Сөүл: Томуу мутацилагдсан тохиолдол илэрсэн

Сөүл: Томуу мутацилагдсан тохиолдол илэрсэн

Сөүл: Томуу мутацилагдсан тохиолдол илэрсэн

Томуугийн вирусийн тархалт Өмнөд Солонгос улсад мөн нэмэгдэж байна. Тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн (KDCA) мэдээлснээр, дөрвөн долоо хоногийн турш томуугийн батлагдсан тохиолдлын тоо өссөөр байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеэр 14 дахин өндөр түвшинд хүрчээ. Гол төлөв сургуулийн насны хүүхэд, өсвөр насныхны дунд тархалт өндөр байна гэж мэдээлж байна.  Клиник түвшний эмнэлгийн байгууллагуудын түүврийн тандалтын дүнгээс харахад, жилийн 46 дахь долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 9-нөөс 15-ны хооронд улс даяарх 300 хяналтын клиникт ирсэн 1,000 өвчтөн тутмын 66.3 хувь нь томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй байсан.

Энэ тоо нь өмнөх долоо хоногийн 1000 өвчтөн тутамд 50.7 хувьтай харьцуулахад 30.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Томуугийн сэжигтэй тохиолдол жилийн 42 дахь долоо хоногт 1000 өвчтөн тутмын 7.9 хувь байсан бол 43 дахь долоо хоногт 13.6 хувь, 44 дэх долоо хоногт 22.8 хувь, 45 дахь долоо хоногт 50.7 хувь болж өссөн байна. 46 дахь долоо хоногийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.4 дахин их байна.

Насаар нь авч үзвэл сэжигтэй тохиолдол 7-12 насны хүүхдүүдийн дунд 1000 хүн тутамд 170.4, 13-18 насны өсвөр насныхны дунд 112.6 болж, сургуулийн насны залуучуудын дунд тархалт төвлөрч байгааг харуулж байна.

Эрүүл мэндийн байгууллагууд өвлийн улиралд томуу, "Covid-19"-ийн эсрэг вакцин хийлгэхийг олон нийтэд уриалж байна. Есдүгээр сарын 22-ноос хойш засгийн газар ахмад настан, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

"Одоогоор эргэлдэж буй томуугийн вирус нь А хэлбэрийн (H3N2) юм. Хэдийгээр зарим мутаци илэрсэн ч хэрэглэж буй вакцинууд үр дүнтэй хэвээр байна" гэж "KDCA" мэдэгдэв.

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-25 59.153.113.61

Хойд солонгост нь халдварлахгүй байгаа нь өмнөдөд нэгдэхгүй байхын давуу тал нь юм даа.

Avatar

Нэргүй 2025-11-25 202.9.46.53

** рzdа

Avatar

Нэргүй 2025-11-25 202.55.191.130

Сэтгүүлч гэдэг уг нь дээд мэргэжил. Гэтэл энэ сэтгүүлч "хувь" гэж мэдэхгүй байна. 1000 хүн тутамд 50,7 тохиолдол байгаа нь 50 хувь биш, 5 хувь юм. Хувь ярьж байгаа бол 1000 гэж хэлэх хэрэггүй. 1000 гэж хэлж байгаа бол хувь биш. Хувийг 1 дүгээр ангид үздэг бил үү, 2 дугаар ангид үздэг бил үү?

Avatar

Нэргүй 2025-11-25 66.181.188.163

Чи өөрөө буруу ойлгоод байна.

Avatar

Нэргүй 2025-11-25 103.57.95.60

The Korea Disease Control and Prevention Agency (KDCA) reports the flu rate based on a sample of outpatient visits to monitored clinics nationwide. The current 2025-2026 flu season started earlier than usual and is on track to be one of the most severe in a decade.
Key figures for the 46th week of 2025 (Nov 9–15):
National Average: 66.3 cases per 1,000 outpatients.
Previous Week (Week 45): 50.7 cases per 1,000 outpatients.
Comparison to 2024: The current rate is about 14 times higher than the

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж