Трампын засаг захиргаа энэ жил ойролцоогоор 317 мянган төрийн албан хаагч ажлаас гарна гэж мэдэгдлээ. Энэ нь өмнө тооцоолж байснаас ч илүү тоо юм. Холбооны засгийн газрын хүний нөөцийн газрын дарга Скотт Купор хэлэхдээ, 2025 онд засгийн газар 68 мянган шинэ ажилтан авсан гэж хэлсэн. Гэсэн хэдий ч нийт 300 мянга гаруй ажилтныг халсан нь иргэдийн амьдралд мөрөг үр дагавартай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өмнө нь Купор Ройтерст ярилцлага өгөхдөө, 300 мянган ажилтан ажлаасаа гарах төлөвлөгөө байгаа ч 50 мянган шинэ ажилтан авна гэж хэлж байжээ.
Энэ их хэмжээний цомхотгол нь ерөнхийлөгч Дональд Трампын холбооны засгийн газрыг шинэчилж, орон тоог багасгах ажлын нэг хэсэн юм. Учир нь тэрбээр төрийн алба хэт том, үр ашиггүй болсон гэж үздэг. Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлэхээс өмнө АНУ-ын засгийн газарт 2.4 сая иргэний ажилтан ажиллаж байсан.
Засгийн газрын үр ашгийн хэлтэс (DOGE) нь Трампын хоёр дахь хугацааны эхэнд цомхотгох ажлыг хариуцаж байсан. Купор Даваа гаригт "X" дээр бичихдээ, өөрөө болон Цагаан ордны төсвийн дарга Расс Воут нар "DOGE"-ийн зорилгыг байнгын болгохоор ажиллаж байна гэжээ. Гэсэн хэдий ч Элон Маскийн удирдаж байсан "DOGE"-ийн цомхотголын ажил эрхлэх хугацаагаа дуусахаас найман сарын өмнө татан буугдсан байдаг.
3,548.92





















































Нэргүй 2025-11-25 59.153.115.124
Гадаадад үймээн самуун дэгдээдэг Америкийн дипломатуудыг халах хэрэгтэй.
Нэргүй 2025-11-25 59.153.113.206
Манай оркууд ийм юм хийхгүй юмаа. ингэж байж цалин нэмнэ, бүтээмж дээшлэнэ, хувийн салбар улмаар улсын эдийн засаг өснө.