Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Economic Catalyst” шагналыг хүртлээ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Economic Catalyst” шагналыг хүртлээ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Economic Catalyst” шагналыг хүртлээ

“Bloomberg TV Mongolia” 2024 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй, улс орны эдийн засаг, бизнесийн салбарын хөгжил, бүтээмжийг түүчээлэн манлайлж буй байгууллага, хувь хүмүүсийг тодруулдаг “Catalyst -2025” шагнал гардуулах ёслол энэ сарын 20-нд боллоо.

Энэ жилийн “Economic Catalyst”-аар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн шалгарав. “Bloomberg TV Mongolia” нь тус шагналын эзнээр Монголбанкны Ерөнхийлөгчийг шалгаруулахдаа дараах үндэслэлүүдийг авч үзэв.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулахад Засгийн газартай амжилттай хамтран ажиллав  

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын агентлагууд сүүлийн хоёр жил дараалан ахиуллаа. Ингэхдээ 2024 онд “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B+, цаашдын төлөвийг “Тогтвортой” хэмээн үнэлсэн бол 2025 онд Moody’s болон S&P агентлагууд тус тус зээлжих зэрэглэлийг харгалзан “B1”, “ВВ-“, төлөвийг “тогтвортой” хэмээн үнэллээ.

“Global Finance” сэтгүүлийн “Central Banker Report Cards” тайланд 2024, 2025 онуудад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь дараалан А- үнэлгээ авснаар, дэлхийн шилдэг төв банкны удирдлагуудын нэгээр шалгарав. Энэ нь Монголбанкны удирдлага, түүний хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогыг олон улсын түвшинд үнэлж, баталгаажуулсан үйл явдал болов.

Инфляцын зорилтыг оновчтой болгож, томьёоллоо

Монголбанк өөрийн зорилтыг илүү оновчтой, тодорхой томьёолох ажлыг 2021 оноос эхлүүлж, инфляцыг онилох бодлогын арга хэлбэрт шилжих суурийг амжилттай бүрдүүлэв. Энэ хүрээнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх улсын инфляцыг 6 хувийн голчтой, +-2 нэгж хувийн интервалд тогтворжуулах бодлогыг тууштай хэрэгжүүллээ. Үүний үр дүнд Ковид-19 цар тахлын үед нийлүүлэлтийн шалтгаантайгаар 16.5 хувь хүртлээ өсөж байсан инфляц сүүлийн хоёр жилд дунджаар 7.6 хувь болж буураад байна.

Банкны салбарын бизнесийн зээл олголт тэлж байна

Банкны салбарын зээлийн үйл ажиллагаа, санхүүгийн зуучлал хэвийн үргэлжилж, эдийн засгийн өсөлтийг тэтгэж байна. Мөн банкны салбарын тэлэлт үргэлжилж, нийт актив болон зээлийн үлдэгдэл 2025 онд өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар нэмэгдэв. Зээлийн өсөлтийн дийлэнх хэсгийг бизнесийн зээлийн өсөлт бүрдүүлэв. Энэ нь Төв банкнаас хэрэгжүүлсэн бизнесийн зээлийн өсөлтийг дэмжих, хэрэглээний зээлийг тодорхой хэмжээнд хязгаарлах макро зохистой бодлогын үр дүн байв.

Гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшинд хүрлээ

Гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 5.9 тэрбум ам.долларт хүрлээ. Ингэснээр валютын нөөц импортын 6 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн итгэлцлийг нэмэгдүүлж байна. Мөн валютын нөөц нэмэгдсэнээр эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалахад дэмжлэг болж байна.

Төв банкны “ногоон” алсын харааг тодорхойлов

Төв банкны ногоон алсын харааг тодорхойлох стратегийн баримт бичгийг боловсруулах хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн хувилбар шинжилгээ, стресс тестийн арга зүйг  боловсруулах, туршилтын тооцоололд шаардлагатай мэдээллийг цуглуулах, уур амьсгалын ил тод тайлагналтын удирдамжийг боловсруулах, хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргах, ирэх 30 жилд уур амьсгалын өөрчлөлтийн санхүүгийн сектор, мөнгөний бодлогод үзүүлэх нөлөөг судлах зэрэг олон ажлыг эхлүүлээд байна. Мөн ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх хүрээнд ногоон санхүүжилтийн таксономи, замын зураг, ил тод тайлагналын стандарт, удирдамжийг баталлаа. Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр Монголын банкнууд дэлхийн санхүүгийн зах зээлээс эх үүсвэр татах, эдийн засгийн ногоон шилжилтийг эрчимжүүлэн байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах их үйлсэд томоохон хувь нэмэр оруулж байна.

Үндэсний төлбөрийн системийн хөгжил дэлхийн түвшинд хүрлээ 

Монгол Улсын бэлэн бус төлбөр тооцооны шийдэл нь дэлхийн түвшинд өрсөлдөж, үнэлэгдэхүйц түвшинд хүрлээ. Ингэснээр банк хоорондын их болон бага дүнтэй гүйлгээ түргэн шуурхай, аюулгүй дамжихын зэрэгцээ дотоодын төгрөгийн картыг олон улсын төлбөр тооцоонд ашиглах, QR болон NCF технологид суурилсан төлбөрийн хэрэгслүүд нэвтрээд байна. Мөн энэхүү технологийн дэвшилд суурилан олон улсын төлбөр тооцооны Apple Pay болон Google Pay төлбөрийн хэрэгслүүд Монголд амжилттай нэвтэрлээ.

Монголбанк нь үндэсний төлбөрийн системийн үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах байгууллагын хувьд Монгол Улсын бэлэн бус төлбөр тооцооны шийдлийг идэвхтэй дэмжин ажилласаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-11-25 103.57.92.238

Мэдэхгүй юм даа ингээд шагнал аваад зогсож бдаг ичдэггүйм бх даа мундаг сүрхий хийсэн ажлыг нь түй ч мэдэхгүй

Avatar

Сарантуяа 2025-11-25 151.251.153.231

мундөг залуу. наранцогтоор солиэо ч гэх шиг.

Avatar

Ганаа 2025-11-25 59.153.115.14

ичиж амьдар

Avatar

Нэргүй 2025-11-25 66.181.181.22

🐕

Avatar

Иргэн 2025-11-25 202.126.89.82

Улсаа ул болтол нь дампууруулагчдын нэг ТАРХИГҮЙ, ЗҮРХГҮЙ мйм амьтанд ямар гашилсан толгойтой мал нь шагнал өгдөг байна аа. Таарсан таар шуудайнууд вэ.

Avatar

Сарантуяа 2025-11-25 151.251.153.231

чи юугаа мэддийн.ул болсон бол чиний хохь. арчаагүйдээ л тэр

Avatar

Нэргүй 2025-11-25 66.181.161.74

энэ нохойн гөлийгөөд буудаад алаачээ

Avatar

Нэргүй 2025-11-25 66.181.161.74

мөнгөө төлөөд авдаг шагнал.ЭНЭ ХУЛГАЙЧ ДАЛД ОРООЧЭЭ

Avatar

Нэргүй 2025-11-25 103.14.38.78

та нар нь минь төгөрг апп битгий ор наад Кэйш флов финанс ххк байгуулга дампуурлаа зарлаж байгаа шүүхийн том асуудалтай. 1.дампуурлаа зарлсан
2. Мэдээлэл алдсан
3.шүүхийн маш олон асуудалтай

Avatar

Нэргүй 2025-11-25 66.181.161.229

Зээлийн хүүгээ буулгаж чадахгүй энэ хүнийг юунд нь шагнадаг байнаа

Avatar

Нэргүй 2025-11-25 103.229.122.254

Монголд хулгайч луйварчид л даам болчих гэж

Avatar

Нэргүй 2025-11-25 103.229.121.68

энэ балайг зайлахыг хармаар байхын өөр чадвартай хүн алга уу

Avatar

Нэргүй 2025-11-25 203.91.115.41

Уг нь шоронд орох ёстой хүн л яваад байгаан. Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар энэ гурав.

Avatar

Нэргүй 2025-11-25 103.212.117.136

Гадны банкуудад журамаар хорио тавьж Монголын банкуудын эздэд үйлчилж ард түмнийг хүүний дарамтад оруулсан бузар

Avatar

Нэргүй 2025-11-25 202.126.88.200

төгрөгыг түм унагаж түмэн олныг инфляцид идүүлж байг гэж шагнаж л дээ.мөн их гавьяа юм даа

Avatar

Нэргүй 2025-11-25 202.126.88.200

төгрөгыг түм унагаж түмэн олныг инфляцид идүүлж байг шагнаж л дээ.

Avatar

irgen 2025-11-25 103.57.92.165

ene hunii hiisen ajliig unelehed zarim humuusiin tolgoinii tsar hurehgui boloi. Tamiin togoonii amilsan baatruud

Avatar

Нэргүй 2025-11-25 59.153.113.105

ОЛГОЙ ТОЛГОЙЛСОН ХАР АВИЛГАЧИЙГ ШАГНАН ЗАЙЛУУЛВАА ГЭЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж