УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2025.11.25/ Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хуралдлаа.
"Янжуур тамхи, электрон тамхи аль аль нь хортой"
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 78 гишүүн хамт энэ хуулийг өргөн барьсан. Би тэдний нэг. О.Номинчимэг гишүүн сая тамхины лобби бүлгийн зохион байгуулалттай гүтгэлэгт өртсөн гэдгийг хэлж байна. Энэ бол үнэн. Маш харамсалтай. Бид О.Номинчимэгийн хуулийг батлах гээгүй. Насанд хүрсэн хүн тамхи татаж байгаа нь өөрийн ухамсарт сонголт мөн. Энэ хуулийн гол агуулга нь насанд хүрээгүй хүүхдүүдийг хамгаалах зорилго агуулагдаж байгаа юм. Шууд болон шууд бус аргаар. Шууд арга гэхээр ерөнхий боловсролын сургуулийн орчинд нээлттэй зарж, ямар нэгэн зохицуулалтгүй гэдэг шалтгаанаар худалдаачид хүүхдүүдэд электрон тамхи зарж байгааг хориглох. Нүдэнд нь ил нээлтэй, гоё үнэр амттай тамхийг зарахыг хориглох гэсэн зорилготой. Хүүхдүүд томчуудыг л хардаг. Би том болж байгаа шүү гэдэг байдал өсвөр насныханд төрж, даган дууриадаг. Монгол Улсад хүүхдүүдийн тамхины хэрэглээг судлахад, 13-15 насны сурагчдын 11 хувь нь электрон тамхи хэрэглэдэг гэж тоо баримт гаргаж байсан. Гэтэл энэ оноос хойш тамхины зохицуулалтыг хийж чадахгүй байсаар байтал энэ хувь 25 болж нэмэгдсэн.
Бид электрон тамхийг хориглох талаар гурван жил ярьсан. Энэ хугацаанд эсрэгээрээ сурталчилгаа болж байна. Янжуур тамхи, электрон тамхи аль аль нь хортой. Адилхан зохицуулалтад оруулж, олон нийтийн газар татахгүйгээр татвар авдаг болъё гэж байгаа юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Энэ асуудлыг бид хойноос нь зохицуулах гээд явж байна. Урд хожид байгаагүй дэмжлэгтэйгээр хуулийг өргөн барьсан. Энэ асуудал дээр ЭМЯ, орон нутгийн Засаг дарга нар арга хэмжээ авах гээд хууль эрх зүйн орчин байхгүйгээс санаачлага нь зогсч, гүтгэж харлуулаад шүүхэд ханддаг байсан. Электрон тамхи хуулийн ямар ч зохицуулалтгүй байгаа. Гаалийн албан татвар дээр электрон бараа гэдгээр орж ирдэг. Тамхи гэж үзэгддэггүй, цахим орчинд өндөр ашигтай маркитенг хийдэг. Өнгөрсөн 2020 онтой харьцуулахад импортын хэмжээ 175 дахин буюу 47 мянгаас 8.2 сая ширхэг болж нэмэгдсэн. Шинэ төрлийн энэ тамхин бүтээгдэхүүнийг ирээдүй болсон сурагчид ихээр хэрэглэж байна. Энийг бид эдийн засгийн аргаар зохицуулж, хуульчилья. Нийтээрээ тамхин бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгаж, үе шаттайгаар татвар авахаас зохицуулах гэж байгаа юм.
3,548.92





















































Нэргүй 2025-11-25 202.70.43.34
Тэд насан туршдаа нийгмийн зөв менежмент хийж чадахгүй төөрөгтэй, учир нь ид мэдлэг, мэдээлэл, боловсрол олдог үе нь социализмын хордлого
ЗАВСРЫН ҮЕИЙХЭН 2025-11-25 202.70.43.34
Завсрын Үеийхэн буюу ЭНэ улсын Социализмаас Капитализмруу шилжих процесс дахиад 35 жил үргэлжилэнэ. Иймэрхүү Завсрын Үеёийхэн Дуусахаас нааш энэ улс өөдлөхгүй дээээ
Нэргүй 2025-11-25 202.126.88.133
Энэ П..д өөр хийх ажил алга уу
Нэргүй 2025-11-25 59.153.114.159
manai angiin
talaas ih huvi ni tatdag
Уран тэгш 2025-11-25 103.212.117.51
Бензин шатахуун, хүнсний бүтээгдэхүүний болон тамхи гээд бүх л том том ИМПОРТЛОГЧИД Том эрх мэдэлтнүүд БАЙДАГ. эдгээр импортыг бүрмөсөн хаа Ялангуяа элдвийн эм, амин дэм хүнсний бүтээгдэхүүн Бүгд ХУУРАМЧ. бүр ХОРТОЙ. учраас Импортлохыг ХОРИГЛОХ ШААРДЛАГАТАЙ !!!!
Нэргүй 2025-11-25 59.153.114.155
энэ авгайг төрөөс буулгасан нь дээр дээ зүгээр л өөрийн пр хийж сүрхий болж харагдах гэсэн баг зүүсэн жүжигч бодол богино урамшуулал горьдох төдий сэтгэлгээтэй бололтой төрд гишүүнээр удах тусам гай балаг гаж гэдгээ харуулах бололтой
Нэргүй 2025-11-25 66.181.187.230
МАН-ын түрийний өлөн цагаан бөөс Монгол төрийн үс хуй ханд гүн шигдэх гээ л…… балай ч пмаа даа !!!
Иргэн 2025-11-25 103.168.34.251
хил. гаальдаа бүү оруул гээд. болох. эддээ
Иргэн 2025-11-25 103.57.95.146
энэ авгай гэртээ байсан тэр их мөнгөө тайлбарла 10 тэрбум билүү
Нэргүй 2025-11-25 59.153.115.124
Ядуу гээд халамж аваад байдаг мөртлөө тамхинд мөнгө нь байна шүү дээ.
Нэргүй 2025-11-25 103.57.94.55
үе үеийн уих-д байдаг Тираннозавр Батаар, тамхины цэгийн хүүхэн тэгээд бас энэ хүүхэн. 1 юм яриал 4жилиболох юм
Зочин 2025-11-25 202.9.40.159
Манийг бага байхад – тамхи таван нас хороох дайсан архи арван нас хороох дайсан гэдэг байсан. . Монгол улс мөхөх үндсэн шалтгаан бол амны болон хамрын хар тамхи 3 байсан гэж бичсэн байдаг шүү. Манжийн бодлогоор тамхи Монголд орж ирсэн гэдэг учраас бүр мөсөн хаасан ч болно.
Нэргүй 2025-11-25 202.9.40.77
Хүнд ямар хэрэггүй ашиггүй ийм зүйлийг яагаад татаад байдаг байнаа. Татахгүй байхаар яадаг юм бэ. Татахгүй болохоор тамхи зарж мөнгө олдог хүмүүст алдагдалтай байдаг. Тэднийг мөнгөтэй болгохын тулд вип татана гэдэг бол тэнэглэл мөн. Вип зардаг безнесийг хориглох хэрэгтэй. Ядаж л татварыг нь 200 хувь өсгөх шаардлагатай байна.