Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласан өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү тэмдэглэлт өдрийн утга учрын тухай Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Амарсанаатай ярилцлаа.
–Монголчууд Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийг улс даяараа жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийн утга учир юунд оршдог вэ?
-Ер нь хүмүүс улс тунхагласан, тусгаар тогтносон гэдэг ойлголтуудыг андуурах гээд байдаг талтай. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр бол 1911 оны арванхоёрдугаар сарын 29. Харин Анхдугаар Үндсэн хуулийг баталж, улмаар Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдөр нь 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр юм. Эдгээр нь хоорондоо ялгаатай. Өөрөөр хэлбэл, улс тунхагласан өдрөөр бид хаангүй болж, парламент хэмээх төрийн институци засгийн эрхийг барьдаг, ард олноосоо төлөөлөл болон сонгогдож, эрх мэдлийг хэрэгжүүлдэг Бүгд найрамдах улсыг бий болгон, удирдах замд шуудран орсон түүхтэй. Энэ өдөр баталсан Анхдугаар Үндсэн хуулийг баталснаар олон шинэ ойлголт, зүйлсийг бидэнд авчирсан. Жишээлбэл, эрэгтэй, эмэгтэй хүмүүс сонгуульд тэгш эрхтэйгээр оролцож, өрсөлдөх, сонгуульд санал өгөх тогтолцоог анх удаа бий болгосон.
Гэтэл 200 гаруй жилийн түүхтэй гэгддэг Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуульд 1920 онд эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг хүлээн зөвшөөрч тусгасан байдаг. Түүнээс дөрөвхөн жилийн дараа манай улс хүйс үл хамааран сонгох, сонгогдох эрх чөлөөг баталгаажуулсан нь бахархууштай үйл явдал.
Бүгд найрамдах улсыг тунхагласан зэрэг олон зүйлийг онцолж болох юм.
–Анхдугаар Үндсэн хуулийн хүрээнд Монголын нийгэмд олон зүйл өөрчлөгдсөн гэж та дүгнэлээ. Гол онцлог нь юу байв?
-Хамгийн бахархам зүйл нь Анхдугаар Үндсэн хуулиа батлахын тулд монголчууд бүгдээрээ нэгэн зэрэг хөдөлсөнд оршино. Түүхэндээ Монгол угсаатан цөмөөрөө улсаа байгуулчих юм сан гэсэн хүсэл, эрмэлзэл, дэвшилтэт үзэл санааг дэмжиж, Азийн бүс нутгийн хэмжээнд хоёр дахь Үндсэн хуулийг баталсан байдаг. Японы эзэнт гүрний дараа Монгол Улс Үндсэн хуультай болсон. Тэд эзэнт улсаа тунхагласан бол манай улс Бүгд найрамдах улсыг тунхагласан юм. Тэгэхээр монголчууд бүгдээрээ хичээж, зүтгэсэн учир утгатай. Гэхдээ үүний урьдач нөхцөл гэж бас байгаа. Тухайлбал хэдийгээр 1924 онд Анхдугаар Үндсэн хуулийг ард олноороо, бүх нийтээрээ хэлэлцэж, баталсан боловч 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүх ч утга учиртайг бид ойлгох ёстой. Тусгаар тогтнолоо сэргээчихээд Бүгд найрамдах улсаа тунхаглах асуудлыг хөндөж эхэлсэн нь он дамжин яригдсаар, 1921 онд Ардын хувьсгал ялж, улмаар бид Анхдугаар Үндсэн хуулиа баталсан гэж түүхийн он цагийн дарааллаар хэлж болно.
–Судлаачийн хувьд та олон нийтэд хандаж юуг захих бол?
-Юуны өмнө Анхдугаар Үндсэн хууль бол ард түмний бүтээл. Хойч үе, үр хүүхэд, иргэд бид өвөг дээдсийнхээ хичээл зүтгэлээр бахархан дээдлэх, түүхээ санаж сэрэх учиртай өдөр. Бусдын эрхшээлээс ангид, өөрөө өөрийгөө засаглах нөхцлийг бүрдүүлсэн баярын өдөр. Дараа дараачийн Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж ирсэн гэдгийг бүгдээрээ санаж, үнэ цэнийг нь ойлгож, санаж яваасай гэж хүсэх байна.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар
3,548.92





















































Нэргүй 2025-11-26 202.126.89.78
ЗХУ-г "ДУУРАЙСАН" , гэхдээ буруу юу ч байхгүй , ЗӨВЛӨЛТ ОРОСЫН АЧААР Л МОНГОЛ ТУСГААР УЛС БОЛСОН , даравч дардайдаг , булавч бултайдаг-ТҮҮХИЙН ҮНЭН.
Тулгат 2025-11-26 103.57.94.55
Монгол Хятадын эрхшээлд амар амгалан байсан, Оросууд орж ирээд биднийг салгаж үймүүлж алж хядсан
Нэргүй 2025-11-26 59.153.115.124
Юу гээд хуцаад байна вэ! Чи битгий автобусаар ба машинаар яваарай! Мөн чи битгий эрчим хүч хэрэглээрэй! Гал төлж дулаацаарай!
Нэргүй 2025-11-26 178.174.229.45
IIM TOM ERDEMTEN HUN BAIJ TUUHEN UNENEES ZUGATJEE. HAIRAN NER TUR, ENE HUULIIAR CHINEELEG HUMUUS , TAIJ NAR , LAM NARIIN SONGULIIN ERHIIG HASAJ , ESERGUUTSEN TEMTSEN SOLIIN DANZAN BAVAASAN 2- IIG HURAL DEEREES BARIVCHLAN YAMAR CH SHUUHGUIGEER BUUDAJ ALSAN BULEE. TUUH ZUVHUN UNEN BH ESTOI . ODOO DELHIID TUUHEE ZOHIODOG 3 ULS ULDJEE OROS HUJAA MONGOL 3 UURSDIIN TUUHEE GUIVUULJ DAHIN BICHDEG GUTAMSHIGTAI
Нэргүй 2025-11-26 43.242.242.59
Зөвлөлтийн улаан армийн тусламжтайгаар Сүхбаатар, Чойбалсан тэргүүтэй ардын журамт цэргүүд 1921 оны 3-р сард хувьсгал хийж хятадын цэргийг Монгол нутгаас хөөж гарган улмаар нийслэл Хүрээг чөлөөлж 7-р сарын 11-ний өдөр үндэсний хэмжээнд баяраа тэмдэглэдэг болсон. БНХАУ-ын иргэд болон манай улсад амьдардаг хятад цустай хүмүүс энэ өдрийг хар өдөр гэж үзэн огт тэмдэглэдэггүй. Тэд бүр улаан цайм энэ өдөр бол баярт өдөр биш гэж хэлж байна. 1924 онд Монгол нь үндсэн хуультай Бүгд найрамлдах улс болсон
Нэргүй 2025-11-26 59.153.115.124
Их Британиас метроны зээл аваад, Их Британийг хурдан усан доор ороосой гээд залбирах ёстой
Нэргүй 2025-11-26 43.242.242.59
Монгол улс 1911 оны 12-р сард тусгаар улс боллоо гэж зарласан боловч ямар ч улстай дипломат харилцаа тогтоогоогүй байсан. Хэн ч хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үг юм. Улмаар 1915 онд 3 улсын гэрээгээр Монгол нь Хятадын харьяат Чхнчуны засгийн газарт харьяалагддаг хязгаарлагдмал эрх мэдэлтэй хятадын зах хязгаар болсон нь түүхэн үнэн юм. Гэтэл 1919 онд Чанчуны засгийн газраас илгээсэн Хятадын цэрэг довтлон ирж нөгөө автомат эрх мэдлийг нь бүр мөсөн устгаж Хятадын муж болгосон. 1921 онд тусгаар улс бол
Зочин 2025-11-26 162.229.191.188
Өвөг дээдэс минь бидэнд тусгаар тогтнол, асар өргөн уудам баялаг газар нутгийг халуун амь бүлээн цусаараа тэмцэж байж бидэнд үлдээж өгсөн. Бид энэ баялагаа зөв зохистой ашиглаж, оюун ухаанаа дайчлан эдийн засгаа хүчирхэг болгож,ирээдүйн Монгол улсыг цогцлоох ёстой.
зочин 2025-11-26 66.181.178.184
тархи угаагч орос тролл
Нэргүй 2025-11-26 103.212.116.126
SEKSEER VANXANDI80955877BIEE UNELELNE80955877BOOW XXI BOOW DOLOOJ ALNI SEXSDEX ANUSDAAD
Buruu 2025-11-26 202.9.46.151
Буруу, коминтерн ба ЗСБНХУ-ын колоничлолд орсон өдөр.
Нэргүй 2025-11-26 66.181.187.230
Энэ өдрийг Тусгаар тогтнолын өдөр гэж төөрөгдүүлж ирсэн нь МАХН л тусгаар тогтнолыг "бид тогтоосон" гэж өөртөө наах гэсэн далд санааны үр дагавар юмаа.
Тусгаар тогтнолыг бол манай өвөг дээдэс Алтан Ургийн ноёд ихэс маань тэргүүлж, ард түмэн дэмажин түрж 1911 оны 12 сарын 29-нд сэргээн тогтоосон юмаа !!!
1911 оны үйл явдлыг МАХН одоогийн МАН 100 жилийн турш үгүйсгэж орхигдуулж ирсэн билээ.Харин АН-аас сонгогдсон Ерөнхийлөгчийн шийдвэрээр 12 сарын 29-нийг нийтээр тэмдэглах баярын өдөр болгосон
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-11-26 202.21.110.94
Оюутан байхад хамгийн том баяр байж билээ! Ганц улсаа сурталчилдаг өдөр байсан даа!!!!Одоо ч түүх болон үлдэж дээ……..
Нэргүй 2025-11-26 66.181.187.230
Чи гадаадад сургууль төгссөн хүн бна, тийм үү ?