Ж.Энхбаяр, М.Бадамсүрэн нар сайдын тангараг өргөлөө

LiveЖ.Энхбаяр, М.Бадамсүрэн нар сайдын тангараг өргөлөө

Ж.Энхбаяр, М.Бадамсүрэн нар сайдын тангараг өргөлөө
17 : 57
2025-11-25

Ж.Энхбаяр, М.Бадамсүрэн нар сайдын тангараг өргөлөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар нэр бүхий гишүүдийг Засгийн газрын гишүүнээр томилсон тухай захирамжаа танилцууллаа Тодруулбал, Ж.Энхбаярыг Тэргүүн шадар бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар, М.Бадамсүрэнг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилсон захирамж гаргасныг УИХ-ын гишүүдэд танилцуулсны дараа нэр бүхий сайд нар тангараг өргөлөө.  

Засгийн газрын хоёр сайд Монгол Улсын төрийн далбаанаас адис авч, тангаргын бичигт гарын үсэг зурлаа. 

Үүний дараа Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүллээ. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна. 

17 : 28
2025-11-25

Ж.Энхбаяр, М.Бадамсүрэн нар тангараг өргөх гэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Эдийн засаг, хөгжлийн сайдын, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсоныг баталгаажуулж тангараг өргөх гэж байна. 

16 : 41
2025-11-25

Ө.Шижир: Сайдын ёндоотой хэдэн хүн байгаагийн нэг нь Ж.Энхбаяр

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Эдийн засаг, хөгжлийн сайдад, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэрийг нь дэвшүүлсэн Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт тавьж, мөн үг хэлж байна.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

– Хувийн хэвшил 6.5 их наяд төгрөгийн татварын өртэй байна, хэрхэн өрнөөс нь салгах вэ. Ажиллах хүчний 90 хувийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч бүрдүүлдэг.  Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих үү?

Эдийн засаг, хөгжлийн сайдад нэр дэвшигч Ж.Энхбаяр:

-Эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд бизнесийг либералчлах, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх нь чухал. Гадаадын хөрөнгө оруулалтын түвшин ахихгүй байна. Өмчийн халдашгүй байдлыг хангах цаг болсон. Хувийн өмчийг хамгаалах, бизнесийг дэмжих бодлого явуулж байж,  нөгөө талдаа төрийн байгууллагын хариуцлага, хяналтыг сайжруулах шаардлага бий. Эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлах. Чөлөөт зах зээлийн зарчимд шилжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. 30 жил явсан, үзсэн, туршсан. Эдийн засгийн либерал бодлого явуулах ёстой гэсэн байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Сайдын ёндоотой хэдэн хүн байна аа, Ж.Энхбаяр гишүүнээс эхлээд  гурав дахь удаагаа сайд хийж байна. Сая хэллээ, өөрийнхөө сонгогдсон тойрог руугаа яамаа аваад явчихсан гэж… М.Бадамсүрэн сайд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Улаанбаатар хотод буцаан авч ирэх тухай ярьж байна. Арай ч Дорнод руу авад явахгүй байлгүй.  1990 оноос хойших 36 жилийн 30 жилд та бүхэн засагласан. 2016 оноос тасралтгүй сүүлийн 10 жилд танай нам засагласан. 

Дөрвөн Засгийн газар дамжаад 115 хүн давхардсан тоогоор сайд хийсэн байна. Энэ сайд болж байгаа хүмүүс танай намын гишүүд буюу Удирдах зөвлөл, УИХ-ын гишүүн.

Асуудлыг шийдсэн нэг ч салбар байхгүй.  Өвдөх юм бол үх гэдэг эрүүл мэндийн салбартай, тэтгэвэрт гарвал яаж ийгээд хоёр жил хүлээгээрэй гэдэг нийгмийн хамгааллын салбартай. Гадаа гараад хараарай, төлөвлөлтгүй, замбараагүй Улаанбаатар хотыг бий болгосон. Энэ утаа бол та нарын уран бүтээл. Ээлжилж солигдоод сайд хийгээд байдаг асуудал шийдээгүй. Ийм хүйтэн сэтгэлээ хэзээ болих вэ. Асуулт асуухаар гоё тойруулж хариулдаг.

Ийм нөхцөл байдлаас өөрчлөгдмөөр байна. Талбайгаа тойроод биш талбайгаас хойш яваад үзээч. 115 хүн ээлжлээд сайд болоод байдаг.

Албан тушаалын хойноос хоорондоо үзэлцээд байдаг, ажил хийх болохоор байдаггүй.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Хулгайтай тэмцэх ажил юу болсон бэ, больсон юм уу яасан юм?

-Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Хулгайтай тэмцэх ажил үргэлжилж байна, хууль хяналтын байгууллага ажиллаж байна. Хууль хяналтын байгууллагаас энэ асуудлыг асуух эрх нь гишүүдэд нээлттэй. Мөрдөн шалгах, ажлын нууцтай танилцдаг хүмүүс бид биш. Бүх шатанд хулгайтай тэмцэх үүрэг даалгавар өгөгдөөд  ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Олон арван сая доллар хилээр гаргадаг байсныг зогсоолоо.  Алт гаргадаг байсныг зогсоосон.

Тодорхой хэрэг үйл явдлын талаар Ерөнхий сайд ярих эрхгүй.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-Ж.Энхбаяр сайд “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан руу л нүүлгэвэл энэ салбар хөгжинө, зөв бодлого юм аа” гэж хариулт өгч байсан. Гэтэл шинэ сайд нь Улаанбаатар хот руу буцаагаад нүүлгэнэ гэж ярьж байна. Ингэж тоглоомтой Засгийн газар барьж болж байгаа юм уу?

Эдийн засаг, хөгжлийн сайдад нэр дэвшигч Ж.Энхбаяр:

-Монгол Улсын бүс орон нутгийн ялгааг арилгах нь энэ парламентын гол зорилт. Хүн амын дийлэнх нь бага хэмжээний газарт төвлөрч суугаад аюулгүй байдал, хөгжлийн бодлогод сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа.

Хөдөөд хүн амьдрах, ажиллах орлоготой байх орчныг бүрдүүлж байж улс орны хөгжлийн бодлого хангагдана гэж үздэг.

Тийм учраас Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам нь үйлдвэр эрхлэж байгаа орон зайд очих нь зүйтэй гэж үзсэн. Үр дүн ч гарч байгаа. Түгжрэлгүй, асуудлыг багцаар нь уялдаа холбоотой, төрийн албан хаагч  нар үйлдвэрлэл эрхлэгч нартайгаа нэг дор суугаад үр дүн гаргаж болохыг өнгөрсөн хугацаанд харууллаа. Энэ хугацаанд 48 мянган ажлын байр бий шинээр болглоо, бодлогын хэдэн хөтөлбөр хэрэгжүүллээ. Хөдөөгийн хөгжлөө хангаж байж, улс хөгжинө.

Тэр санаачлагыг гаргаж, тогтооол гаргуулан Дархан-Уул аймаг руу шилжүүлсэн. Зөв шийдвэр байсан гэдэгт одоо ч итгэлтэй байгаа.

Төрийн захиргааны байгууллагыг шилжүүлэх, их дээд сургуулийг төвлөрлөөс гаргах зайлшгүй хэрэгтэй. Эхний зм гарлаа. 20 гаруй жил ярьсан. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Дарханд очсоноор хөдөө аж ахуйн гол бизнес, бэлтгэн нийлүүлэлт дагаад Улаанбаатар хотоос гарлаа. Дархантай та бүхэн танилцаж болно. Нэг их наядыг үйлдвэрлэдэг хот болж байна, иргэд мянга мянгаараа шилжиж суурьшиж байна. Олон яам, тусгай чиг үүргийн байгууллагыг Улаанбаатар хотоос гаргах нь чухал. Аюулгүй байдлын үүднээс ч их хэцүү байгаа. Цар тахлын сургамж байна, агаар, хөрсний бохирдлын асуудал байна. Төвлөрлийг шийдэж байж энэ бүхний ард гарна.

УИХ-ын гишүүд сайдад нэр дэвшигч нараас асуулт асууж, саналаа хэлсний дараа УИХ-ын дарга танилцуулга дууссаныг онцлов. 

Одоо сайд нар тангараг өргөнө. 

 

 

 

 

 

15 : 58
2025-11-25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанд 72 гишүүн ирснээр эхлээд байна. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхлээд байна. Засгийн газраас дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлжээ.

УИХ-ын чуулганд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь энэхүү төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Үүний дараа Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудалтай танилцаж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаас Ж.Энхбаярыг чөлөөлж Эдийн засаг, хөгжлийн сайдад нэр дэвшүүлж байгааг, мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг нэр дэвшүүлсэн болохоо танилцууллаа.  Сайдад нэр дэвшигч нарыг өчигдөр Ерөнхийлөгчид танилцуулжээ. 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ: Бадамсүрэнгийн дараагийн сайтар судалж бодлогоо тодорхой болгох асуудал бол газар тариалангийн салбар 2025-11-25 103.229.123.231

Ургац алдах явдал манай газар тариаланд үе үе гардаг. Их үү, бага уу гэж л ярина.1972 оноос хойш ийм айхавтар ган болж газар тариаланд хохирол учруулсныг би санахгүй байна.Төв аймаг үр тарианы төлөвлөгөөнийхөө дөнгөж 30 хувийг хураалаа гэж мэдээ гарлаа. Энэ бол ГАМ ШИГ.Ийм үед тариаланчид сэтгэл санаагаар их унадаг, өөрөө л буруутай юм шиг санагдаад болдоггүй юм.200000 га атар газар эзэмшинэ гэдэг маш эрсдэлтэй. Олон мянган га талбайгаа бид атаршуулж хаясан.Мөнгөний нүдээр харах асуудал биш

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ: Бадамсүрэнгийн дараагийн ажил шинэ хоршооны асуудлаа өөрөө хариуцаж ажиллах 2025-11-25 103.229.123.231

10 сарын эхээр би АХ аймгийн Жаргалант сумын Асайт багийн малчин айлд хэд хоносон юм. Жаргалант, Өндөр-Улаан сумын ойролцоо амьдардаг малчид өөрснөө шийдээд хоршоо байгуулсан гэнэ.Хоршооны гишүүд олон айл учир дотроо айл саахалтаараа бүлгэмтэй. Бүлгэмийн дарга нар хуралдаад хоршооны гол асуудлаа шийддэг гэнэ. Хуучин ганц ганцаараа байснаас одоо бүтээгдэхүүн борлуулахад хялбар, хямд болсон гээд малчин ам сайтай байна.Одоо Дундговь явж цагаан идээгээ борлуулна гэнэ.

Avatar

Ахмад тариаланч Ш.Раднаа:Бадамсүрэнгийн эхний ажил яамаа нийслэлдээ авчрах 2025-11-25 103.229.123.231

Би газар тариалангийн гол бүс Сэлэнгэ аймгийн САА, аймгийн ХААУГ-т газар тариалангийн мэргэжилтнээр ажилласан хүн. Төвлөрсөн төлөвлөгөөтэй социализмын үед л яам орон нутагт байх хэрэгцээ байгаагүй.Одоо УИХ-ын тогтоолоор бодлогын яам болсон.Яам ХАА-н өдөр тутмын ажилд оролцох шаардлага байхгүй.Тиймээс хөдөө ахуй, хөнгөн, хүнсний яам газар нутгийн төвд нийслэлдээ байг. Яамны хэдэн ажилтан хөдөө гарлаа гээд хотын түгжрэлд нөлөө бага.

Avatar

Нэргүй 2025-11-25 59.153.115.124

Их Британиас метроны зээл аваад, Их Британийг хурдан усан доор ороосой гээд залбирах ёстой.

Avatar

Zochin 2025-11-25 63.250.179.194

Hedhen humuus h*** uhna tavisan yum shig eeljleed l said darga hiigeed baihaar yaj hugjihuv dee. Ene humuus l unuudriin asuudluudiig bii bolgoson shu de. Enhbayar neg ih goy yaridag, yaj bayajsan ni todorhoigui, JiDuchin, tegeed huduu aj ahuin kompanitai murtluu ene salbariin said ni bolchihson. Asuudaltai l hun shuu de.

Avatar

зочин 2025-11-25 124.158.108.142

Ж.Энхбаяр сайд ХААЯ-ыг ДАРХАН РУУ НҮҮЛГЭСЭН НЬ МАШ ЗӨВ Ш ДЭЭ. ОДОО ШУТИС-ИЙГ ДАРХАНД ХААДС-ЫГ СЭЛЭНГЭД БАГШИЙН ДЭЭДИЙГ ХОВДОД НҮҮЛГЭХ ХЭРЭГТЭЙ. Бусад сайд нар нь намынхаа гишүүний хийсэн ажлыг дэмжихгүй таг л байх юм.

Avatar

Нэргүй 2025-11-25 59.153.115.124

Хаанаас гарч ирсэн гэх энэ шижир сүүлийн үед их цор цор хийж байна.

Avatar

Нэргүй 2025-11-25 103.29.144.170

ЖДҮ-гээс өөр сайд хийх хүн МАН-д алга гэхээр мөн хэцүү еэ хөөрхий

Avatar

Нэргүй 2025-11-25 103.57.93.144

Энэ бас хаанаас хэн гэгч нь гараад ирэв ээээ хохо

Avatar

Монголчууд 2025-11-25 202.70.43.34

Монголчууд бөөнөөрөө Халтар царайт үздэг, бөөнөөрөө Физикл Ази, ОЛимп үзэж хөөрдөг, Бөөнөөрөө Шинэ жил тэмдэглэдэг хэн нэгнээ Шилдэг ажилтан болгодог…гэх мэт Фанни цаг үеэ хэзээ нэг өдөр санаад ТЭНЭГ байснаа ойлгох өдөр ирнэээ

Avatar

Нэргүй 2025-11-25 103.57.93.144

Бөөнөөрөө бөөндөө бөөгнөрөөд л

Avatar

Нэргүй 2025-11-25 66.181.187.230

Сайдын ёндоотой Ж.Энхбаяр нь хулхидаж авсан диплом той гээд бодохоор……. ооёо ёо ёо , огиудас хүрч бна шүү…..

Avatar

Нэргүй 2025-11-25 66.181.176.27

Гудамжны золбин хэллэг ийм хүмүүсийн амнаас гарах нь эмгэнэл юм даа

Avatar

Нэргүй 2025-11-25 66.181.187.230

Энэ нь бас хаанахын золбин юм, бүү мэд ! Монгол төр ийм л юмнуудаар дүүрэн юм доо !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж