Хезболлагийн гол командлагчийн үхэлд хэдэн мянган хүн гашуудаж байна

Хезболлагийн гол командлагчийн үхэлд хэдэн мянган хүн гашуудаж байна

Хезболлагийн гол командлагчийн үхэлд хэдэн мянган хүн гашуудаж байна

Бейрутын өмнөд дүүрэгт Израиль Ням гаригт (2025.11.23) цохилт өгч, Хезболлагийн дээд командлагч Хайсам Табтабай ам үрэгджээ. Түүнийг оршуулах ёслол Даваа гаригт болсон бөгөөд хэдэн мянган хүн оролцсон байна. Дэмжигчид нь шар өнгийн Хезболлагийн тугаар бүтээсэн авсны хажуугаар өнгөрч, гунигтайгаар үдэж өгсөн дүр зураглал цахим сүлжээнд тархжээ. Табтабай болон Хезболлагийн өөр хоёр гишүүнийг уламжлалт байдлаар оршуулдаг Бейрутын өмнөд талын оршуулгын газарт нутаглуулжээ. Израилийн Ням гаригт өгсөн цохилт нь хэдэн сарын дараах анхных бөгөөд Табтабайг устгасан гэж мэдэгдээд байсан. Тус улсын армийн мэдэгдсэнээр, Табтабай бол Хезболлагийн гол цэргийн командлагч нь байсан. Агаарын цохилтоор өөр таван хүн амь үрэгдэж, 28 хүн шархадсан гэж Ливаны Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Оршуулах ёслолд оролцсон зарим дэмжигчид цаашид ямар ч халдлага болсон ч бууж өгөхгүй гэж хэлсэн байна. Нэг эмэгтэй “Бид хэзээ ч бууж өгөхгүй, эсвэл эсэргүүцлийн зэвсгээ өгөхгүй” хэмээн орон нутгийн хэвлэлд хэлсэн байна. Франц улс агаарын цохилтын талаар гүнээ санаа зовниж, байдал даамжирч болзошгүйг анхааруулав. Мөн бүх талд гал зогсоох механизм ашиглан аливаа аюул заналыг мэдээлэх хэрэгтэй, нэг талын шийдвэр гаргах ёсгүй гэж уриалаад байна.

Сүүлийн долоо хоногт Израилийн агаарын цохилт Ливаны өмнөд хэсэгт нэмэгдсэн. Израиль болон АНУ хамтарч Ливаны Хезболлад зэвсгээ хураах шаардлага тавьсаар байна. Израилийн мэдэгдсэнээр, Хезболла цэргийн хүчээ дахин сэргээхийг оролдож байгаа. Харин Ливаны засгийн газар энэ мэдэгдлийг няцааж, армийнх нь нөөц хүрэлцэхгүй байгааг онцолжээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-11-25 202.21.110.94

ДЭЛХИЙН MEDIA САЛБАР ТЭР ЧИГТЭЭ ЖҮҮДҮҮДИЙН ХЯНАЛТАНД БАЙНА Л ДАА……………………..

Avatar

Нэргүй 2025-11-25 59.153.112.13

Оновчтой цохилт хийжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж