Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж AI камерын системээр арван төрлийн зөрчилд торгууль ногдуулж эхэлнэ. Тодруулбал, 2024 оны нийслэлийн төсвөөс Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт нийт 1606 ширхэг хиймэл оюун ухаанд суурилсан AI камер суурилуулж, туршилтын ажиллагааг эхлүүлсэн. Эдгээр камерууд нь замын хөдөлгөөний нийт 10 төрлийн зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцох юм. Туршилтын хугацаанд AI камераар илрүүлсэн зөрчлийн тухай мэдээллийг иргэдийг гар утсанд мессежээр илгээсэн ч торгууль ногдуулдаггүй байсан. Харин ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж AI камераар зөрчил илрүүлсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээг авч эхэлнэ гэдгийг албаныхан мэдээлж байгаа юм. Энэхүү камер нь тээврийн хэрэгслийн улсын дугаар, хуурамч бүртгэлийн дугаар, агшин зуурын хурд, үргэлжилсэн цагаан шугам давж эргэх, хамгаалах бүс, гэрэл дохио зөрчсөн, чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогссон, тээврийн хэрэгслийн татвар, даатгал төлөөгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлж, хариуцлага тооцох юм.
Цагдаагийн байгууллагад өдөртөө 250-300 орчим зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл бүртгэгддэг байна.
Эдгээр дуудлагын дийлэнх нь дээр дурдсан замын хөдөлгөөний зөрчлүүд байдаг гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Тиймээс AI камерын системээр хянаж эхэлснээр эдгээр зөрчлүүд буурч, цаашлаад түгжрэлийг бууруулахад нөлөөлнө гэж үзэж байгаа ажээ.
3,548.92





















































Нэргүй 2025-11-25 66.181.161.59
Хөөё 1Р ЭГНЭЭНЭЭС ЗОГСОЖ ГЭР БҮЛИЙНХЭНЭЭ АВАХ , ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ АВАХ ,БУУЛГАХ
ГОЛ ЗАМААС БАРУУН ГАР ТИЫШ ГАРАХАД 1Р ЭГНЭЭГҮЙ ЯАЖ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫМ БЭЭ .
ЭНЭ ТАЛААРХ ТОРГУЖЛЬ КАМЁРЭА БОЛИОЧЭЭ ШААРДАЖ БХ .
Нэргүй 2025-11-25 103.168.34.116
замын нөхцө ямар билээ дээ. торгохын дон туссан юм бэ. нийтийн тээвэр метро энэ тэрээ шийдчихэнд торгууль яриач.улайрсан юм бэ
Bibi 2025-11-25 66.181.160.10
Tsagdaa ni ulaan gerleer yaw gd yawuulhaar tsagdaag torgohuu eswel….
Нэргүй 2025-11-25 66.181.189.201
Энэ хиймэл оюуны торгууль мөн ч их хэл ам таталж бөөн дампуу юм болно доо. Харж л байгаарай
Нэргүй 2025-11-25 66.181.164.23
Оркуудыг оцойтол торгоод өг, УБ-н замын хөдөлгөөн дүрэм журмыг хог дээр аваачаад баас болгож байгаа хөдөөнөөс ирсэн 2 үхэр зарж пүүжээ авч унасан эргүү дэбилүүд дүүрэн байна
Нэргүй 2025-11-25 124.158.104.245
Хавар дүүргээс байрны орчныг сайхан зүлэгжүүлж өгсөн. Гэтэл цас оронгуут машинаа зүлгэн дээр байрлуулж эхэллээ. Нэг нь бүтээгээд нөгөөдөх нь устгадаг монгол зангаа новшийн жолооч нар хэзээ хаях вэ?
Нэргүй 2025-11-25 59.153.86.23
Үнэхээр хиймэл оюун ашиглаж байгаа бол эхлээд гэрлэн дохиогоор удирдуул. Одоо ЗХУТ-өас удирдаж байна гээд хэдэн гар суучихсан эдн тэндэхийн уулзварын гэрлийг гараар зохицуулж, зарим чиглэлийн гэрлийг асах цагт нь амсахгүй байсаар бүүр будлиулаад өөрсдөө мангартаад түгжрэл үүсгээд долоо дордуулаад хаядаг. Тэр торгуульдаа бүү яар!
Нэргүй 2025-11-25 103.229.121.63
нийслэлийн төсөв татвараар биш торгуулиар бүрдэх нь.арай юу
И 2025-11-25 66.181.176.163
гэрэл дохио замын тэмдэгээ зөв болгоогүй, тодруулж сайжруулаагүй, бөөн будлиан хэвээрээ л байхад юун Ai аар торгох ! Бөөн хэрүүл болно. Цагдаа нь гэнэт үсэрч гарч ирээд баахан будилууна.. Одоо давс асгасаар замын тэмдэг нь замаасаа ялгагдахаа больсон. БҮТЭХГҮЙЭ !
Нэргүй 2025-11-25 66.181.179.14
Нямбаатарын мафи буюу НИТХ ыг хугцаанаас өмнө огцортол тэмцэцгээе. Нийслэлчүүдын аиьдралд асар өр , татвар торгууль нэмээд хийсэн бүх зүйл нь цаад утгаараа монгол хүний амь явах, амьдрах нөхцөлийг хааж боох зорилготой бодлого явагдаж байна.
Иргэн 2025-11-25 202.55.188.41
замын тэмдэг тэмдэглэгээ цагаан шурам энэ тэр сайн хийчихээд торгороо ямарч шугамгүй газар цагаан шугам давсан гээд мсж ирээд бна лээ шүү. улиастайн гүүрний гэрлэн дохион дээр ямар цагаан зураас бдг шүү
Иргэн 2025-11-25 66.181.183.41
Дураараа биш дүрмээрээ явж сурах цаг нь аль хэдийн болсон шүү Монголчуудаа, гэхдээ камерын торгууль маш сайн оновчтой ажиллаж иргэдийг хохироодоггүй ( замын босоо, хэвтээ тэмдэглэгээнүүд тод стандарт) байх тал дээр хариуцлагатай байгаарай МАН – аа!!
Нэргүй 2025-11-25 66.181.191.109
Дарга нарын идэж уух мөнгийг бэлдэх гэж янз бүрийн юм сэдэх юм.
Бөө 2025-11-25 103.140.10.211
алалцандаа муусайн новшнуудтай дандаа худлаа торгууль бичнэ
Зочин 2025-11-25 66.181.190.73
ямар ч дүрэм зөрчөөгүй байхад сануулга ирж бн наад камерынхаа. тохируулгийг зөв хийгээрэй
Нэргүй 2025-11-25 59.153.115.187
Дэлхийн аль улсуудад ямар зөрчилд камераар торгууль бичиж байна аа. Битгий хуцаарай хулгайчуудаа
зочин 2025-11-25 103.229.123.131
Францад хурд хэтрүүлэхлээр камераар зургийг нь аваад торгууль бичээд дугтуйлаад шуудангаар ирүүлчихдэг. Эндээс төлж байгаа. Дахин тийшээ явахгүй гэх биш төлөхөөс өөр замгүй.
Т1 2025-11-25 202.9.41.12
Наад AI гаа Туулийн хурдны зам, дүүжин гүүр ,метрогоо баричаад дараа нь хэрэгжүүлж болдоггүй юм уу. Хотоор нэг түгжрэл авто зогсоол болгочоод ард түмнийг торгоод амьдралд нь дарамт болдог бодлогоо болимоор…
зочин 2025-11-25 66.181.160.22
Зүүн эргэх байрлалаас урд талын машин чигээрэй яваад би зүүн эргэсэн чинь "байрлал буруу эзэлсэн" гэсэн месеж ирж байна лэ ..Их л алдаатая AI байна лээ дэ
Нэргүй 2025-11-25 202.179.26.249
за худлаа торгуулийн үе ирэх нь дээ яана даа
Нэргүй 2025-11-25 59.153.113.206
Энэ программ нь сайн боловсруулаагүй шүү.
Нэргүй 2025-11-25 59.153.114.45
Энэ *л камер чинь ёстой аландаа хийж торгож дээ. Дүүрчээ. Дээрээс нь утаа, тогууль, ханиад томуу, цалин цавуу 000.
Зочин 2025-11-25 66.181.183.97
Зөрчилийн тухай хуулинд чинь Хиймэл оюун ухаан буюу АI камераар торгоно гэсэн заалт чинь бхгүй бгаад бгаа юум даа Зөчилийн хуулиа уншаад хуцаарай бас торгоорой