The Huns өнөө шөнө Мэйжорыг үргэлжлүүлэх эсэхээ шийднэ

The Huns өнөө шөнө Мэйжорыг үргэлжлүүлэх эсэхээ шийднэ

The Huns өнөө шөнө Мэйжорыг үргэлжлүүлэх эсэхээ шийднэ

Цахим спортын "CS2" төрлийн энэ оны хамгийн сүүлийн том тэмцээн болох Мэйжор Унгарын Будапешт хотноо өчигдөр/2025.11.24/ эхэлсэн. "StarLadder"-ийн зохион байгуулж буй энэ удаагийн Мэйжорын шагналын сан нь 1.25 сая ам.доллар бөгөөд нийт 32 баг оролцож байна.

Тэмцээний нэгдүгээр шатанд 16 баг оролцож байгаа. Үүний нэг нь Монголын "The Huns" баг. Тэд өчигдөр эхний хоёр тоглолтоо хийж, харамсалтай нь хоёр хожигдов. Мэйжорт тоглож байсан туршлагатай тамирчидтай Монголын баг эхний тоглолтоо Оросын "PARIVISION" багийн эсрэг тоглож, 8-13 гэсэн харьцаатай хожигдов.

Харин удаах тоглолтоо Украины "B8" багтай хийж, 11-13 гэсэн харьцаатай мөн тахим буулгажээ. Тэгвэл өнөөдрөөс маргааш руу шилжих шөнө 02:30 цагаас Хятадын "Lynn Vision Gaming" багийн эсрэг хожигдох эрхгүй тоглолтыг хийнэ.

Гурав хожсон баг дараагийн шатанд шалгарч, гурав хожигдсон баг тэмцээнээ өндөрлүүлнэ. Өнөөдрийн тоглолт BO3 буюу гурван мап тоглох форматтай болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж