Томилгоо: Чамд бол ОК

Томилгоо: Чамд бол ОК

Миний эх орон албан тушаалын орон болоод удаж байна. Одоо болиод өгөөсэй гэтэл албан тушаал, эрх мэдэл тойрсон томилгоо хийгдэж байна. УИХ-д олонх болж, Засгийн газраа дангаараа бүрдүүлсэн МАН-ынханд эрх мэдэл, албан тушаал нь ихэдсэн үү гэснээс багадаагүй.

Энэ улсын өнгөтэй өөдтэй, мөнгөтэй төгрөгтэй газар бүрд л МАН-ын гишүүд сандайлсан.

Чинийх долоо минийх долоохон гэдэг шиг байгаадаа ханадаггүйн балгаар эрх мэдлээ булаалдаж их, бага хэмээн өнгөрсөн гурван сар орчим баян айлын эрх хүүхдүүд шиг л албан тушаал булаалдан зодолдсон.

Өнгөрсөн долоо хоногт МАН-ынхан Их хурлаа хуралдуулж, Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Учралыг “Чамд бол Ок” гэснээр тэрбээр, намын даргын тамгыг ч,  УИХ-ын даргын тамгыг ч гардсан. Хэрүүл, тэмцлийн гал сая нэг намжиж, одоо л нэг төрийн ажилдаа анхаарах болов уу гэсэн иргэдийн хүсэл талаар болов.

Энд байсан хүн тэнд томилогдоход түүний орыг залгамжлах гэсэн дараа, дараагийн тэмцэл өрнөж хэд хэдэн хүний нэр Н.Учралын оронд Эдийн засаг, хөгжлийн сайдад горилж байгаа талаарх мэдээлэл хөвөрсөн. Эцэст нь МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилж Н. Учралын суудлыг түүнд өвлүүлэхээр шийдвэрлэв. Нэгэнт, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр өөр чиг үүргийн сайдад томилогдож байгаа тул   УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад нэрийг нь дэвшүүлж дэмжсэн байна. Албан тушаалын чөтгөрийн тойргийн эхлэл нь бас төгсгөл нь ч биш энэ мэт томилгоо цаашид ч үргэлжилнэ.

МАН-ын даргаар сонгогдохдоо Н.Учрал  Г.Занданшатарын Засгийн газрыг тогтвортой ажиллуулна гэдгээ маш тодорхой илэрхийлсэн. Гэхдээ Засгийн газрыг тогтвортой ажиллуулах тухай ойлголт ганцхан Г.Занданшатарыг тогтвортой ажилуулах тухай ойлголт биш юм.

МАН-ын дарга бөгөөд УИХ-ын даргын хэлсэн үгний шүлс хатаж амжаагүй байхад Г.Занданшатарын кабинетад хоёр ч сайдын суудал ийнхүү хөдөллөө.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын ажлаа сайн хийсэн гэж Ж.Энхбаярыг өөр сайдын суудалд шилжүүлэн томилсон гэж ойлгох уу, эсвэл муу хийсэн учраас түүний оронд хөдөө өсч, хөдөөний амьдрал мэддэг гэх шалгуур шаардлага хангасан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилж байгаа юу гэдэгт одоогоор тодорхой хариулт өгөх хүн алга.

Үнэхээр Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар сайн ажилласан бол Ж.Энхбаярыг эхлүүлсэн ажлуудынхаа үр дүнг үзэж, илүү сайн ажиллуулах нь бол жинхэнэ утгаараа Засгийн газрын тогтвортой бодлого болов уу. Сайдын суудалд горилогчдын CV-г харахад хэн хэнд нь хариуцаж ажиллах салбартаа мэргэшсэн байдал харагдахгүй байгаа нь хамгийн хачирхалтай. Хөдөө өсч, хөдөөний амьдрал мэддэг гэх шалгуураар сайдын суудалд оччихдог бол 3.6 сая монголчууд бүгдээрээ хөдөө аж ахуйн сайдын албыг хашчихна. Бүр байгээ гэхэд насаараа мал, маллаж хөдөө хөхөрч, гадаа гандсан захын нэг малчин сайд хийчих юм байна л даа. Энэ мэт инээдтэй шалгуураар сайд болсон түүх ганц энэ ч биш л дээ. Өмнө нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сайдын албанд очихдоо их сургуульд сурч байхдаа эрчим хүчний чиглэлийн хичээл үзэж байсан гэдгээ шууд хэлж байсан. Одоо ч Монголчууд бид ийм элгийн томилгоонд дөжиртлөө дасчихсан нь эмгэнэлттэй юм даа. Хэдхэн цагийн өмнө “Намайг сайдаар томилох тухай асуудал яригдаагүй гэж байсан хүн, хэдхэн цагийн дараа би л энэ салбарыг хөл дээр нь босгож чадна” гэчихсэн мөнгөн аягатай сүү, хадаг яндар, дээр тамга тэмдэгээ гардаж байдаг улаан цагаандаа гарсан увайгүй үйлдэл гаргадаг болсон.

Ер нь сүүлийн үед сайдаар томилогдохоо  өөрөө ч мэдээгүй байхад нь сайд болгочихдог,  сайдаасаа буухаа ч мэдээгүй байхад нь сандал суудалд нь өөр хүн томилчихдог хачирхалтай жишиг тогтчихсон нь бодит үнэн.

Удаах томилгоо Монголбанкны ерөнхийлөгч байлаа. Мөнгөний бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх Төв банкны ерөнхийлөгчөөр "Эрдэнэс Монгол"-ын гүйцэтгэх захирал С.Наранцогтыг томилон ажиллуулахаар МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал намын бүлэгтээ танилцуулсан. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний Аудитын газрын үйл ажиллагаа, чиг үүрэг, харилцаа хамаарал нь Засгийн газраас ангид, УИХ-д ажлаа тайлагнах, УИХ-ын дарга удирдлагыг санал болгон томилох эрх үүрэгтэй явж ирсэн. Тэр дагуу УИХ-ын дарга Монголбанкны одоогийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа /6 жил/ дуусгавар болсон тул шинэ ерөнхийлөгчийг Н.Учрал эрх мэдлийнхээ хүрээнд тодруулсан нь энэ.

Угтаа Н.Учрал "Эрдэнэс Монгол"-ын гүйцэтгэх захирал С.Наранцогтод “Чамд бол ОК” гэсэн байна. С.Наранцогтын хувьд дээрх томилгоонуудтай харьцуулахад мэргэжлийн хүн гэгдэж байгаа ч сайн ажилласан бол улам сайжруулах үүрэг хүлээж салбарт нь ажиллуулах нь төрийн тогтвортой бодлого гэдгийг дахин сануулах нь илүүц биз ээ. Миний эх орон, албан тушаалын, сандал суудлын эх орон болсоныг шил шилээ дарсан шилэн бус томилгоонууд харуулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол ард 2025-11-25 202.126.88.187

ман д төгсшал иржээ бүгд үндсэн хуулийн эсрэг ард түмний эх орны эсрэг хулгайч урвагчид ялтнуудын нам болсон хэвээр байна үнэн гэж бий хууль гэж бий

Avatar

Зочид 2025-11-25 202.126.88.187

ман бол жинхэнэ үндсэн хуулиа төр нийгмээ эх орон ардтүмнийхээ эрх ашгийг уландаа гишгэж ямар ардчилалгүй төрийн эрхийг өөрсдийн зохиосон дүрмээр хууль ёусаар эрх мэдлийг авч сурсан аулгайч худалчийн нам хэвээр үдэж байгаа юм байна л даа үндсэн хуулийг иргэн төвтэй амьд явах эрх эрүүл аж төрөх ажиллаж амьдрах эрх үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолд эрсдэлийг учруулсан гадаад дотоод байдал нь хэвээр байх шив дээ удирдах зөвлөл эдийн засгийн урвагч ч Хүрэлбаатар урвагч байхдаа ч яах вэ дээ Со

Avatar

Зочин 2025-11-25 122.201.31.75

Яг юу бичээд байгаагаа энэ сэтгүүлч ойлгож байгаа юм уу?

Avatar

Зочин 2025-11-25 103.168.34.251

ардын. үнэхээр боловсон. хүчингүй. болж. өрдын. гэдгээ. авч. хаях. болсон. нь. ил. байна. төрөөс. төрсөн. тэрбумтангууд. аргагүй. л. өөр. юм. баян. болболгаргах. хөрөнгө. алж. идэх. малгүй. гэдэгтээ. адил. армид. улсаар. тэжээлгэж. өссөн. нөхөр. хөгжил. заана. гэх. өрөвдмөөр.

Avatar

Нэргүй 2025-11-25 66.181.185.147

Наранцогтын мэргэжлийн хүн гэж юу байхав дээ, банкны салбарт огт ажиллаж байгахгүй хүн

Avatar

Нэргүй 2025-11-25 103.57.93.243

Муухай хэрүүлийн мастерууд юмаа. МАН руу нүдээ аниж дайрахаас өөр ид шидгүй.

Avatar

Нэргүй 2025-11-25 202.131.236.22

ЖДҮчин буюу шууд утгаараа хулгайчид улам дэвшээд байх юм

Avatar

Нэргүй 2025-11-25 103.57.93.243

Хэл амны донтонгууд нэг нь яс хаяад нөгөө нь өлгөөд баяжуулах юм. Сая цөөн томилгоо хийхэд хэл амаа билүүдээд нөгөө л АН. Өглөө АН-ын гэлцдэг 3-р сувгаар *УИХ дахь МАН-ын 12 залуу бусдаа эвлэрэхийг уриалж гээд энэ намыг яанаа хэмээн нэг давлиун хүүхэн их эгдүүцэж харааж байх жишээтэй, эвлэрлийн эсрэг гэнээ. Дээр нь Лодой ч билүү нэг хогийн гар муулаад…г.м

Avatar

Нэргүй 2025-11-25 59.153.114.110

ЗАНДАНШАТАР ГЭЖ ХАГАС ГАЛЗУУ ЮМАА ХҮРЭЛСҮХ ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ ӨӨРӨӨ ДАЛД ОР, ЭРГҮҮ СОЛИОТОЙ НОВШООР ЗАСГАА УДИРДУУЛААД ЭРГЭН ТОЙРНЫХОО ХҮНИЙ ҮГИЙГ Ч СОНСОХГҮЙ, МАЛАН СОЛИОТ БАЙНА ШД ЭНЭ ЗАНДАН ЧИНЬ

Avatar

Иргэн 2025-11-25 202.21.111.170

1921-1990 хооронд Монгол Улсын Төрийн алба мерит зачмаар явж ирсэн. Сүүлийн 10-20 жилд төрийн албанд цүнх баригч нар олширсоор, салбараа мэдэхгүй, төгссөн сургууль нь ойлгомжгүй, амьдрал мэдэхгүй. Харин попрох нь, хувийн ашиг сонирхлоо хөөж буй нь гайхалтай: дандаа тэрбумтангууд. 126 гишүүдээ хардаа

Avatar

зочин 2025-11-25 103.212.116.141

ЗАСГИЙН ГАЗРЫН 1111-Т ГОМДОЛ САНАЛ ГАРГАХ ГЭЖ ТАМАА ЦАЙХ ЮМАА.
ЗАЛГАХААР ОПЕРАТОР НЬ ХӨВӨРСӨН ОЛОН СОНГОЛТ САНАЛ БОЛГОХ ЮМ.
САНАЛ ГОМДОЛ ГАРГАХ БОЛ 3-ЫГ СОНГО ГЭХЭЭР НЬ 3-ЫГ СОНГОХООР НӨГӨӨ ХӨВӨРСӨН СОНГОЛТУУДАА
ЭХНЭЭС НЬ ТОТЬ ШИГ ДАВТААД БАЙХ ЮМ. ТОВЧДОО 1111 УТАС АЖИЛЛАХАА БОЛЬСОН ЮМ БНА ГЭЖ ОЙЛГОСОН

Avatar

Нэргүй 2025-11-25 59.153.114.110

ЁСТОЙ ӨӨДГҮЙ НОВШИЙН НАМ, ЗАНДАНШАТАР БОЛ ЭРДЭМ НОМООР ХАЛХАВЧ ХИЙСЭН ЭРГҮҮ ТЭНЭГ АМЬТАН_ ДАНДАА НОМ УНШДАГГҮЙ ГАЙНУУДЫГ ЭРГЭН ТОЙРНОО АВЧИРНА

Avatar

Нэргүй 2025-11-25 188.162.254.63

сайн галчаа буцаагаад тусгай элчин сайд болгочихмоор юм.

Avatar

Нэргүй 2025-11-25 188.162.254.63

35 жилийн омно Монгол улсыг бар болгоно гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2025-11-25 66.181.190.245

Эд нар чинь тэгээд төрөл бүрийн салбар дээр дандаа даргаар очдог тийм супер, боловсролтой мэргэжилтэй хүмүүс үү…?! Арай ч дээ, н**ш гэж …!

Avatar

Нэргүй 2025-11-25 103.229.122.254

Ха ха өлөн хулгайчуудад ээлтэй улс орон гэж

Avatar

зочин 2025-11-25 192.82.64.153

хүүкийн засгийн газар бүрдэж байна уу

Avatar

Нэргүй 2025-11-25 43.242.242.59

Олонх болсон нам хэнийг сайдаа тавихаа өөрсдөө мэднэ. АН-д ямар ч хамаагүй. Юм болгонд хошуу нэмж байдгаа болих хэрэгтэй. Бүх зүйл жам ёсоороо болж байна. Битгий гомдоллож гоншигноод байгаач та нар минь. Үнэнтэй эвлэрч сур. АН зүгээр суухгүй чаддаг зүйлээ хийж Засгийн газрыг тогтворгүй байлгах зорилгоор их удахгүй УИХ-д суугаа АН-ын гишүүд Засгийн газрыг огцруулах акц зохион байгуулна. Түүнд нь хиамчин оюутнууд оролцох нь гарцаагүй гэж бодож байна. Дандаа үйл явц ингэж өрнөдөг.

Avatar

ИРГЭН 2025-11-25 66.181.186.16

Хулих хулгайч хурандаа Хүрэлсүхийн бүлгийн дээрэмчид л Монгол улсын төрийг эзэлээ шүү!! Удахгүй Монголчуудын өмнө цаазаар авхуулхаа мэдэхгүй Хулгайч Хүрэлсүх их галзуурч бн аа

Avatar

Зочин 2025-11-25 203.91.115.41

Б.Жавхлан, Чойжилсүрэн, Батцэцэг гурвыг Занданшатартай хамт огцруулчихвал.

Avatar

Н,Гансүх 2025-11-25 202.55.188.35

Ухнаагийн Хүрэлсүхийн Засгийн газар ажлаа хийж чадахгүй ,Амарбаясгаланг эдийн засгийн сайд болгоогүй тул Занданшатрыг огцруулая,

Avatar

Зочин 2025-11-25 202.131.230.163

МАН зуун жилийн түүхтэй нам. өнөөдрийг иртэл Монгол орон, Монголын ирээдүйг хөтлөж яваа нам. Намын одоогийн удирдлагад 5 дахь үеийн залуучууд гарч ирж байна. Энэ бол үеийн шилжилт мөн бна. Тэдний сайн муу, буруу зөрүү ажилласныг түүх шүүнэ. Мориндоо мордоогүй шахуу байхад тэдний хойноос шороо цацах хэрэггүй. Энэ бол АН-ын явуулга. Хөсөр хаягдсан чавганцын ажил юм даа. .

Avatar

Нэргүй 2025-11-25 66.181.186.16

МАН мафиуудын шахруу долоогч сугны үс бн ккк

Avatar

irgen 2025-11-25 70.93.178.224

huukiin kapmaanihan eeljleed l bnoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж