Хятадын дарга Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар Даваа гаригт /2025.11.24/ утсаар ярьжээ. Энэ үеэр Ши Жиньпин Тайванийн талаар Хятадын хөдөлшгүй байр суурийг илэрхийлсэн гэж Бээжингийн Гадаад хэргийн яам мэдэгдэв. Тэрбээр "Тайванийг Хятадад буцааж өгөх нь дайны дараах олон улсын дэг журмын салшгүй хэсэг" гэж хэлжээ.
Харин Трамп "Тайванийн асуудал Хятадад хэчнээн чухал болохыг АНУ ойлгож байгаа" гэж хэлжээ. Гэсэн ч тэр цахим сүлжээндээ мэдэгдэл оруулахдаа Ши Жиньпинтэй Тайванийн талаар ярьсан гэдгээ тухайлан дурдаагүй. Түүний хэлснээр талууд Орос, Украин, фентанил, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцжээ.
Түүнчлэн Трамп, Ши Жиньпин нар ирэх онд харилцан АНУ, Хятадад айлчлах болжээ. Тодруулбал, Трамп ирэх оны дөрөвдүгээр сард Бээжинд айлчлах болжээ.
Тэд утсаар яриснаас хэдхэн цагийн дараа Трамп Японы ерөнхий сайд Санаэ Такаичитэй ярисныг "SCMP" хэвлэл мэдээлжээ. Энэ үеэр тэд хоёр улсын нягт хамтын ажиллагааг дахин баталгаажуулж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт тулгарч буй янз бүрийн сорилтуудыг хэлэлцсэн байна.
3,548.92






















































Трампын 2 нүүр 2025-11-25 217.208.144.61
Жинхэнэ хоёр нүүр гаргаж бна даа, энэ Трамп.
Нэргүй 2025-11-25 103.14.90.129
Оросууд л***р араандаа орох нь дээ хөөрхий. Хятадуудад итгэдэг том алдаа байсан юм.