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж